Нийгэм
Сайн дурын даатгалын гэрээг энэ онд шинэчлэн байгуулна
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 240.000 төгрөг болж өссөн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд сайн дурын даатгалд даатгуулж байсан иргэд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс “шинэчилсэн гэрээ”-нд хамрагдах болсон тул иргэд даатгуулагчид харьяа дүүргийнхээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандаж гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай болж байгаа юм.
Тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг байхад сайн дурын даатгалд 23040 төгрөг төлж байсан даатгуулагчид одоо 28,800 төгрөг төлөхөөр болж байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд 2016 онд 94,515 иргэд сайн дурын даатгалд хамрагдсан бөгөөд 2015 оныхтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа нь сайн дурын даатгалын ач холбогдол, учирч болох нийгмийн эрсдлээс хамгаалагдах боломжийн талаарх иргэдийн ойлголт мэдлэг дээшилж буйтай холбоотой аж.
Сайн дурын даатгалд хамрагдсанаар өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, оршуулгын тэтгэмж, хөдөлмөрийн чадвар сэргээхтэй холбоотой төлбөр, сувилалын хувьсах зардал зэргийг авах нөхцөл боломж бүрдэнэ.
Дашрамд дуулгахад өнгөрсөн онд сайн дурын даатгалын шимтгэлээ Төрийн банкны “Цахим банк”, Хаан банкны “Ухаалаг банк” үйлчилгээг ашиглан ухаалаг гар утас, интернетээр төлөх боломжтой болсон талаар Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.
Сайн дурын даатгалын гэрээгээ шинэчлэн байгуулахаар ирэхдээ:
- Иргэний үнэмлэхний хуулбар,
- 3х4 чээж зураг 1 хувь,
- Нэг сарын шимтгэлийн доод хэмжээ 240000×12%=28800 төгрөг
- Хавтасны үнэ 1000 төгрөгийг тушаасан баримтыг авчирна
САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ДҮҮРГҮҮДИЙН ДАНС
№ | Дүүрэг | Банкны нэр | Дансны дугаар |
1. | Багануур дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс |
Хаан банк | 5750180162
|
Төрийн банк | 33070000163
|
||
Хас банк
|
5000333425 | ||
Голомт банк | 4601029891
|
||
Капитал банк
|
2021000750 | ||
2. | Багахангай дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс
|
Төрийн банк
|
300500011527, |
Хаан банк | 5754001624 | ||
3. | Баянгол дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс |
Төрийн банк
|
105100004490 |
Хаан банк
|
5034189999 | ||
Голомт
|
1805002406 | ||
Худалдаа хөгжлийн банк
|
499071483 | ||
Улаанбаатар хотын банк
|
2602003516 | ||
4. | Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс |
Төрийн банк
|
105300001232, |
Хаан банк
|
5064063696 | ||
Худалдаа хөгжлийн банк
|
499071405 | ||
Капитал банк
|
2057000038 | ||
Улаанбаатар хотын банк
|
2600072390 | ||
Голомт банк | 12351000652
|
||
5. | Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс |
Төрийн банк
|
103700002249
|
Хаан банк
|
5019261648
|
||
Капитал банк
|
2019000040
|
||
Голомт банк
|
2900000455
|
||
6. | Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс |
Төрийн банк
|
100900196840
|
Хаан банк | 5009209225
|
||
Голомт | 8120100281
|
||
7. | Налайх дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс
|
Төрийн банк | 312500527474
|
Хаан банк | 5749024593
|
||
Хас банк | 5000192425
|
||
8. | Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс |
Төрийн банк | 105400014166
|
Хаан банк | 5022395214
|
||
Капитрон банк | 3008002681
|
||
Голомт банк | 2105019063
|
||
Худалдаа хөгжлийн банк | 406005146
|
||
Улаанбаатар хотын банк | 2603002465
|
||
9. | Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтэс |
Төрийн банк | 200790000 |
Улаанбаатар хотын банк
|
2600004861 | ||
Капитал банк
|
2118000002 | ||
Хаан банк
|
5003440919 |
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.