Бусад
Энх тайвны өдөр: 7 сарын 30
Жил бүрийн 7 сарын 30-ны өдөр, НҮБ-аас зарласан ХХГХ-тэй тэмцэх “Хөх Зүрх аян”-ы олон улсын өдөр болдог.
Энэ жил Хууль Зүй Дотоод Хэргийн Яам, Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх зөвлөл, Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний байгууллага, ЭКПАТ Монгол Үндэсний сүлжээ байгууллагууд хамтран, хүүхэд залуучуудын дунд хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Хөх Зүрх аян”-ыг хамтран зохион байгуулж байна.
“Хөх Зүрх аян”-ыг анх Монголд, Хүний наймааны эсрэг ТББ-уудын сүлжээ, Хүний Аюулгүй Байдлын Судалгааны Төв ТББ-ууд 2014-2016 онд санаачлан хэрэгжүүлж, 2017-2019 онд Монгол улсын Засгийн газраас дэмжин ажиллаж, олон нийтэд хүн худалдаалах гэмт хэргийн талаар эрх зүйн мэдлэг ойлголт өгөх, олон талт нөлөөлөл, сургалт сурталчилгааны ажлууд зохион байгуулан ажиллаж байна.
2019 онд, 7 сарын 30-аас 12 сарын 10-ны өдөр хүртэл, “Залуучууд нийгмийг өөрчилж байна” уриан дор, нийгмийн олон талт бүлгүүдийн оролцоог хангах, мэдээлэл түгээх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон нийтийн ойлголт хандлагад нөлөөлөх зорилгоор явагдаж байна.
7 сарын 30-ны өдөр, “Хөх Зүрх аян”-ы хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А. Гуттереш болон НҮБ-ын хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн /UNODC/ дарга Юрий Федотов нар тус тус мэдэгдэл хийснээс гадна, 7 сарын 1-ээс 30-ныг хүртэл дөрвөн долоо хоногийн турш мөрдөж ажиллах удирдамжийг НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, олон улсын байгууллагуудаар дамжуулан улс орон бүрийнхээ засгийн газарт, идэвхтэй ажиллахыг уриалах, хүн худалдаалах гэмт хэргийн үйлдэгчдэд бодитой ял оноох, хэргийг шүүн таслахад нөлөөлөл үзүүлж “Яг одоо тэмц” уриалгыг хүргүүлж, дуу хоолойгоо идэвхтэй илэрхийлэхийг удирдлага болгон хүргүүлсэн.
“Хөх Зүрх аян”-тай холбогдуулан, Монгол улсад хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг АНУ-ын Азийн сан, Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Хүйсийн Тэгш Эрхийн Төв ТББ, Хүний эрх хөгжил төв, Монголын Эмэгтэйчүүдийн Сан, Талита Ази, Анбаунд Монголиа, “Хүүхэд өмгөөлөл төв” ТББ зэрэг Хүний наймааны эсрэг ТББ-ын сүлжээний гишүүн байгууллагууд, хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлтэй тэмцэх сүлжээний төлөөлөл, ЭКПАТ Монгол байгууллага зэрэг хүний эрх, хууль эрх зүй, гэрч хохирогч хамгаалал, сургалт нөлөөллийн чиглэлээр ажилладаг байгууллагуууд, “Хөх Зүрх аян”-ы мэдээллийг өөрсдийн цахим хуудсуудаар түгээж, эв санааны нэгдлээ илэрхийлмсэн.
Мөн Монголын Залуучуудын Эвсэл, Бодлогод Залуусын Хяналт ТББ, ЛГБТ Төв, “Түгээмэл Хөгжил” бие даан амьдрах төв, Y-PEER үе тэнгийнхний сүлжээ, Демокрейзи залуусын төв зэрэг байгууллагуудын 20 хүний эрхийн хамгаалагчид хүний эрхийг дээдэлсэн, хүн бүр ээлтэй аюулгүй орчинд амьдрах, эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шудрага шүүхээр шүүлгэх эрх бүхий хүртээмжтэй нийгмийг цогцлооход дуу хоолой, эв санааны нэгдлээ илэрхийлэн ажиллаж байна.
#Endhumantrafficking #Залуусындуухоолой #Иргэдийноролцоо #ҮХНӨ #YouthDay #Залуучуудынсар #Залуусыноролцоо#Залуучууднийгмийгөөрчилжбайна #Эвсанаанынэгдэлчухал #Solidaritymatter

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.