Нийгэм
БОАЖЯ-ны харьяа 21 сав газрын захиргаанаас ОБЕГ-т гурван сая төгрөг хандивлав

Дэлхий дахинд өргөн хүрээнд тархаж буй шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж буй ОБЕГ-ын хамт олонд БОАЖЯ-ны харьяа 21 сав газрын захиргааны 200 гаруй албан хаагч хандив хүргүүлснийг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга С.Баттулга нар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, Бригадын генерал Г.Ариунбуянд хүлээлгэж өглөө.
Хандив гардуулах үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Дэлхий нийтээрээ аюулт халдварт өвчинтэй тэмцэж буй энэ үед БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аяныг улс орон даяар амжилттай зохион байгуулж, 400 орчим сая төгрөгийг БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгсөн. Харин одоо Монгол Улсынхаа гол, мөрөн усыг хамгаалдаг 21 аймгийн сав газрын захиргаанаас иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж буй ОБЕГ-ын албан хаагчдад 3.180.000 төгрөгийг хүргүүлснийг гардуулж байна” хэмээсэн юм.
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, Бригадын генерал Г.Ариунбуян “ОБЕГ-ын албан хаагчдад сэтгэлийн болон мөнгөн дэмжлэг үзүүлж буй 21 аймгийн сав газрын захиргааны хамт олонд Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, Шадар сайдын гарын үсэг бүхий талархлыг гардуулж байна. Бид энэхүү аюулт өвчнийг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байна. Сав газрын захиргаадын хамт олны цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Монгол орны усны сав газрыг батлан, Засгийн газрын тогтоолоор Сав газрын захиргаадыг байгуулан ажиллах шийдвэр гаргасны дагуу 21 аймагт усны сав газрын захиргаадыг байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор орон нутагт усны 21 сав газрын захиргаа, 17 сав газрын зөвлөл ажиллаж байна.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025.04.10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрчээ. Үүнээс:
- Эмнэлэгт эмчлүүлж байгаа 125,
- Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 4
- Эдгэрсэн 299
- Сэжигтэй 35
- Хавьтал 10346 хүн байна.
Өвчлөлийн хувьд 10-14 насныхны дунд өндөр хувьтай хэвээр байна. Ихэвчлэн ЕБС-иудын дунд голомтлон халдварлаж байгаа тул халдвараас сэргийлэхийн тулд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Нийгэм
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна.
Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэллээ.
Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ.
Иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцоно уу.
Нийгэм
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хаврын хуурайшилт нэмэгдэж, салхи шуурга ихтэй байгаатай холбогдуулан онцгой байдлын байгууллагад өчигдөр долоон түймэр бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Сант, Төв аймгийн Өндөрширээт, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Архангай аймгийн Цэнхэр, Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийн шалтгааныг авч үзвэл ихэнх нь иргэн, аж ахуйн нэгж хогоо цэвэрлэж, шар өвсөө шатааснаас үүдэн гарчээ. Иймээс иргэд галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргах, хог шатаах, үнс нурмаа ил задгай асгах, түймрийн эрсдэлтэй бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Дэлхий дахинд11 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг15 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм16 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм17 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр17 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр15 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм15 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм15 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа