Улс төр
СОНГУУЛЬ 2020: ТОЙРОГ 18 & ТУЛААН
Хэнтий аймаг өнгөрсөн оны сүүлчээр 76.117 хүн амтайн 49.218 нь санал өгөх насных гэсэн бүртгэл байдаг. Энэ аймагт 2020 оны УИХ-ын сонгуулиар гурван мандатын төлөөх “тулаан” болно. Одоогийн парламент буюу УИХ-ын 2016 оны сонгуулиар тус аймгаас сонгогдож, хамгийн залуу гишүүнээр тодроод байсан Д.Гантулга нь “магтсан хүүхэн хуримандаа…” гэгч болж “улаан махны” хэргээр ял эдэлж байгаа. Түүний ор эзгүй байсаар парламентын хугацаа дуусгавар болж байна.
Энэ удаа МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дахин нэр дэвших тухай яригдаж буй. Мэдээж гурван ч мандаттай болчихсон болохоор түүнд ийн сул зай гарч буй хэрэг. Монгол түмний бахархалт бөх асан түүнийг хэнтийчүүд дөрвөнтөө төрд илгээсэн. Хэдий парламентад учиргүй содон төрх биш ч гэлээ тойрогтоо нэр хүндтэй, чансаа өндөр улстөрч гэгддэг.
Түүнтэй хамт УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мөн л нутагтаа нэр дэвших аж. Өмнөх сонгуулийн сурталчилгааны үеэр намын даргаа “тойглож”, долоох шахам явсан тэрбээр УИХ-ын гишүүн болмогц санаа нь амрахгүй, албан тушаалын төлөө шунаж, ёстой л ишиг эврээ ургахаар эхийг мөргөнө гэгч болсон. МАН-ын залуу гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гэж дуудуулмагц долоох шахам гүйж явсан М.Энхболд дарга нь “аймшигтай муу, муухай хүн” байсан байж таарсан. Тиймдээ ч УИХ-ын даргын суудлаас нь огцортол орилсоор, унагаамагцаа өөрөө Засгийн газрын ХЭГ-ын дарга хэмээх ”давхар дээл”-тэй болж амаа хамхисан. Энэ мэт зангаа таниулсан ч Засгийн газрын гал тогоог атгаж байгаагийн хувьд тойрогтоо төсөв батлах цагаар багагүй хөрөнгө татахаар болсон нь өөрийнхөө “оноо”-г бататгасны илрэл гэлтэй.
Тэдэнтэй хамт Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба зуузай холбох тухай яригдаж буй. Анх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр яригдаж байсан ч өдгөө Н.Ганбямбыг зүтгүүлэхээр болсон гэх. Учир нь Ерөнхий сайдын хувьд “сэлмээ эргүүлээд” ороход хаа ч алзахааргүйгээр рейтингээ өсгөчихсөн. Тэгэхлээр өөр тойрогт хүч үзэх магадлалтай. Тиймээс Н.Ганбямбыг энэ удаа өрсөлдүүлж болох юм гэх яриа байна. Түүний хувьд өмнө нь хэнтийчүүдийг төлөөлж, төрд зүтгэж байсан туршлагатайн дээр өдгөө аймгийн Засаг даргын албыг хашиж байгаа зэрэг нь давуу тал нь байж болох юм.
Хэнтий аймгийнхан өмнө нь АН-ынханд итгэл үзүүлсэн ч сэтгэлд нь хүрээгүй бололтой МАН-д 2016 онд ялалтын туг атгуулчихсан. Энэ удаа АН-аас экс Засаг дарга Ж.Оюунбаатарын нэр дуулдаж байгаа. Мань хүний хувьд дөрвөн жил аймгаа толгойлчихсон, хэрвээ УИХ-ын нөхөн сонгууль болсон бол “үзээд алдана” гэсэн бэлтгэлтэйгээр өнгөрсөн хугацаанд “хичээж” ирсэн. Мэдээж Засаг даргаар ажиллаж байхдаа “идсэн, уусан, завшсан” хэмээгдэж АТГ-т багагүй хугацаанд шалгагдаж явсан нэгэн.
УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг АН-аас нэр дэвшихээр зүтгэж байгаа тухай дуулдаж буй. Гэхдээ түүний нэр хүнд тийм ч сайнгүй. Хаа ч явсан эзэмшлийнх нь компанийн тавьсан зам иргэдийн үйлийг үзэж, гаслант үгийг дуудуулсаар ирсэн. Өөрөө ч хууль, хяналтын байгууллагад ч шалгагдаж явсан, МАН-ынханд ахиухан “өгөөш” хаясан нэгэн.
Тэдэнтэй хамт М.Хүдэрбаатарын нэр дуулдаж буй. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр ажиллаж байсан тэрбээр өмнө нь ч 2016 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөж байсан ч, хэнтийчүүддээ үнэлэгдэж чадаагүй. Тиймээс даагаа нэхэхийн тулд аймаг руугаа гүйдэл ихтэй болсон гэдэг.
АН-ынхан гурван мандаттай тойрогтоо нэг эмэгтэй нэр дэвшигч илгээх тухай яригдаж байгаа. Тиймээс Хэнтийд Т.Пүрэвхатан гэгч эмэгтэй “үзнэ” хэмээн хандивын мөнгөө ч тушаачихсан яваа. Харамсалтай нь эрчүүдээсээ илүү шахам авлига албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж явсныг нь олон нийт мэдэх болсон тул нэр хүндийн хувьд тийм ч цэвэр гэхээргүй. Тиймээс ч АН-ынхан “хайран” суудал болно хэмээн Т.Пүрэвхатаныг ҮБХ-гоор унагахаар ярьсан нь ч бий гэнэ. Зүгээр төрийн албанд байхдаа л ашиг сонирхлын хэрэгт холбогдож, дарга нартайгаа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан хүн парламентад бол илүү ихийг харж, 60 сая төгрөгөө 60 тэрбум болгохын төлөө ажиллах биз хэмээн ихэд дургүй байгаа аж.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр47 мин өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр48 мин өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм44 мин өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна