Улс төр
АН орон сууцны түрээсийг царцаах тогтоолын төсөл боловсруулжээ
УИХ дахь АН-ын зөвлөлөөс өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. АН-аас коронавирусын гамшгаас урьдчилан сэргийлэх тогтоолын төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. Уг тогтоолын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, бизнес эрхлэгч, МХАҮТ, ард иргэдийн саналыг авч тусгасан байна.
Энэ тухай УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
АН-ын зөвлөлийн гишүүд УИХ-д тогтоолын төслөө өчигдөр өргөн барихаар цаг тогтсон боловч УИХ-ын дарга хүлээн авахаас татгалзсан. Тиймээс өнөөдөр олон нийтэд ил болгосныхоо дараа дахин өргөн барих хүсэлтээ УИХ-д өргөн барина. Хэрвээ хүлээж авахгүй бол УИХ-д, Байнгын хороонд хөндлөнгийн санал болгож оруулах бодолтой байна. Гамшиг, эрсдэлийн үед улс төрийн намууд улс төржихгүйгээр хамтарч ажиллая гэж ярьчхаад асуудалд ингэж хандаж байгаа нь зохисгүй. Эрх баригчид асуудалд дураараа хандахын илрэл. Ерөнхий сайдын танилцуулсан долоон чиглэл, Сангийн сайдын танилцуулсан мэдээлэл нь хоорондоо маш их зөрчилтэй байна. Сонгуулийн өмнөх гурван сарын амлалт гэж харж байгаа.
Монголын эдийн засгийн уналт 5-6 хувь руу буух байдал ажиглагдаж байна. Хөл хорионоос хойших гурван сарын хугацаанд ард иргэдийн нөхцөл байдал ямар байгаа, уул уурхайн нөхцөл байдлын экспорт ямар байгааг бодит мэдээлмээр байна. Тогтоолын төсөлд нийт 5 багц 38 арга хэмжээ тусгагдсан. Хамгийн гол нь төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай.
ТОГТООЛЫН ТӨСЛИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
Нийт 5 багц 38 арга хэмжээ |
Нэг. Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийх |
1.1.Төсвийн хийсвэр орлогыг нягтлах, гамшгийн үеийн үзүүлэлтүүдээр дахин шинэчлэн тооцоолж, төсвийг бодитой, алдагдалгүй болгох;
1.2. Бизнесийн зээл олголт, дахин санхүүжилт хийх боломжоор хангах зорилгоор улсын төсөвт хөрөнгө оруулалт хэлбэрээр тусгагдсан чухал шаардлагагүй хөрөнгө оруулалтыг тэвчиж, банкны системийн 3 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн шугамын эрхийг банкуудад нээж өгөх, 1.3. Төсвөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон нийгмийн даатгалын сангийн ажилгүйдлийн тэтгэмж олгох асуудлыг санхүүжүүлж Короновирусын гамшгаас үүдэлтэй ажилгүй болсон иргэдэд гамшгийн хор хөнөөл арилах хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 сараар тооцож нийт 1.260.000 төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмж авах хуулийн хугацаа дууссан өдрөөс эхэлж олгох, 1.4.Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд заасан дараахи урсгал зардлыг бууруулах. Үүнд: 1.4.1.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зардал; 1.4.2.төрийн байгууллага, албан тушаалтны том оврын автомашин, утас, томилолт, баяр ёслол, хурал, уулзалт, зөвлөгөөн болон хангамжийн бусад зардал; |
4 арга хэмжээ |
Хоёр. Мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулах |
2.1.Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, зах зээлд гаргах зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, арилжааны банкны мөрддөг зарим журмуудыг хугацаатайгаар өөрчлөх, |
2.2.Короновирусын гамшгаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд 2021-2022 онд төлөх Засгийн газрын гадаад, дотоод зээл, бондын төлбөрүүдийг дахин санхүүжүүлэх арга хэмжээ авах. |
2.3 Арилжааны банкуудын зүгээс аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн бүтцийн өөрчлөлт хийх, зээлийн хуваарийг шинэчлэхэд Монголбанкнаас зохих бодлого чиглэл гаргах, |
2.4. Төв банкинд Засгийн газрын бондыг арилжаалж, тусгайлсан дэглэмээр шаардлагатай санхүүгийн зузаатгалыг арилжааны банкуудад хийж, зээлийн шаардлагыг бууруулах эрх олгох. |
2.5. Бодит эдийн засаг, хувийн секторын чадавхи, бизнесийн орчны орон зайг хамгаалах зорилгын хүрээнд Төв банк тэднийг санхүүгийн зуучлалын хямд, үр дүнтэй арга хэрэгслээр дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Банкуудаар дамжуулж, хямралд хамгийн их өртөж байгаа эдийн салбаруудыг дэмжих, |
5 арга хэмжээ |
Гурав. Аж ахуйн нэгжээ дэмжих, ажлын байрыг хадгалах |
3.1.Ажлын байрыг хэвээр хадгалсан аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банк болон Төрийн банкаар дамжуулан жилийн 3 хувийн хүүтэй санхүүжилт олгох; |
3.2. Өмнөх 2 жил татвар төлсөн татвар төлсөн дүнгийн дунджаар Засгийн газраас уул уурхайн бус Аж ахуй нэгжүүдэд зээлийн баталгаа гаргаж өгөх, Засгийн газрын баталгааг Батлан даалтын сангийн санхүүгийн эрсдэл даах чадвар, сангийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх замаар хэрэгжүүлж болох ба Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах, |
3.3.Авлага үүссэн аж ахуй нэгж, байгууллагын авлагыг худалдан авах /факторинг хийх/, санхүүжилт олгох сан байгуулах, хеджингийн арга хэрэгслийг Монголбанкны дэмжлэгтэйгээр ашиглах; |
3.4.Түрээсийн орон сууцны цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үүний хүрээнд уг хөтөлбөрт хамрагдсан барилгын компаниудын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, хүү, алдангийг бууруулахад чиглэсэн эх үүсвэрийг арилжааны банкуудад олгох; |
3.5.Аж ахуйн нэгжүүдийг Нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс бүрэн чөлөөлөх; |
3.6.Аж ахуй нэгжүүдийн татварын үүргийн зөрчилтэй холбогдуулан битүүмжилсэн дансыг нэн даруй нээх, мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах, үүссэн татварын өр төлбөрийг төлөх хугацааг хямралаас гарах, бизнесийг нөхөн сэргээх хугацаатай уялдуулан тогтоох; |
3.7.Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарласан мэргэжлийн хяналтын байгууллага болон холбогдох бусад төрийн байгууллагын шийдвэрийг хуульчлан зохицуулж түдгэлзүүлэх; |
3.8.Татварын өр үүсгэсэн аж ахуй нэгжүүдэд татварын алданги, хүү, торгууль ногдуулахыг хориглох; |
3.9. Жижиг дунд үйлдвэрийн импортын түүхий эд, материалын гаалийн ба нэмэгдсэн өртгийн албан татварыг 2020 он дуустал тэглэх |
3.10. Зарим нэр төрлийн чухал шаардлагатай эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд түргэвчилсэн байдлаар бүртгэх асуудлыг зохицуулах, гадаадаас импортоор авдаг шаардлагатай байгаа эм, хэрэгсэл, лабораторийн урвалж, тоног төхөөрөмжийн импортын гаалийн болон НӨАТ-аас тодорхой хугацаанд чөлөөлөх, |
3.11. Хүнсний бөөний худалдаа эрхлэгч аж ахуй нэгж, иргэдэд 2 жилийн хугацаатай бага хүүтэй эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгох |
3.12. Газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татварыг тодорхой хугацаанд бууруулах, чөлөөлөх, |
12 арга хэмжээ |
Дөрөв. Иргэнээ дэмжих, ажилгүйдэл ядуурлаас хамгаалах |
4.1.Ипотекийн зээл /хүү болон үндсэн төлбөр/-ийг 12 сарын хугацаанд царцааж, мөнхүү хугацаагаар зээлийн эргэн төлөлтийг сунгах; |
4.2.Хөдөлмөр эрхлэгчдийн цалинг баталгаажуулах, ажлын байрны хөдөлгөөн, чөлөөлөлтийг хязгаарлах; |
4.3.Нийгмийн даатгалын шимтгэл болон Хувь хүний орлогын албан татвар төлөх үүргээс бүрэн чөлөөлөх; |
4.4.Дотоодын дээд сургуулийн бүх оюутны 2020-2021 оны сургалтын төлбөрийг чөлөөлж, холбогдох санхүүжилтийн механизмыг бий болгох; |
4.5.Малчдын зээлийн хүү, төлбөрийг хойшлуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүнд зориулсан шинэ зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх; |
4.6. Тариаланчдын зээлийн хүү, төлбөрийг хойшлуулж, газар тариалангийн бүтээгдэхүүнд зориулсан шинэ зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, |
4.7. Төрийн орон сууцны корпорацийн Түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдаж түрээсийн байранд амьдарч байгаа иргэд, айл өрхийн түрээсийн төлбөрийг 3 сараар чөлөөлөх, |
4.8. 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөг дээр 10 мянган төгрөг нэмж, 6 сарын хугацаатай олгох. |
8 арга хэмжээ |
Тав. Бусад |
5.1.Короновирустэй тэмцэх чиглэлийн хүрээнд гарсан төрийн байгууллага, албан тушаалтны аливаа шийдвэрийг тухайн байгууллагын албан ёсны цахим хуудсандаа тусгайлсан цонх үүсгэн байршуулж, олон нийтэд эргэлзээгүй, үнэн зөв мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэх; |
5.2.Төрийн байгууллагууд иргэдэд үзүүлдэг үйлчилгээ тус бүрийнхээ бүрдүүлэх материал, төлбөр хураамж, шийдвэрлэх /хариу өгөх/ хугацаа, шат дамжлага, материал хүлээн авахаас татгалзах буюу материалыг буцаах үндэслэл, үйлчилгээний цагийн хуваарь болон бусад нөхцөл, шаардлагын талаарх бүх төрлийн мэдээллийг цогц, системтэйгээр цахим хуудсандаа байршуулж, утсаар тухай бүр лавлагаа, мэдээлэл өгөх, зайнаас үзүүлж болох үйлчилгээг тодорхойлон үр дүнтэй, иргэдэд төвөггүй, хүртээмжтэй байхаар зохион байгуулж нэвтрүүлнэ. |
5.3.Короновирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг таслан зогсоох чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлын төсвийг Засгийн газар тусгайлан төлөвлөж, Улсын Их Хурлаар батлуулах; |
5.4.Короновирусын халдвар авсан буюу сэжигтэй нөхцөлд байгаа иргэдийг байрлуулсан эмчилгээний болон хамгаалалтын бүсэд үүрэг гүйцэтгэж буй эмч, эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн албан хаагчид, холбогдох бусад ажилтанд энгийн үед олгодог үндсэн цалинг нь 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин, хөлс, урамшуулал олгох |
5.5.Короновирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг таслан зогсоох чиглэлийн хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын онцгой нөхцөлд,тусгай дэглэмээр үүрэг гүйцэтгэж байгаа бусад төрийн албан хаагчдад энгийн үед олгодог үндсэн цалинг нь 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин, хөлс, урамшуулал олгох; |
5.6.Короновирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангахад чиглэсэн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний түр горим, стандартыг тогтоон, хэрэгжүүлэх; |
5.7.Короновирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг таслан зогсоох чиглэлийн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, нийгмийн дэг журам, сахилга, хариуцлагын байдалд тавих хяналтыг сайжруулах, идэвхижүүлэх зорилгоор энэ төрлийн үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулах; |
5.8.Короновирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг таслан зогсоох чиглэлийн хүрээнд Засгийн газар Монгол Улсаас гадаад улсад суугаа элчин сайдын яам, дипомат төлөөлөлгчийн газрын чиг үүрэг, бүрэлдэхүүнд хугацаатай өөрчлөлт оруулж, тэдгээрээр дамжуулан гадаад улс оронд суугаа иргэддээ санхүү, эрүүл мэндийн болон шаардлагатай бусад туслалцаа, үйлчилгээг үзүүлэх; |
5.9.Короновирусын халдвар авсан өвчтөнийг эмчлэх зорилгоор Засгийн газар Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон бусад улс орноос эмч, эмнэлгийн ажилтан урих, Монгол Улсад нэвтрүүлэх, тусгай үүргийн онгоцоор авч ирэх. |
9 арга хэмжээ |
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр36 мин өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Улс төр35 мин өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Нийгэм33 мин өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна