Улс төр
Гүржийн шинэ Ерөнхийлөгч Саломе Зурабишвили гэж хэн бэ?

Гүржийн эрх баригч “Гүрж мөрөөдөл” намын дэмжсэн, бие даан нэр дэвшигч Саломе Зурабишвили Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны сонгуулиар саналын бүх хуудсыг тоолсны дараа ялалт байгуулсан нь тодорхой боллоо.
Гүржийн Сонгуулийн ерөнхий хорооны сүүлийн мэдээгээр, Зурабишвили 59,52 хувийн санал (1 147 627 санал) авчээ. Түүний өрсөлдөгч сөрөг хүчний “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” намын нэр дэвшигч Григол Вашазе 40,48 хувийн (780 633 санал) дэмжлэгтэй байв.
Сонгогчдын оролцоо энэ шатанд 56,23 хувьтай байжээ. Гүржийн Үндсэн хуулийн дагуу шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол арванхоёрдугаар сарын 16-нд болно.
Зурабишвили 1952 оны гуравдугаар сарын 18-нд Парис хотноо Гүржийн улс төрийн цагаач, Франц дахь гүржийн нутгийн зөвлөлийн дарга Леван Зурабишвилийн гэр бүлд төржээ. Зурабишвили нь Гүржийн нийгмийн зүтгэлтэн Нико Николазегийн зээ охин юм.
Тэрбээр 1972 онд Парисын улс төрийн дээд сургуулийг, жилийн дараа нь АНУ-ын Колумбийн их сургуулийг, 1981 онд Парисын Турийн удирдлагын үндэсний сургуулийг тус тус дүүргэжээ.
Дипломатын карьерыг Зурабишвили Францад 1974 онд эхэлжээ. 1977 он хүртэл Итали дахь Францын ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн даргаар, 1977-1980 онуудад НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчдийн газрын хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллажээ.
1980-1984 онуудад тэр Францын Гадаад хэргийн яамны Судалгаа, дүгнэлтийн төвд, 1984-1988 онуудад АНУ-д суугаа Францын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн зөвлөх, 1988-1989 онуудад Вена дахь Европын хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга, 1989-1992 онуудад Чадад суугаа Францын ЭСЯ-ны хоёрдугаар зөвлөх, 1992-1993 онуудад Брюсселийн Евроатлантын зөвлөл дэх Францын төлөөлөгчийн газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1993-1996 онуудад Баруун Европын холбооны дэргэдэх Францын төлөөлөгчдийн газрын даргын орлогч, 1996-1998 онуудад Францын ГХЯ-ны танхимын сайдын зөвлөх, 1997-1998 онуудад Францын ГХЯ-ны Ерөнхий шалгалтын газар, 1998-2001 онуудад Францын ГХЯ-ны Стратеги, аюулгүй байдал, зэвсэглэл хураах газар зэрэгт тус тус ажиллаж иржээ.
Зурабишбили 2001-2003 онуудад Францын Үндэсний батлан хамгаалахын нарийн бичгийн газарт олон улсын ба стратегийн асуудал эрхлэн ажиллаж байгаад Гүржид суух Элчин сайдаар 2003-2004 онуудад томилогдон ажилласан байлаа. Гүржийн гуйлтаар, 2004-2005 онуудад тус орны ГХЯ-ыг толгойлж байгаад Саакашвилитэй таараагүйн улмас огцрон өөрийн “Гүржийн зам” намыг 2006 онд Зурабишвили байгуулжээ.
Тэр 2010 онд Францад эргэн ирээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Ираны асуудлаар тусгай хэсгийг толгойлов. 2012 онд Гүржид эргэн ирээд парламентад бие даан нэр дэвшиж депутат болсон байлаа.
Наймдугаар сард Зурабишвили Гүржийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр зарласан ба түүнийг эрх баригч нам бүрэн дэмжихээр болсон байна. Аравдугаар сарын 28-нд сонгуулийн эхний шатанд тэр өөрийн өрсөлдөгч Григол Вашазегаас ялимгүй давуу санал авсан нь ялах боломжийг эхний шатанд өгсөнгүй.

Улс төр
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол гарлаа.
“Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт үүрэг болголоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрдэм боловсролтой Монгол хүн” зорилго, “Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол”, “Мэдлэг, чадвартай мэргэжилтэн”, “Багшлах хүний нөөц”, “Цахимжсан боловсрол” зорилтын хэрэгжилтийг хангах, бүх шатны боловсролын тогтолцоо, агуулгын нэгдмэл бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах санаачилга гаргажээ.
Боловсролыг дэмжих жил болгон зарласнаар багш бэлтгэх тогтолцоо, хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, багшийн нийгмийн баталгаа, цалин хангамж, сургуулийн менежментийн шинэчлэл, шинэ сургууль, цэцэрлэг барих хөрөнгө оруулалт, бага сургуулийн цогцолборуудыг нэмэгдүүлэх, ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулиудын шинэчлэл, хөрөнгө оруулалт зэрэг асуудлууд тодорхой шийдэлд хүрэх боломж бүрдэх, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдааг хангах нөхцөл бүрдэх юм.
Улс төр
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно

”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилж байна. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашигийг гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гуравдахь удаагийн олголтыг энэ сард хийнэ. Хувь хүний орлогын албан татварыг хассан дүнгээр 93,500 төгрөг, иргэн, аж ахуйн нэгжид нийт 308 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны гүйцэтгэлээр 30.4 сая тонн нүүрс олборлож, 3.0 тэрбум ам.долларын үнэлгээтэй 29.6 сая тн нүүрс борлуулж, улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт 3.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ.
Улс төр
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
“Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспорт нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг уул уурхайн экспортод тулгараад буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж, экспортыг эрчимжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Тус Ажлын хэсгийн дарга, Сангийн сайд Б.Жавхлан,
Нэгдүгээр улирлын нийт дүнгээр нүүрс 17.4 сая.тонн, төмрийн хүдэр 1.8 сая тонн экспортолсон нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгаа бол зэсийн баяжмалын экспорт 456 мянган тоннд хүрч 24 хувиар өссөн дүнтэй байна.
Ажлын хэсэг банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, гадаад валютын улсын нөөцийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцэж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар холбогдох асуудлыг шийдвэрлэж, бодлогын зөвлөмж гарган ажиллаж байна.
Энэ сарын 1-ний байдлаар гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 305 сая ам.доллароор нэмэгдэж, таван тэрбум ам.долларт хүрлээ гэж мэдээллээ.
-
Эдийн засаг12 цаг өмнө
Монголбанк гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа
-
Улс төр16 цаг өмнө
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
-
Эдийн засаг14 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурчээ
-
Эдийн засаг18 цаг өмнө
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
-
Улс төр16 цаг өмнө
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ
-
Улс төр16 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно
-
Нийгэм19 цаг өмнө
Олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно
-
Улс төр16 цаг өмнө
ЗГ: Байгалийн хийн хоолой барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны гуравдугаар улиралд хийнэ