ОЙ МОДНЫ САЛБАРЫН АЖИЛЧДЫН ӨДӨР ТОХИОЛОО Эх орныхоо ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ариун үйлсэд өөрсдийн мэдлэг, ур чадвар, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн...
Та бүхэн бүх мэдээллийг http://opendata.met.gov.mn/ хаягаар орж авч болох бөгөөд сайжруулалт үргэлжлэн хийгдэнэ.
Усны нөөцийг нэмэгдүүлэх, усны чанарыг сайжруулах, голуудын экосистемийг сайжруулах төсөл хэрэгжүүлж, Унгарын Засгийн газраас санхүүжүүлэх боломжтойг илэрхийллээ. Унгар улсын Усны менежментийн ерөнхий газрын Ерөнхий захирал Ланг...
Тун удахгүй бүх нийтээр мод тарих өдөр тохионо. Тодруулбал, жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь БЯМБА гарагийг бүх нийтээр мод тарих өдөр болгон хуульчилсан. Энэ хууль болон Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд монголчууд шар шороон шуурганаасаа салчихвал хичнээн сайхан. Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжинэ хэмээн хот, хөдөөгүй шуурч, төрийн болон хувийн ажахуйн нэгжүүд ч үйл ажиллагаанд оролцож бүр батламж зэрэгтэй болоод байгаа. Харин мод тарьчихлаа гэж зураг, хөргөө авахуулаадхэдэн суулгац зоогоод орхих уу, тарьснаа ургуулахынтулд хүмүүс цалинжуулж, нэмэлт төсөв нэхэж хэвтэх үү гэдгийг тооцоолох хэрэгтэй биз ээ. Үүний тулд нэг сумаар 2 , бүр цаашлаад 3-4 туулай ч буудах боломж байгааг бид харж, хамтран ажиллавал ирээдүйд ногоон байгальтай, эрүүл эко орчныг бүрдүүлнэ. Угаасаа мэргэжлийнхэн ч нэг удаагийн бус хэдэн жилдээ хүчилтөрөгчөөр хангачих хэмжээний мод тариад түүнийгээ арчилж, ургуулбал үр дүн, өгөөж нь харагдана гэдгийг хэлдэг. Тэгвэл өвөлдөө ад болж, агаар орчны бохирдол үүсгэдэг, зундаа хөрсний бохирдлын уурхай болсон хотынхоо хойморт заларсан гэр хорооллыг мод тарих ажилдаа татан оролцуулах нь хамгийн үр дүнтэй голч, холч бодлого болох вий. Гэр хорооллын өрх бүр хашаандаа 5 мод тариад арчилж ургуудахад л хэдхээн жилийн дараа нийслэл хүчилтөрөгчөөр хангагдана. Гэр хорооллын 200 мянганөрх 5 мод тарихад 1 сая болно. Үүнийг нь харин улс буцаагаад мөнгөжүүлээд, хөрөнгө болгоход анхаарчихвал аятайхан санаачилга гэжхарагдаж байгаа юм. Хэрвээ хот хойноосоо тарьмал модон ойтой болоод ирвэл нийслэлийн хүчилтөрөгч, хойд бүсээсээ чийгшилээр хангагдаад ирнэ гэдгийг мэргэжлийнхэн ч тайлбарлаад өгнө дөө. Яах вэ, “Тэрбум мод” хөтөлбөр хүссэн, хүсээгүй төсвөөс мөнгө, олон нийтээс хөрөнгө босгож байгаа. Тэгэхээр тэрхүү хөрөнгөө гэр хорооллыг барилгажуулах ажилдаа зориулж, 5 мод тарьсан өрхүүдэд урьдчилгаа төлбөр болгон орон сууцжуулвал ойрын ирээдүйд давхар сумаар байгаа оносон хөтөлбөр болох ч биз. Товчхондоо бол өрх бүр 5 мод тарьж, ургуулбал түүнийг нь төр үнэлээд орон сууцны хөтөлбөрт хамруулдаг болчихвол илүү үр дүнтэй хөтөлбөрүүд бий болох гээд байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харвал дэлхийн хэмжээнд жуулчдын тоо өнгөрсөн /2021/ оныхоос хоёр дахин (+130 хувь) өссөн байна. Өөрөөр хэлбэл энэ оны эхний сард дэлхий даяар 18 сая...
Богд уулын Хүүшийн аманд зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн талаар мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Эл үйлдэлд БОАЖЯ ажиллаж, газар ашиглах эрх авсан талбайн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн, барилгын...
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар 2022 онд багтаан Монгол Улсыг хоёр удаа тойрон орон нутагт ажиллахаар төлөвлөсөн....
Чуулганы зорилго: Эх дэлхий, унаган байгалийг ирээдүйд бүрэн бүтэн үлдээх зорилгоор Монгол Улсын байгаль орчны салбарт ажилладаг байгаль хамгаалагчдын ажлын үр дүнг дүгнэдэг шалгуурт үзүүлэлт, ажлын...
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2022.02.22/ Үндэсний геологийн албаны төлөөлөлтэй албан уулзалт хийж, хамтран ажиллах санал солилцов. Уулзалтын эхэнд Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун БОАЖЯ-тай мэдээллийн нэгдсэн...
Аж ахуй нэгж байгууллагад зориулсан ойн 12 үйлчилгээ цахимжсан байна. e-Mongolia платформоос дараах үйлчилгээг авах боломжтой. Тодруулбал, Мод үржүүлэх, ойжуулах ойг нөхөн сэргээх мэргэжлийн байгууллага /...