Нийгэм
Эрсдэлтэй орнуудаас ирсэн 750 гаруй иргэнийг ТУСГААРЛАЖЭЭ
Монгол Улсын гурван иргэн КОВИД-19 шинэ төрлийн коронавирусний халдвар авсан талаар Эрүүл мэндийн яам өчигдөр орой /2020.03.16/ албан ёсоор мэдээлсэн. Дээрх иргэдийн хоёр нь БНСУ-аас, нэг нь Герман улсаас энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт ирсэн иргэд юм.
Өнгөрсөн өдрүүдэд БНСУ, ОХУ, Япон, Герман зэрэг орнуудаас тусгай үүргийн онгоцоор ирсэн 750 гаруй иргэнийг нэг бүрчлэн тусгаарласан талаар Улсын Онцгой комисс /УОК/-оос мэдээллээ.
Улсын Онцгой комисс “БНСУ-аас ирсэн хоёр иргэн, Франц улсаас ирсэн нэг иргэнээс “Ковед – 19” халдвар илэрлээ. Засгийн газар, УОК-ын шийдвэрээр эрсдэлтэй бүсүүдээс хүүхэд, хөгшчүүл, нялх биетэй эмэгтэйчүүд гээд хүндэтгэх шалтгаантай 750 гаруй иргэнээ авч ирсэн. Вакум тээвэрлэлт хийж, нэг ч хүн үлдээлгүй тусгаарласан. Бид эрсдэлд 110 хоногийн турш бэлдэж мөн урьдчилан сэргийлж ажилласаар байна. Дэлхийн 160 улсад тархаад буй цар тахалыг давж гарахын төлөө Засгийн газар, УОК, ард иргэдийн эв эеийн хүчээр зүтгэж байна” гэлээ.
Дээрх 750 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент15 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм16 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм16 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ