Дэлхий дахинд
Францын засгийн газар шатахууны татварын өсөлтийг зургаан сараар хойшлуулав
Ингэснээр тус улсад гурван долоо хоног орчим хугацаанд үргэлжилж байгаа иргэдийн бослого тэмцэл, эмх замбараагүй байдал намжих нөхцөл бүрдэж байна.
Телевизийн сувгаар иргэдэд хандаж үг хэлэхдээ Эдуард Филипп “ямар ч татвар ард түмний нэгдмэл байдалд заналхийлэх ёсгүй” гээд хүчирхийллийг зогсоохыг уриалжээ.
Буулт хийж байгаагаа мэдэгдэхийн хажуугаар ерөнхий сайд хүчирхийлэл үйлдэж, эмх замбараагүй байдал үүсгэсэн этгээдүүдэд хариуцлага тооцохоо амлалаа.
Тэр бас ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 хувиар өсгөж, иргэдийн амьжиргааны стандартыг сайжруулахад засгийн газар анхаарах гэж байгааг танилцуулжээ. Мөн Францын засгийн газар иргэдтэйгээ зөвшилцөлд хүрэхгүйгээр шатахууны татварыг нэмэхгүй гэдгээ амласан байна.
Шатахууны татварыг нэмэх шийдвэртэй холбоотойгоор иргэд арваннэгдүгээр сарын дундаас эхлэн “шар хантааз”-аар ижилсэн засгийн газрын эсрэг тэмцэж эхэлсэн юм.
Тэмцэл нийслэл Парис болон Францын бусад том хотуудыг хамарсан. Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон тэмцэгчдийн шаардлагыг хүлээж авах боломжгүйгээ удаа дараа илэрхийлж байсан боловч засгийн газар нь ийнхүү буулт хийж байна.
OpinionWay санал асуулгын дүнгээс үзвэл судалгаанд оролцсон Францын 1,000 гаруй иргэдийн 66 хувь нь тэмцлийг дэмжиж байжээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад19 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм2 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
-
Нийгэм1 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой