Улс төр
Орлого нь 50 хувиар буурсан ААН-ийн ажилчдад 200 мянган төгрөг олгоно
УИХ-ын чуулганы хуралдаанаар Covid-19 цар тахлын үед авах эдийн засгийн арга хэмжээний тухай тогтоолын төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
Гадаадад байгаа оюутнууд хүнд нөхцөлд байна. Байрнаасаа хөөгдөж байна, энд эцэг, эхийнх нь бизнес зогссон учраас мөнгө явуулах боломжгүй. Суралцаж байгаа оюутнуудаа хэрхэн дэмжих вэ, Засгийн газар.
Ерөнхий сайд хичээлийг есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулах санал гаргасан гэдэг зүйл яригдаж байна. Төгсөх ангийн сурагчид хагас жил хичээл нь хойшлоод элсэлтийн ерөнхий шалгалтад ороход хүндрэл үүсч байна. Цар тахлын үеийн дэглэм бариад төгсөх ангийн сурагчдад хичээлээ хийх боломж олгож болохгүй юу. Сурсан сураагүй гээд бөөн гомдол гараад асуудал үүсэх вий.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
Гадаадад байгаа Монгол иргэдээ яах вэ гэдэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярьж байна. Гадаадад байгаа иргэдээс 6650 орчим нь Монголдоо ирэх хүсэлт тавьсан. Ахмадууд, эмчилгээнд явж байсан, хүүхэдтэй хүмүүс, оюутнууд гээд байна. Онгоцны суудал хязгаарлагдмал, нисэх боломж хязгаарлагдмал учраас шийдэх асуудлаар санал боловсруулж байна. Засгийн газар боломжийн хүрээнд шийдээд явна. Тухайн үед нь шийдвэр гаргахаар эргэн мэдэгдье.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг:
Цар тахлын хүрээ эрчимтэй нэмэгдэж, хөл хорио тавигдсан. Дэлхийн 190 гаруй улс үндэсний хэмжээндээ хөл хорио тогтоосон. 1.7 тэрбум хүн хөл хорионд орсон.
Нөхцөл байдал амаргүй байгаа учраас хүүхэд, залуучуудынхаа сургалтыг орхигдуулахгүй, тасалдуулахгүй бай зорилгоор онлайнаар сургах ажлыг тэргүүлэх зэргийн багш нараараа заалгаад явуулж байна. ЮНЕСКО-гоос сайшаасан. Тавдугаар сарын 30-наар хичээлийн жил дуусах ёстой. Есдүгээр сарын 1-нээс хичээлээ эхлүүлье ямар зохицуулалт хийх вэ гэдэг дээр Улсын онцгой комисст танилцуулахаар бэлтгэж байна.
Эрүүл мэндийн яамнаасаа санал авахаар бичиг хүргүүлсэн. Хавсаргаад саналаа оруулна. 12 дугаар ангийн хүүхдийг тавдугаар сард ямар байдлаар багштайгаа нүүр тулж хичээллэх боломж байна вэ гэдгийг судалж байна. 28 мянган хүүхдэд DVD, CD хүргэсэн. Цөөн тоогоор нь групп болгож, давтлага өгөх ямар боломж байна вэ гэдгийг судалж байна. Ирэх долоо хоногоос яам тодорхой мэдээлэл өгнө, Засгийн газар, УОК-оос шийдвэр гаргана.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:
Ажлын байрыг хадгалах, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 5.1 их наяд төгрөгийн өндөр өртөгтэй хөтөлбөр хэрэгжүүлнэ. Монгол Улсын 3.2 сая иргэнээс 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлдэг. 75 хувь нь буюу 800 мянга орчим хүний НДШ-ийг зургаан сарын хугацаатай төр хариуцна. Том тоо. 800 орчим тэрбум төгрөг зарцуулна. 200 мянган төгрөгийн нэмэгдлийг хэнд, яаж өгөх вэ гэдэг асуудал өнгөрсөн өдрүүдэд тодорхой бус байсан. Төсвийн байнгын хороон дээр энэ тухай ярьж тодорхой шийдвэр гаргасан. Боломжийн шийдвэр. Өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сарын борлуулалтын орлогоос өнөө жилийнх орлого 50 хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан бол 200 мянган төгрөгийн тэтгэлдэг олгоно. 45 мянган аж ахуйн нэгж урьдчилсан байдлаар хамрагдах тооцоо гарсан.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр2 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм2 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна