Улс төр
МАН-ын УЗ-ийн 10 гишүүн хуралд оролцохгүйгээ мэдэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 10:00 цагаас хуралдах зар ирсэн. МАН-ын УЗ 29 гишүүнтэй. Нэр бүхий 10 гишүүн Удирдах зөвлөлд шаардлага хүргүүлээд байна.
Уг шаардлагад МАН-ын УЗ-ийн дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УЗ-ийн гишүүн М.Оюунчимэг, Я.Содбаатар, Г.Солтан, Ж.Энхбаяр нарын гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан гэдэг нь тогтоогдсон. Эд хууль бусаар, албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан.
ЖДҮХС-тай холбогдсон гишүүд намын УЗ-ийн хуралд оролцох ёс суртахууны болон саналын эрхгүй гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа юм. Энэ шаардлагыг хангасан нөхцөлд бид УЗ-ийн хуралд оролцоно” гэлээ.
Л.ЭНХ-АМГАЛАН: БИ MCS-Д МАШ БАГА ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГ
Дээрх мэдээллийн дараа гишүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Эдгээр гишүүдийн асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдсан уу?
–МАН-ын УЗ 29 гишүүнтэйгээс 13 гишүүнтэйгээр хуралдаж байх шиг байна. УЗ-ийн дарга тэргүүтэй зургаан гишүүн ЖДҮХС-гийн зээлийн асуудалд холбогдсон байна.
УЗ-өөс Засгийн газрыг огцруулах болон ЖДҮХС-тай холбоотой асуудлаар шийдвэр гарах байх. Энэ шийдвэрт сонирхлын зөрчилтэй гишүүд оролцох ёсгүй гэсэн шаардлага тавиад байна.
Ёс зүйн дэд хороо өөрийн ажиллах дүрэмтэй. Энэ дүрмийн дагуу ажиллана. УИХ-ын гишүүдийн хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдах ёсгүй байдаг.
-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн дунд М.Оюунчимэг гишүүний нэр байна. М.Оюунчимэг гишүүнийг зээл авсан гэж ойлгож болох уу?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа, АТГ-аас өгч байгаа мэдээллийг бид үндэслэж байгаа. Хүний нэр төрд халдаж болохгүй. Хууль хяналтын байгууллагаас нэр бүхий гишүүдийг шалгаж байгаа асуудлыг хөндөж байгаа. Үүн дотор М.Оюунчимэг гишүүн байгаа юм билээ.
-13 гишүүнтэй хуралдаад гаргасан шийдвэр танай намын дүрмээр хүчин төгөлдөр байж чадах уу?
-УЗ-ийн шийдвэрийг биелүүлж байсан тохиолдол бий юу үгүй юу гэдэг дээр Нийслэлийн намын хороон дээр УЗ-ийн шийдвэр зөрчигдөж байсан жишээ байна. Өнгөрсөн жил Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг УЗ-өөс тогтвортой ажиллуулах ёстой гэсэн шийдвэр гаргасан ч энэ зөрчигдсөн. УЗ-ийн шийдвэрийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ, хэрэгжүүлэх бол яах вэ гэдэг дээр анхаарах зүйл бий.
-Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нарын хамаарал бүхий компаниуд Хөгжлийн банкнаас зээл авсан гэдэг. Та бүхэн энэ зээлээ төлсөн үү. Мөн С.Бямбацогт гишүүнийг концесстэй холбодог. Энэ талаараа тайлбар өгнө үү?
С.Бямбацогт: Намайг Хөгжлийн банкнаас зээл авсан гэдэг. Энэ бол өмнөх Их хурлын үед гарч байсан асуудал. Монгол Улсыг хөгжүүлэх хөрөнгө оруулалт, дэд бүтцийн ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд тодорхой ажлуудыг Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу хийсэн ажлынхаа санхүүжилтийг авсан. Тухайлбал, Улааанбаатар хотын эрчим хүчний хангамжийг сайжруулахад зориулсан томоохон төслүүд байсан. Эдгээрт оролцоод хийсэн ажлынхаа төлбөрийг авсан. Бусдаар нэг төгрөгийн зээл авсан асуудал байхгүй.
2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газар 247 концессийн төсөл арга хэмжээний жагсаалтыг баталсан. Олон концессийн гэрээ байдгаас Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаахын тулд С.Бямбацогтын, Н.Номтойбаярын, Ж.Мөнхбатын хийснийг онцлоод байна.
Л.Энх-Амгалан: -MCS миний хамаарал бүхий компани биш. Би маш бага хувьцаа эзэмшдэг. MCS компани Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй. Өмнөх УИХ-ын үед Хөгжлийн банкийг би ахалж шалгасан. 2016 онд бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгазаж хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна гэдгээ мэдэгдэж байсан.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр5 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент6 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна