Энтертайнмент
Нийслэлийн түүхийг агуулсан гурван боть номын нээлт болло

Монгол Улсын нийслэл үүсгэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой ирэх онд тохиох юм. Түүхт ойг угтан гаргасан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхэнд холбогдох баримтын гурван боть номын нээлтийн ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Төрийн архивт хадгалагдаж байгаа НЗДТГ-ын хөмрөг дэх баримтаас нийслэлийн түүхэнд холбогдох нэн чухал баримтуудыг судлан илрүүлж, судлагааны эргэлтэд оруулах, олны хүртээл болгох зорилгоор эмхэтгэл бэлтгэх, хэвлүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулах захирамж гаргаж, энэхүү гурван боть номыг гаргах ажил эхэлсэн юм.
Нийслэлийн архивт хадгалагдаж байсан 1921-1950 оныг хүртэлх 20 мянга гаруй монгол бичгээр үйлдсэн баримтыг судлан хөрвүүлж, 586 баримтыг энэхүү гурван боть ном дотор багтаажээ. Дараагийн боть номууд удахгүй гарах аж.
Дээрх баримтуудын 80-аас доошгүй хувь нь анх удаа эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэнд орж буй баримтууд аж. Ажлын хэсгийн зүгээс Үндэсний төв архив болон бусад архив, музей зэргээс хотын түүхэнд холбогдох баримтуудыг судалж, багтаахыг оролдсон байна. Мөн өмнө нь нийтлэгдээгүй, судалгаанд зайлшгүй чухал буюу судлаачдын анхаарлыг татахуйц баримтуудыг энэхүү гурван боть эмхэтгэлд багтаахыг хичээн ажилласан гэдгийг Ажлын хэсгийнхэн хэлж байв.
Түүнчлэн уг эмхэтгэлд манай нийслэлийн түүхэнд холбогдох баримтууд, Монгол Улсын хэмжээгүй эрхт эзэн хаан, хэмжээт эрхт эзэн хааны буулгасан зарлиг, Засгийн газар, Монгол Ардын Намаас гаргасан тогтоол, шийдвэрийн Нийслэл хүрээтэй холбогдох баримт сурвалжууд, БНМАУ-ын Их Хурал, Засгийн газар, МАХН-ын Төв Хороо, Улаанбаатар хотын захиргаа, Намын хорооноос гаргасан шийдвэрүүдийг багтаасан юм.
Нийслэлийн түүхийн нэн ховор баримтуудыг судалгааны эргэлтэд оруулах, хойч үедээ таниулах энэхүү ажилд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Архивын газар, Ажлын хэсэг, болон бусад байгууллага, эрдэмтэд, судлаачид оролцжээ…

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Эдийн засаг6 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм6 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм5 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Улс төр6 цаг өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ
-
Нийгэм6 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм3 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав