Улс төр
Ахмад эрдэмтэд Чингис хаан музейн “Эрдэмтдийн зөвлөл”-ийн шинэчлэхийг шаардав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэдхэн хоногийн өмнө “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл”-ийг байгуулах захирамж гаргасан билээ. Энэхүү зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн асуудлаар мэргэшсэн судлаач, музейн мэргэжилтэн шаардлагатай байгааг Б.Балжинням, Х.Шагдар, Х.Лхагвасүрэн, Г.Аким, Д.Бямбадорж нарын ахмад эрдэмтэн, нийгэм соёлын зүтгэлтнүүд шүүмжилж, зөвлөлийг шинэчлэхийг шаардан өргөх бичиг барьжээ. Тус зөвлөлд одоогоор дараах хүмүүс орсон байгаа юм.
Дарга
Д.Рэгдэл ШУА-ийн ерөнхийлөгч, академич, ШУ-ны доктор, профессор
Гишүүд
А.Цанжид-Философийн хүрээлэнгийн зөвлөх, ШУ-ны доктор, профессор
Л.Дашням-МУСГЗ, доктор профессор
Г.Мэнд-Ооёо-Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч,“Чингис хаан” одонт
Г.Мягмарсамбуу-ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгйин салбарын эрхлэгч, доктор профессор
Б.Цогтбаатар-ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор
Б.Баатархүү-Нийслэлийн архивын газрын дарга, доктор, дэд профессор
Н.Ням-Осор-ИЗИС-ын захирал, доктор, профессор
Н.Наранбаатар-УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт
Г.Пүрэвбат-Бурханч лам, доктор
ӨРГӨХ БИЧИГ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Танаа:
Таны түмэн амгаланг айлтгаж төр түмнээ түвшин авч явах хэцүү цагт хэр чинээгээрээ зүтгэж яваад тань өчүүхэн бидэн, ард түмэн чинь ихэд баярлаж яваагаа илэрхийлье.
Монгол угсаатны сүлд хийморь, нэрийн хуудас болсон Эзэн Чингис хааныхаа музейг Улаанбаатар хотноо байгуулах шийдвэрийг сонсоод монголчууд бид төдийгүй, дэлхийн улс түмэн Монгол Улсын Засгийн газартаа баярлан бахархаж байна.
Энэ бол Монгол Улс төдийгүй дэлхийн чанартай бүтээн байгуулалт болох ёстой. Чингис хаан түүний залгамжлагчид дэлхийн эзэнт гүрнийг байгуулж хөгжүүлсэн учраас энэ музей бол Ази-Европын эх газар, Африк тивийн хойд талыг хамарч, одоогийн 40 гаруй улс, тухайн үеийн хүн төрөлхтний 80 хувьд энх тайван, соёл иргэншлийн чөлөөт ертөнцийг хэрхэн тогтоосныг түүхэн баримт, сэлтээр нотлон үзүүлэх ёстой.
Хамаг Монгол улс, Их Монгол улс, Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсууд: Монголын Юань улс, Зүчийн улс, Ил хаант улс, Цагадайн улсуудыг байгуулснаас задрах хүртэлх түүхийг хамарсан байх ёстой.
XIII-XVII зууны хооронд дэлхийн улс төр, эдийн засаг, соёлын бодлогоор монголчууд оройлон манлайлж байсныг энэ музей харуулах ёстой. Тухайлбал, судлаач миний бие олсноор, дэлхийн 50 гаруй орны 100 гаруй музейн цуглуулгад Чингис хаан болон Монголын эзэнт гүрэнтэй холбогдол бүхий түүх соёлын 17 мянгаад дурсгал, баримт сэлт байдгийг сурвалжлан тодруулж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан билээ.
Энэ музейд Манжийн эрхшээлийн үе байтугай социалист нийгмийн үеийн түүхийг хавсаргавал Үндэсний түүхийн музейн нэг хувилбар болох нь ээ гэж сэтгэл эмзэглэж байна. Энэ эмзэглэл юунаас төрөв гэхлээр энэ оны 4-р сарын 2-ны өдөр таны гаргасан захирамжаар Чингис хааны музейн ажлыг хариуцуулахаар байгуулсан “Эрдэмтдийн зөвлөл”, түүний гишүүдийн бүрэлдэхүүнээс харагдаж байна. Музей байгуулья гэсэн сэтгэл байвч энэ зөвлөлд орсон хүмүүс дэлхийн цараанд, монголынхоо ард түмний хүсэн хүлээж байгаа төвшинд хийж чадахгүй гэж бидний сэтгэл эмзэглэж байна.
Чингис хаан музейн Эрдэмтдийн зөвлөлийг ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл академич толгойлох нь зөвөө. Харин та Эрдэмтдийн зөвлөлийн гишүүдээ ямар зарчмаар сонгосон юм бэ? Тэр Эрдэмтдийн зөвлөл гэгчид чинь Монголын нууц товчоо тэргүүтэй Монголын дундад зууны түүхийн сурвалж судлалд бүх амьдралаа зориулж буй академич Д.Төмөртогоо, Д.Цэрэнсодном, доктор, профессор Ц.Шагдарсүрэн, Ш.Чоймаа, Б.Сумьяабаатар, дундад зууны үе ба Чингис хааны түүхийг дагнан судалсан түүхчид болох академич Ш.Бира, доктор Х.Шагдар, С.Цолмон, А.Пунсаг, Ц.Энхчимэг, П.Дэлгэржаргал, Б.Батсүрэн, У.Эрдэнэбат, Ж.Гэрэлбадрах, Ц.Цэрэндорж, Д.Анхбаяр, Д.Идэр хийгээд “Хаадын сан”-гийн тэргүүн Д.Гүн-Үйлс нарын нэр ус алгаа.
Чулуун зэвсгийн үеийг судалдаг археологич, Богд хаант Монгол улсын түүх судлаач нар Чингис хаан музейд ямар зөвлөгөө өгөх нь сонин байна. Тэгэхлээр тэр зөвлөл гэгчийн гишүүд сэтгэл байвч түүх, соёлоо үнэн мөнөөр босгох нь юу л бол.
Чингис хаан музейн Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүхийг сонирхон судалж туурвиж яваа залуучуудаас нэг нь ч алга.
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрдэмтэн багш, судлаачдаас нэг нь ч алга. Монголын залуу үеийн түүхчид тэр дундаа Монголын дундад зууны түүхээр гадаадын хэний ч царай харахгүй бичиж, туурвиж яваа эрдэмтэн судлаачид олон байна. Тэд нарын төлөөлөл танай Эрдэмтдийн зөвлөлд байна уу? Байсан ч харахгүй байна уу?
“Чингис хаан музейн үзэл баримтлал” гэсэн нууц хавтас яваа сурагтай. Тэрийгээ судлаач эрдэмтэд төдийгүй ард түмэндээ ил тод мэдээлээч ээ. Бөхийн өргөө, Цэргийн музейг монголчууд хандиваараа байгуулж чадсан. Чингис хаан музейн үзэл баримтлал, бүтээн байгуулалтын эзэн нь ард түмэндээ ил тод байвал Монголын ард түмэн зүтгэл, сэтгэлээрээ босгоно оо.
Ингэхлээр:
- Чингис хаан музейг байгуулах үзэл баримтлалыг эрдэмтэн судлаачид, олон нийтээр өргөн хүрээнд хэлэлцүүлэн санал хүсэлтийг нь авах
- Энэ үйлсийг авч явж дэлхийн төвшинд сэтгэж, хийж бүтээж буй судлаач, эрдэмтдээрээ “Эрдэмтдийн зөвлөл”-өө шинэчлэх
- Шинээр байгуулагдах “Эрдэмтдийн зөвлөл” төлөвлөгөөгөө ил тод ярилцан гаргаж, төсвөө тооцоолж Монгол Улсын Ерөнхий сайдаар батлуулан мөрдүүлэх
- Музей байгуулалтын үйл ажиллагаагаа ард түмэндээ улирал болгон мэдэгдэж байх
Ингэсэн цагт л музей утга төгөлдөр, дэлхийн хэмжээнд хүрсэн, сургалт-судалгаа-сурталчилгааны төгөлдөр болно гэдэгт итгэлтэй байна.
Өчүүхэн миний бие унаган түүхийн мэргэжил, Монголын төрийн ордон дахь Төрийн түүхийн музейг байгуулахад гар бие, сэтгэл санаагаа шавхан явсандаа тулгуурлан энэхүү бичгийг өргөн барьж байна.
Энэхүү санал хүсэлтийг минь харгалзан үзнэ байх гэдэгт итгэж хариуг хүлээн сууна.
Өргөх бичиг өргөн барьсан:
Б.Балжинням /профессор/ …………………………………………………..
Өргөх бичгээ өргөн барихад дэмжин талархсан эрдэмтэд:
Х.Шагдар /цэргийн шинжлэх ухааны доктор Sc.D/………………………………..
Х.Лхагвасүрэн /Чингис хаан дээд сургуулийн захирал, археологич, доктор/………………………………………………………………………………..
Г.Аким / XIII зууны сурвалж судлаач, орчуулагч, доктор, профессор/………………………
Д.Бямбадорж /Төрийн зайран/…………………………………………
2020.04.12
Холбогдох утас: 91005096 /Б.Балжинням/
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Улс төр5 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Нийгэм5 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр5 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа