Улс төр
Ц.Цэцэгдэлгэрэх: Сонгогчид нэр дэвшигчдийнхээ ХОМ-ийг цахимаар харах боломжтой
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид АТГ-т хөрөнгө, орлогын мэдүүлгээ /ХОМ/ бүртгүүлэхээр болсон. Энэхүү шинэ зохицуулалтын талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, Ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс тодрууллаа.
-УИХ-ын 2020 оны сонгуулиас эхлээд нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-д мэдүүлэхээр болсон. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөөч?
-Өмнө нь Авлигын эсрэг хуульд заасны дагуу сонгуульд нэр дэвшигчид өмнөх зохицуулалтаар сонгуулийн хороо, тойргийн хороонд мэдүүлгээ цаасаар өгдөг байсан. Сонгогдсон тохиолдолд энэ мэдүүлэг АТГ-т ирж хадгалагддаг байсан. Шинэчлэгдэн батлагдсан Сонгуулийн тухай хуультай холбоотойгоор Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хүрээнд УИХ-ын гишүүнд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т гаргаж өгөх зохицуулалт орсон. Тиймээс нэр дэвшигчдийн орлогын мэдүүлгийг цахим системээр бүртгэн, хүлээж авах чиглэлд Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллаж байна.
АТГ-ын даргын баталсан маягтын хүрээнд нэр дэвшигч нь хуулийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хороондоо бүртгүүлнэ. Сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах эрхээ цахим системээр дамжуулан өгнө.
-Нэр дэвшигчид ХОМ-ээ цахимаар өгнө гэж байна. Хугацааны хувьд хэр байна. Мөн хэдий хугацаагаар товлогдож байгаа бол?
-УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тавдугаар сарын 17-19-ний хооронд АТГ-ын цахим системд мэдүүлнэ. Тавдугаар сарын 19-нөөр дуусгавар болж, систем хаагдана. Тэгэхээр энэ хугацаанд багтаж мэдүүлнэ. Харин өмнөх онд буюу 2019 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлсэн албан тушаалтнууд давхар мэдүүлэх шаардлагагүй. Цахим системээс татаж аваад, сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ажиллагаа явагдана.
-Нэгэнт цахимаар ХОМ авч байгаа юм чинь олон нийтэд ил болно гэсэн үг үү?
-Тиймээ. Бидний дараагийн хэрэгжүүлэх нэг ажил бол УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу мэдүүлгийг АТГ-ын мэдээллийн санд байршуулна. Өмнө нь бол цаасаар аваад АТГ-т хадгалдаг байсан. Одоо бүх нэр дэвшигчийн хөрөнгө орлого олон нийтэд ил болж байгаа юм. Ингэхээр тухайн тойрогт нэр дэвшигчдийн ХОМ-ийг сонгогчид нь хэзээ ч харж болно гэсэн үг.
-Сонгогдсон гишүүн болон сонгогдоогүй ч дараагийн сонгуульд өрсөлдөхөд ХОМ-ийг нь харах боломжтой байх нь ээ?
-Иргэд УИХ-д сонгогдсон гишүүдийнхээ ХОМ-ийг харж, өмнөх буюу анх нэр дэвшиж байх үеийнхтэй нь харьуццлах, нэр дэвшээд сонгогдоогүй ч дараагийн сонгуульд өрсөлдөхөд өмнөхтэй нь харьцуулах зэрэг боломжууд нээлттэй болж байгаа.
–Мэдээж хэрэг болгон ХОМ-ийг авч байгаа юм чинь түүнийг шалгах байх. Тодруулбал худал, үнэн мэдүүлсэн эсэхийг тогтооход цаг хугацаа хэрэгтэй байх?
-УИХ-ын Сонгуулийн тухай хуульд аливаа хэрэг маргааныг сонгуулийн жилд шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Мөн АТГ-ын даргын баталсан маягт болон Авлигын эсрэг хуулийн дагуу хяналт шалгалтын журамд нийцүүлж, хуулийн хүрээндээ хянана.
–Хэрэв хөрөнгөө худал мэдүүлсэн бол хуулийн хариуцлага нь ямар байгаа вэ?
-Нэр дэвших хүмүүсийн дунд дунд анх удаа мэдүүлэг гаргаж байгаа хүн ч бий байх. Энэ тохиолдолд тэдгээр хүмүүст зориулсан ерөнхий заавар, зөвлөмжийг өгөхөөр ажиллаж байна. Мөн дээрээс нь нам эвслүүдэд мэдээлэл хүргүүлж ажиллана. Нэр дэвшигч зөвхөн өөрийнхөө биш гэр бүлийн хүмүүсийнхээ хөрөнгө орлогыг мөн мэдүүлнэ. Ингэж мэдүүлэхдээ тухайн хөрөнгөнийхөө эх үүсвэрийг бодитой, үнэн зөв тайлбарлана. Бүх шатны нэр дэвшигчдийн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, нарийвчлан заасан хууль тогтоомжийн дагуу хяналт, шалгалтын ажиллагааг зохион байгуулна.
–Энэ ажлын бэлтгэл ямар явцтай байгаа вэ?
-Нэр дэвшигч зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх үүрэгтэй. АТГ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор баталж өгсөн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлээд явж байна. Хуулийн өөрчлөлтөд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг /ХАСХОМ/ гаргаж өгдөг байсан бол одоо зөвхөн хөрөнгө, орлогын мэдүүлгээ /ХОМ/ гаргаж өгнө.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Нийгэм3 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр3 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа