Нийгэм
Улс төрчдийн шоу: Сонгуулийг идэвхитэй өгдөг насныханыг онилжээ
Сонгуулийн жил сайхан болдог гээд л хөгшчүүл ярьдаг. Харин энэ жил залууст хүндхэн байх шинжтэй. Учир нь цалингаас цалингийн хооронд туугдаж яваа залуу гэр бүлүүд байртай болох гээд зээлийн хүү, барьцаа хоёрт дөнгөлүүлээд явж байхад өргөн хэрэглээний буюу өдөр тутмын хоол хүнснийх нь материалын үнэ өсөж байх жишээтэй.
Гэтэл нөгөө талдаа тэтгэврийн зээлийг тэглэж, тэтгэврийг нэмсэн хэмээн баярлаж сууна. Арга ч үгүй биз дээ, сонгуулийг идэвхитэй өгдөг насныхан хожихоос өөр яалтай.
Уг нь утаагүй болох зорилт дэвшүүлсэн ч орон сууцжуулах хөтөлбөр нь таг гацав. Монгол залуучууд байртай болохын төлөө гадагшаа гарч хар ажилд дарлуулж явна. Нутагтаа ажлаа хийгээд байрны зээлээ төлөөд байх боломжоор нь төр засаг ч хангах үүрэгтэй. Тэд ч тэгж амлаж гарч ирсэн. Өнгөрсөн жил “өдрийн од” шиг 8 хувийн хүүтэй зээл нь хэдхэн хүмүүст олдсоныг хүн болгон ярьж байна. Учир нь байр зарна гэсэн зар нь сонины хуудсаар дүүрэн. Тэрхүү зар руу утас цохиход зарим хэсэг нь 8 хувьд оруулах боломжтой хэмээдэг. Тэгээд өөрсдөө шууд таалагдсан байраа 8 хувийн хүүтэй зээлээр авах гээд арилжааны банкуудаар хөөцөлдөхөөр эдийн засагч нар нь “Зээл хаагдсан. Олгогдохгүй байгаа” гээд ам руу алагддаг.
Энэ оны төсөвт залууст чиглэсэн бодлого, төсөв ганц ч төгрөг хялайлгаагүй. Харин улс төрчид сонгуулийг идэвхитэй өгдөг насныханыг онилж баталчихсан төсвөө эхнээс нь цацаж эхэллээ.
Тухайлбал, ХНХ-ын С.Чинзориг “Ирэх хоёрдугаар сарын нэгнээс тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр олгоно. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлсэнтэй холбоотой 150 тэрбум төгрөгийг энэ жил улсын төсөвт тусгасан. НДС-гаас 422 мянган ахмадуууд тэтгэвэр авч байгаа. Ирэх сараас бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, 500 мянган төгрөг хүртэлх тэтгэвэртэй иргэдийн тэтгэврийг 35 мянган төгрөгөөр, 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авч байгаа иргэдийнх 25 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Ингэснээр тэтгэврийн дундаж хэмжээ 413 мянган төгрөг болж байна. Ирэх сарын нэгнээс тэтгэврийн нэмэгдлээ авна. Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд улсын төсөвт 18 тэрбум төгрөг тусгасан. Энэ хэмжээндээ багтааж халамжийн тэтгэврийн хэмжээг 188 мянга төгрөг болголоо” гэлээ.
Халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг 60 гаруй мянган иргэн авдаг. 16 хүртэлх насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхэд сар бүр нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж авч байгаа аж.
Байнгын асаргаа шаардлагатай иргэн /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд/ асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 63 мянга гаруй иргэн сар бүр 76 мянган төгрөгийн тэтгэмж авдаг юм. Эдгээрээс байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа эхчүүдийн тэтгэмжийг 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 114 мянган төгрөг болгон нэмээд байсан билээ. Тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.
Халамж, тэтгэмжээ нэмж байгаа нь сайшаалтай ч нөгөө талдаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх гол хүчин зүйлс нь болж байгаа нь харамсалтай. Үнийн бодлого, Гадаад валюын ханшийг барих бодлого, Залуучуудыг тууштай дэмжих ажил хөдөлмөр эрхлэхэд нь бодитоор хөрөнгө оруулалт цаг хэдийнээ ирснийг тэд мартчихжээ. Өнөө жилийн сонгуулийг залуус идэвхитэй өгч “мөнгө” далайлагчдыг төрд гаргахгүй хэмээж буй. Халамжаар шоуддаг улс төрчдийн шоу удахгүй амь тасрах биз ээ.
Хөгжилтэй (0)
Гайхамшигтай (0)
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр18 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр18 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр18 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Нийгэм16 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр16 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө