Нийгэм
Б.Жаргалсайхан: Үхлийн хөндий байгуулсан Б.Энх-Амгалан одоо болно
Б.Жаргалсайхан ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалангийн талаар хэдэн сэтгэгдэл бичжээ. Тэрээр “Хятадуудын эзэмшилд байсан “Таван-Эрдэнэ” захын арьс ширний ченж залууг Зам тээвэр, хөгжлийн сайд болно гэж чи яаж санах вэ.
Б.Энх-Амгалан сайд болонгуутаа Дарханы замыг барихаар сүр бараатай, дуу хөгжимтэй эхэлсэн санагдаж байна. Өдгөө эвдэрхий ч зам байсан газар уйтгар гуниг, гашуудлын ая дантай “Үхлийн хөндий” гэгч болов. Мөн авлига хээл, хахуулийн хэрэг ч тэндээс тасрахаа байжээ.
Ерөнхийдөө Зам тээвэр, хөгжлийн яам гэж замбараагүй салбар болсон гэдэгтэй иргэд санал нийлэх биз. Нэг ажлаа дуусгаагүй Энх-Амгалан 800 сая ам.доллар Францын Засгийн газрас зээлээд гүүрэн байгууламж (Тэнгэрийн тойрог гэж нэрлэжээ. Нэртэйгээр нь “Тэнгэр болооч” нарын зам гэхгүй дээ. Ийм хулхи, амьдралгүй нэртэй) барихаар болсон гэнэ.
Энэ бол сенсацийг сенсациар дардаг, нэг ажлаа дуусгаагүй байж нөгөө ажил руу самардаг хуучин арга барил юм.
Улаанбаатар хот гүүрэн замууд барих нь тодорхой ч “жижигхэн” Энх-Амгалангаар бариулахгүй нь тодорхой. Цаашлаад Дарханы замаас үүдэлтэй бухимдал МАН-д гай тарихаас гавъяа болохгүй. Тийм учраас Дарханы замыг “Үхлийн хөндий” болгосон ажлаа эмхлээд дуугуйхан арилж үз.
Энэ залуу улс төрд, зам тээврийн салбарт явахгүй гэдгээ яруу тод харууллаа. Арай дээр ажилсаг, мэдлэг боловсролтой залуус Ардын намд цөөнгүй бий шүү дээ.
Жич:Өнгөрөгч жил олон зуун тэрбум төгрөгөөр босч буй Дарханы зам дээр 265 осол гарч 25 иргэн амь насаа алдаж асар их гарз хохирол учирчээ.” гэв
Буян Жагаа нь
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.