Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Бусад

Ажаа банхар хоёр

Нийтэлсэн

-

Намрын адаг сар шувтарч байлаа. Айлууд өвөлжөөлж, идэш уушаа гаргах нөр ажил эхэлсэн үе. Ийм л цагаар сумын төвд өвөлжих Ажаа хөгшнийхийг хөл бүр дарчихна. Угаасаа ч үр ач нараас нь эхлээд хол ойрын таних танихгүй хүмүүс цувчихна. Үдэш оройн цагаар хүн харын нүднээс нуугдан сэм буух хүмүүс ч цөөнгүй.
Ажаа хөгшин цагтаа авшиг хүртэн, орхимж хөдөрч, Усан Зүйлийн хүрээний мянган ламын нэгэнд тоологдож, хошуу нутагтаа номтойд тоогдож явсан хүн. Баривчилгаа, шорон, аллагын бэрх хэцүүг мэнд шүү гэтэлж, Бажаа бүсгүйтэй гэр бүл болсноор шашингүйн үзэл дэлгэрсэн он жилүүд эхлэхэд ажин түжин амьдарсан ч нутаг нугийнхан нь Ажаа ламтан гэж, нам сэмхэн хүндэтгэн хэлэлцэх билээ.
Хоёр хөгшин хойгуур гарсныг хооллож, урдуур гарсныг ундалсаар он жилүүдийг үднэ. Орсон гарсан бүхэн ч хоёр хөгшнийг сүү цагаа , өрөм зөөхий мах шөлөөр үл таслах билээ.
Одод жагссан хойно Ажаа хурган дотортой дээлээ сул нөмрөн гарч, тэнгэр өөд өлийж жаал зогссоноо “Ай, яндангийн утаа газар унаад, од жигтэй гялбалзаад, өнөө маргаашдаа тэнгэр муудахдаг аа” гэсээр орж ирэв.
“Гэнэтийн салхи хуй босно гээд л энэ хар араажив яриад байх чив лээ. Хааяа бас үнэн хэлдэг шүү, хөөрхий минь” гэж Бажаа үг нэмэв. Тэгснээ нэгийг санав бололтой, “Цаад Чадраа чинь идэшний хэдэн бог нааш нь хүүхдээр туулгана гэж хүнээр хэл дуулгасан байсан. Салхи шуурганаар муу тохойн чинээ зээг маань мал туулгаад явуулчих вий дээ. Яадаг билээ” гэж халаглах нь тэр.
Ажаа хөгшин зүүн хоймор зээрийн арьсаар өнгөлсөн олбог дээрээ завилангаа зандан модон эрхээ хоёронтоо ороон шившиж үзэв. “Күй ээ, энэ салхи шуурга биш дэг ээ. Сүрхий хурц хэл дуулдаж, хүүхэд мал үрэгдэнэ гэх юм” гээд халзан толгойныхоо оройг маажсанаа шийдмэгхэн хөдөлж, үүд рүүгээ нэг хяламхийснээ, орныхоо хөндийгөөс сүүлэн тос нялсан модон самбараа сугалан, уутнаас нь гарган өвөр дээрээ тавиад самган луугаа гар сунгав. Хөгшнийхээ юу нэхэж буйг сайтар мэдэх Бажаа зуухны доод татуурга татан, аргалын хөх үнснээс хутгуураар атга хэрийг хутган өгсөнд, Ажаа хөгшин тос түрхсэн самбар дээрээ үнсийг жигдхэн тарааж, зуухны өр лүү илүүдлийг нь сэгсрээд, шувталж үзүүрлэсэн хулсан үзэг бариад суужээ. Эмгэн босож хаалгаа бэхлээд, галаа сэлбэж, зулаа асааж, залбиран суулаа.
Ажаа амандаа ямар нэгийг гөвтнөн цаг гаруй сууж, элдвийн тоо, хачин сонин дүрсээр өнөөх үнсэн самбараа зайгүй болтол эрээлжилсний эцэст, “За, чиний хэлсэн үнэн болов. Өглөө эрт л нааш гарах нь дээ, цаад Чадраа чинь гүжир хатуу хүн, тоох ч үгүй. Хэл ул дуулгаж амжихгүй. Нэг арга л бодохоос… Муу хөгшин банхар маань ая даадаг л байгаа даа” гэв. Тэгээд авдраа уудлан он цагийн уртад утаа тортог хир даг болоод өнгө нь мэдэгдэхээ больсон харлаг баринтагтай судар гарган, өмнөө жижигхэн жовдон ширээ тавиад, тарианы гурилаар бяцхан нохойн дүрс хийж, дэргэд нь аягатай сүү тавиад судраа дэлгэн суув. Өвгөнөө нэг ийн суугаад, тарни дуудаад эхэлбэл хэзээ ч дуусаж магад гэдгийг мэдэх Бажаа хөгшин аяар хэсэг сууснаа бүсээ ч тайлсангүй, модон орон дээрээ гаран цааш харан хажуулжээ. Эмгэн шөнө хэдэнтээ өндийж, хөдөлгөөнгүй сууж буй өвгөнөө дааруулахгүй гэсэндээ гал нэмэв. Шөнөжин тарни дуудах уруулаас бусад нь царцсан баримал шиг хөдөлгөөнгүй суусан өвгөн үүрийн гэгээ тоонон цамхраанд цохих үеэр сая нэг хөдөлж, ёохлон өндийж дээлээ хөдөрсөөр гарчээ.
2.
Уул Алтайн тэнгэр юу болчихов гэмээр үе үехэн хилэгнэн догшрох нь бий. Эсвэл хүн зон, адуу малынхаа бие, сэтгэлийн хатыг шалган сорих мэт. Оргил тэргүүн нь сүүдэртэн харагдахыг байгаад, хавцал хөндийнүүд нь нүргэлэн хүрхэрч сүр хүчийг үзүүлэн шуурга тавина. Жавар тачигнаж, цасаар ороолгоно.
Цагаанхайрхан уулын өврийн Их Өтгийн дунд буудлаас Жавхүү холбоотой хэдэн бог мал туун 50 гаруй км алсад орших сумын төвийг зорин өглөө эрт явган гарчээ. Тэр энэ жил 6 дугаар анги, улирлын амралтаараа ирээд буцахад сумын төвд байх хамаатан садны тавиул малаас идэшний хэдийг тийн туулгасан хэрэг.
Малчдын хүүхдүүд хар багаас л ийнхүү салхи шуурганд өдөржин хонь мал хариулж, мал туун унаатай, унаагүй бишгүй явж, хатуужих тул эцэг Чадраа ер ажиггүй, Жавхүү ч бэрхшээсэнгүй. Тэгээд ч бага зэрэг хуйсагнуур салхитай, уулсын орой дүнгэнэж байсан ч тэнгэр цэлмэг байжээ.
Жавхүүг хэдэн богоо туугаад гэрээс гарахад хөгшин халтар Банхар нь дагажээ. “Чи сумын төвийн муухай олон нохдод бариулна. Хөгширсөн шүү, чи. Одоо буц, холдчихвол зөнөчихсөн чи эргээд гэрээ олохгүй төөрнө. Харь чи, жов” гэж хичнээн хөөсөн ч хөгшин халтар нь буцсангүй. Хайрга чулуугаар нүүлгэхээр гэрийн зүг нэг хоёр пөг пөг шогшсоноо, жаахан оцойн сууж, араас нь гайхан гилжийн харж байснаа, паанайж нэвсийгээд дахиад л бараадан шогшино. Хөгшрөөд зөнөг залгачихсан, алхаж гишгэх нь хүртэл балбаганадаг болчихсон банхар нь юуны өмнө энэ холын аяны гар даах эсэх эргэлзээтэй. Дээр нь сумын төвийн омогтой олон эрлийз хурлийз нохдод тасар татуулах юм болно. Тэгээд бас түүнийг буцаагаад хөдөөд нь хэн авчрах билээ. Жавхүү очоод хичээлдээ орчих юм хойно. Ийн бодохоор энэ муу банхарыг буцаахгүй л бол болохгүй байлаа. Аавдаа хашгирч хэлбэл аав нохойны араас ирэв. Гэвч нөгөө муу хөгшин банхар юу болчихсон юм гэмээр Чадраагаас ороолж зугтаагаад, арай гэж барин, гэрийнхээ хаяанд чирж аваачаад уячихжээ.
Гэтэл банхар нь гасалж гийнаж, орилж цамнаж бөөн юм болов. Өдий болтол уяандаа хэзээ ч ингэж цанхдаж байхыг нь үзээгүй Чадраа “Нохой зөнөх ч лүд юм” гэж үглэн, эхнэр нь зөнөөд, уяандаа орилж цамнаж, уяагаа хэмлэн гасалж гангинаж буй нохойгоо харан тэсэлгүй нулимс гаргажээ. Тэгэж тэгэж Чадраа бүр сүүлдээ арга нь барагдаад нохойн уяаг тайлж орхисонд Жавхүүгийн араас паанаг паанаг шогшиж одов.
Чадраа “Хөөрхий, энэ аяны гар даахгүй, хээр л үхэх учиртай байж дээ. Эргэж ирэхгүй бол сэгийг нь шувуу тоншиж, хярс мэрчихээс өмнө эрж олох л хэрэг гарах нь. Одоо яая гэхэв” гэж үглэсээр үлдсэн байна.

3.
Жавхүү холбоотой хэдээ туусаар Хайрханы шилд хүрч гарч явтал гэнэтхэн ард нь аахилах чимээ гарсанд эргэж харвал банхар нь шүлсээ савируулчихсан, майрагнан явж байх нь тэр. “Зайл чи” гэж эхлээд муухай хашгирснаа, гуйсан, аргадсан мэт өрөвдөлтэй царай, нүдийг нь хараад гэнэтхэн нохойгоо өрөвдөж, дуудан ирүүлээд толгой хүзүүг нь маажив.
-За Банхжий минь. Юутай ч хоёулаа энэ хэдийг туугаад сумын төв орж чадах байх аа. Харин чи тэнд Ажаа, Бажаа хоёрын нохой болно шүү дээ. Хашаанаас гарч болохгүй. Гарах л юм бол муухай эрлийз нохойнууд чамайг минь тас татчихна. Чи ч уг нь залуухан байсан бол тэднийг ёстой хашраагаад өгөх л байсан даа. Даанчиг… “ гээд шүлс савирсан унжсан завжийг нь татаж, “Тээр, шүд чинь хүртэл можийсон шар юм болчихсон байхад… чи яаж тэдэнтэй зодолдож чадах юм. Чи тэгээд хашаанаас гарахгүй, жаахан уйтгартай л амьдрах байх даа” гэв.
Жавхүү, банхар хоёр холбоотой хэдээ туусаар Цагаанхайрханы зоогоор давдагын цаанатай Цагаанхөтөл гарч иртэл гэнэтхэн ер бусын хүчит салхи хөөрөгдөн хийсгэж орхижээ.
Юу болж буйг ухаарч сэхээрэх ч чөлөө гарсангүй. Хуйд хийссэн малгай шиг тэртээ дээр хөөрөн эргэлдэх зуур холбоотой хэдэн хонь ямаа нь зэллэн нисэх шувуу аятай нэг харагдаад л өнгөрчээ. Харин хүүгийн дээлийн хормойноос хөгшин банхар нь тас зуурайтай эргэлдэн нисэж байжээ. Хүчит салхи тэр хоёрыг хүн бүү хэл, янгир ч тогтоход бэрх Хайрханы хөр цасаар дүүрсэн босоо их арлуу шидэж орхисон байна.
Хүү ухаан алджээ. Эмгэлжний оёорт удтал унтаад сэрж буй мэт болохдоо ихэд даарч дагжиж байв. Ам, хамар, нүд, чихгүй цас чихэж, цамц, дээл нь дээш шуугдан, толгойг нь хөдрөөд, өмд нь шувтарсан ч гутал нь сугараагүй байв. Хөдлөе гэтэл чадсангүй, чүү арай амьсгална. Харин нэг амьтан дэргэдхэн нь уухирдан, цас малтаж байх шиг болжээ. Хүү дахиад ухаан алдав.
Эргээд сэрэхэд халуун амьсгал нүүрийг нь бүлээцүүлж, энгэрээс нь хүчтэй дугтарч байв. Нүүр нь цаснаас ил гарчээ. Нүдээ нээн харвал Халтар банхар нь гаслан гийнэн түүний энгэр заамаас нь үгтээн цасан хунгараас гаргах гэж зүтгэж байлаа. Нэг үгтээж, дахин эргэж үсэнд нь ширэлдсэн цасыг долоон, бас хөрсөн биеийг нь орооно. Бас урд хоёр савраараа цас малтана. Нохойтойгоо хамжин хүү юутай ч өндийгөөд цаснаас сугаран гарав. Тэгээд мөн л банхартайгаа хамжиж өмд хамдаа татан, дээлээ янзлав. Азаар уу, айсандаа юу, хоёр гараа толгой дээрээ тас зуурчихсаны хүчинд дээл нь мултарч унасангүй.
Ухаан санаа нь нэг балартаж, нэг сэргэнэ. Цасан ар луу шидэгдээд, эрчтэй эргэлдэн гулсаж явахдаа ойролцоо өнөөх хэдэн хонь, ямааны нь холбоос хэдийнээ тасраад, энд тэнд хэсэг бусгаараа, тэр бүү хэл заримынх нь хөл гуя санжиж, гэдэс цувдай нь цувчихсан гулсаж байсныг зүүд мэт бүдэг бадаг санана.
Орчин тойрноо багцаалдвал Цагаанхайрханы бэлд нэлээд дөхсөн битүүгийн ар хавчигруу доор буугаад ирчихжээ бэлийн зам харагдаж байв. Тэртээ дээр халил цасан орой сүүхийнэ. Энэ рүү эрчээрээ гулсан буугаад, хунгар цасанд зоогдсон гэхэд аймшигтай, гулсах нь бүү хэл бодох ч хэцүү. Гэвч яах аргагүй л тийм юм болчихжээ. Өнөөх хэдэн богоос нь бараа сураг алга. Бодвол тэр нурсан их цасанд дарагдсан буй за. Тэнгэр харвал хэдийнэ үд шувтарч орой болж буй аятай, уул хүүшилчихжээ. Цасан дотор тийм удсан бололтой. Банхараа харвал сангирцаг болсон сүүлээ дэвсээд түүний хөлд наалдан хэвтжээ. Тэр ч бас их тамирдаж сульджээ. Бүр үхсэн мэт амьсгаагүй. Магадгүй, тэр энэ урт удаан хугацаанд цас ухаж, өөрийг нь гаргаж авахаар хамаг тамир тэнхлээ шавхсан биз.
Толгойг нь илвэл жалхгүй муу нүдээ нээж, сүүмийлгэн харснаа эргээд аньчихна.
Тэрүүхэн доод хошуу тойроод л Цохын бэлийн морин замд ил гарчихаар харагдана. Жавхүү хөлийн аяар уруудан алхтал нохой нь боссонгүй. Дуудаад ч боссонгүй. Хөөрхий хөгшин банхар үнэхээр тамираа шавхаж… Жавхүү эргэж очин нохойгоо босгох гэж оролдов. Нохой нь “Одоо хэрэггүй ээ, би явж чадахгүй нь. Намайг орхиод өөрөө яв даа” гэж буй мэт арга ядсан нүдээр хүүг харахаас цааш хөдөлсөнгүй. Аргаа барсан хүү нохойгоо тэврээд босов. Хөгширч махаа барсан нохой тийм ч хүнд байсангүй, гэвч хүү ч бас тамирдсан байлаа.
Тийн явсаар арай гэж доод хошуу хүрч Цохын бэлд ил гарав. Нар жаргаж, бүрий эхэлж байлаа. Сумын төв хүртэл хорь гаруй км зайтай. Үдшийн жавар хайр найргүй ороолгож эхэлжээ. Хүү сандран, нохойгоо дуудах авч, нохой “Орхиод яваач дээ” гэж гуйх мэт харна. Тэгээд цааш нохойгоо тэврээд явах чадал тэнхээ хүрэхгүй гэдгээ мэдсэн хүү нэг нөмөртэй бутны оёор олж үлдээгээд зам руу алхав.
Харин аз болж төд удалгүй машины гэрэл гарч, 69 машин түүнийг тосон иржээ. Хүчтэй салхи шуурганаар сум-нэгдлийн удирдлагууд малчдаа эргэхээр тал бүр тийш гарахад Ажаа хөгшин үглэж мундагдсаар байгаад сумын мал эмнэлгийн машин авч хайрханы бэлээр эрэл хийж явсан нь тэр байлаа.
Машин зогсож, юуны өмнө жолооч ах үсрэн бууж хүүг тосов. Арын суудлаас Ажаа хөгшин майрагнан бууж ирээд, “Ээ ашгүй, эзэн савдаг минь. Тэгэлгүй дээ. Алив хүү минь” хэмээгээд зээ хүүгээ үнсэв. Тэгээд халуун паар үлээсэн машиндаа оруулаад, халуун савтай цай аягалах зуураа “Муу хөгшин банхар нь яасан бэ?” гэж зовнингуй асуув.
Жавхүү гайхаж, “Банхар надтай хамт явсныг та яаж мэдэж байгаа юм” гэсэнд явж “Ажаа нь хойно мэдэлгүй дээ” гэв. “Банхжий явж чадахаа байгаад, би тэвэрч яваад, энэ дээр хошуун дээр авчраад бутны нөмөрт орхичихсон” гэсэнд, “Ээ, хөөрхий, аргагүй шүү дээ” хэмээн Ажаа хөгшин халаглаж, жолоочыг шавдуулан тэр хошуу руу зүтгүүлэв. Банхар хэвтсээр байжээ. Өргөөд машины хойт суудлын дор тавихад ч хөдөлсөнгүй, харин илж таалах Жавхүүгийн гарыг урт далбагар хэлээ гарган нэг долоомор болов.
Ажаа хөгшин машины арын суудал дээрээс тонгойж банхрыхаа толгойг илээд “Хөөрхий минь, чи бид хоёр ч аргагүй хөгширч дээ. Гэхдээ л хоёулаа чадсан шүү” хэмээн бахтай нь аргагүй өгүүлжээ.

2020.01.19
Хумбагарын Батмэнд

/ Тайлбар./ Энэхүү өгүүллэг нь болсон түүхэн явдлаас сэдэвлэн зохиомжилж уран сайхны хэлбэрт оруулан бичсэн болно. Манай нутаг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутаг Цагаанхайрхан ууланд 1970 хэдэн оны эхэн үед ийн явдал болсон гэдэг.. Ажаа гэдэг Нутагтаа Буджав ажаа гэж гайхалтай чадалтай номтой лам хүн байлаа.Бажаа гэдэг нь түүний эхнэр Хорол гэж сайхан буурал эмээ байжээ. Жавхүү бол Чүлтэмийн Баасанжав гэдэг хүн эдүгээ 60 хэдэн настай ах эрүүл саруул Нийслэлийн СХДүүрэгт аж төрөн амьдарч байна..

Дэлгэрэнгүй ...

Бусад

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.

Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.

Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:

  • 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
  • 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
  • 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
  • 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
  • 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
  • 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
  • 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
  • 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.

Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.

Түүнчлэн тэрбээр  2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь  “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.

Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.

Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг  хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.

Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Бусад

 Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Манайх эсгий бүрээсээс  бусдыг үйлдвэрлэдэг,  гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л.  Миний хувьд 1993 оноос  өрхийн  үйлдвэрлэл эрхэлж,  ээжтэйгээ хамт  цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил  өнгөрсөн байна.  Манайхыг  аж ахуйн нэгж  гэж  ойлгов оо,  оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж  буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан  бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг.   Гав шав хийсэн гялалзуур  эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах,  бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай.  Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор  жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж,  зүдрэх үед нь энгэртээ наах нь   миний үүрэг гэж ойлгох түүнд  хамт олон нь хачин сайн юм билээ.  Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид  амьдралд хөл тавьж,  эдүгээ  оёдолчин болцгоон  хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч  төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.

Ажилсаг ээжийн хичээнгүй охин

М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.

Хөнгөн, хүнсний техникум төгссөн  залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар  хөл тавьтал   мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг  үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил.  Амьдралын  ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь  “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац  ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу  дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.

Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж  болохоор.  Өсч дэвжсэн түүх нь  энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий.  “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах  цаг айсуй” хэмээн  бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж  бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад  үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас  өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан.  Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд  үйлдвэрийн хоёр давхар  шинэ байраа ашиглалтад оруулав.  Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг  даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь  маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх  явдал.  Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар  аж.

Хөндлөнгөөс харахад,  сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх  оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй  өнгө хослохуй  дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх  болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ  цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.

“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”

Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах”  шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг  малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд  монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр.  Үйлдвэрлэлийн аль ч шат  дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний  баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх,  худалдан авагчаа солихгүй байх явдал.  Нэг удаагийн ашиг бодох бус  зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй,  дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг  байна. Үр дүнд  нь  малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны  сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр  эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна.  Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр   “Манайх  түншүүдтэйгээ 2004 оноос  хамтран ажиллаж,  бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон.  Аливаа үйл хэрэг  итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.

М.Эрдэнэцэцэг  олонтой нэгэн.

Оёдолчдынхоо  ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний  зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг.  Гэхдээ тэдний   ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх.   Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц  автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно.  Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш  үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ.   Нөгөөтэйгүүр,  түүнийг тойрон найман “цэцэг”  эргэлдэж буй.  Түүний ”торгон” цэрэг  П.Алтанцэцэг гэхэд л  Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна.  И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа.  Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр  дулаалга, давхарга, берзинт гээд  бүсгүй  хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг.  Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын  бүх шат дамжлагыг  зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн  хамт олныхоо  эд эс нь  болоод 12 жил болжээ.  Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа.  Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л  дарга нь магтаж байна лээ.  С.Мөнхзул бүсгүйн  хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь.  Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй.  Дээр дурдсан   цехэд өсч торнисон хоёр охины нэг нь.  Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр  зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг.  Тэд хамтрагчид болоод арав гаруй  жил болжээ.

Дашрамд өгүүлэхэд,  оёдлын салбарт   голдуу эмэгтэйчүүд  ажилладаг.  Тэд хоногийн талыг  ажил дээрээ өнгөрүүлэх нь бий.  М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд  оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ.  Тиймээс  охиддоо  боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх,  тусламж үзүүлэх  зэргээр  ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд  эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ.  Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал.   Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд  сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд  өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн  иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр16 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр17 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд17 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент17 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент18 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм18 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм18 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм19 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм19 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм4 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм4 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр4 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм5 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд5 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм5 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм5 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм5 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм5 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр5 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм5 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр6 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр6 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр6 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр6 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм6 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр6 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим