Улс төр
Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.15) хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны үйл ажиллагааны жилийн тайланг хэлэлцсэн бөгөөд энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, Санхүүгийн зохицуулах хорооны хяналт зохицуулалтад үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо хамрагдаж байсан бол Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд шинээр үнэт металл, үнэт чулуугаар арилжаа эрхлэгчдийн салбар нэмэгдснийг дурдаад өнөөдрийн байдлаар 2019 онд нийт 2433 хуулийн этгээд үйл ажиллагаагаа явуулж байна гэж байлаа.
Үнэт цаасны салбарт 526 хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байгаагас 306 хувьцаат компани юм. Даатгалын салбарт 16 компани байгаа бөгөөд бусад нь энэ салбарт оролцогчид, зуучлагчид байна. Банк бус санхүүгийн салбарт өнөөдрийн байдлаар 519 байгууллага, 240 хадгаламж зээлийн хоршоод тус тус үйл ажиллагаа явуулж байна. 21 хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Үнэт эдлэлийн салбарт шинээр 1000 гаруй хуулийн этгээд, иргэн, үл хөдлөх хөрөнгийн салбарт 120-150 хуулийн этгээд, аж ахуй нэгжийн зохицуулалт орж ирнэ гэсэн хүлээлттэй байна гэв. Мөн хөрөнгийн зах зээлийн хувьд хөрөнгийн үнэлгээ 2,7 их наядад хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 7,2 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. Үнэт цаасны салбарт 54 компани үйл ажиллагаагаа явуулж байгааг дурдлаа.
Түүнчлэн тэрбээр, 2019 онд хөрөнгийн зах зээл дээр шинэ үйлчилгээ бүтээгдэхүүн гарсныг онцлоод “Түмэн шувуут”, “АРД” ББСБ, “Монос хүнс” болон “Инвескор” зэрэг компаниудын IPO гаргаж, олон нийтийн компани болсон. Мөн Хөдөө аж ахуйн биржээр нийт 6 төрлийн бүтээгдэхүүнийг 705.1 тэрбум төгрөгөөр арилжсан дүн мэдээлэл байна. Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох зорилгоор 2013 оноос ипотекийн бага хүүтэйгээр орон сууцны зээлийг иргэдэд олгож эхэлсэн. Өнөөгийн байдлаар “МИК ОССК” ХХК-аас 21 тусгай зөвшөөрөлтэй компани үүсгэн байгуулж, нийт 78,703 зээлдэгчийн ипотекийн зээлийг үнэт цаасжуулж 4.1 их наяд төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг СЗХ бүртгэснийг дурдав.
Мөн үүрэн телефоны оператор болох “Жимобайл” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргасан нь үл хөдлөх хөрөнгийн зээлээс өөр төрлийн санхүүгийн хэрэгслээр баталгаажсан үнэт цаас гаргасан анхны тохиолдол болсон. Цаашид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотой дүрэм, журмыг шинэчлэх ажлыг хийж байгааг дурдахын зэрэгцээ бондын зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах болсныг Д.Баярсайхан танилцуулгадаа онцолсон.
Тэрбээр, Даатгалын зах зээлийн нийт хөрөнгө 2019 оны байдлаар 10.2 хувиар өсөж, 365.8 тэрбум төгрөгт хүрсэн. Харин даатгалын нийт хураамж өмнөх оноос 11.1 хувиар өсөж 196.6 тэрбум төгрөгт хүрэв. Даатгалын гүнзгийрэлтийн түвшин буюу ДНБ-д эзлэх хураамж 0.56 хувьд хүрээд байгааг дурдахын зэрэгцээ энэ салбарт анхаарал хандуулж ажиллах шаардлагатай нь харагдаж байна. 2019 оны байдлаар хувь хүн, хуулийн этгээдтэй байгуулсан даатгалын гэрээний тоо 1.2 сая хүрсэн байна. Даатгалын салбарт нэвтэрсэн шинэ бүтээгдэхүүний тоо 11 байна. Харин даатгалын зах зээлээс төлсөн татвар 2019 онд 15,6 хувиар өсөж 3.7 тэрбум төгрөгт хүрсэн гэдгийг дурдлаа.
Тус танилцуулгад, 2019 оны байдлаар нийт 538 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгө 1.7 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 34.7 хувь өссөн үзүүлэлт юм. Нийт хөрөнгийн 71.3 хувийг буюу 1.2 их наяд төгрөгийг ББСБ-уудын зээлийн үлдэгдэл эзэлж байгааг дурджээ. Тус хорооны зүгээс банк бус байгууллагын дүрмийн санг шатлалтай өсгөх хуулийн төслийг боловсруулаад байгаа аж. Харилцагчдын тоо 2.9 сая болж, өмнөх оноос 1.8 дахин өссөн. Энэхүү өсөлтөд гол нөлөөлсөн хүчин зүйл нь гар утсанд суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн нь харилцагчдын тоо нэмэгдүүлэхэд хүрчээ. Энэ салбараас нийт 24,1 тэрбум төгрөгийн улсын төсөвт төвлөрүүлсэн гэдгийг танилцуулгад дурдсан.
Хадгаламж зээлийн хоршоодын нийт хөрөнгийн хэмжээ 222.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 11.2 хувийн өсөлтийг үзүүлэхийн зэрэгцээ гишүүдийн тоо 70,968-д хүрсэн. Цаашид Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга танилцуулгадаа онцлов.
Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны үйл ажиллагааны жилийн тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Баттөмөр, Б.Ундармаа, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, санал хэлэв.
Гишүүдийн зүгээс Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг бууруулах талаар баримталж байгаа бодлогыг тодруулахын зэрэгцээ, хөдөө орон нутагт ажиллаж байгаа зарим нэг банк бус байгууллагын хүү хэт өндөр байгаад арга хэмжээ авч байгаа эсэхийг тодруулав. Мөн Монголбанк, Төрийн банканд ажиллагсад банк бус санхүүгийн байгууллагатай байгааг хэрхэн зохицуулах, саарал жагсаалтаас гарах бэлтгэл ажлын хүрээнд хорооны зүгээс ямар ажил хийснийг илүүтэй лавласан. Түүнчлэн гишүүдийн олонх нь банк бус санхүүгийн байгууллагын зээлийн болон хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг хатуу тогтоож мөнгө хүүлэлтийн эсрэг тэмцэх, банк бус санхүүгийн байгууллагын тоог бууруулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илүүтэй илэрхийлж байлаа.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хариултдаа, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээр банк бус байгууллагын зээл, хүүтэй холбоотой асуудлыг ярьсан. Өнөөдөр бизнес эрхлэгчид орлого багатай байгаагийн зэрэгцээ зээлийн хүү өндөр байгаа талаар маш их ярьж байна. Үүнтэй холбоотойгоор гурван сарын хугацаанд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон бол үндсэн болон зээлийн хүү, төлбөрийг хойшлуулахын зэрэгцээ хүү алданги тооцож болохгүйг хатуу анхааруулсан. Энэ тал дээр ойлголцсон гэж байлаа. Мөн тэрбээр, Саарал жагсаалтаас гарах бэлтгэл ажлын хүрээнд хороонд өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байгааг дурдаад эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд шилжиж байгаагаа тодотгоод, үнэт эдлэл, үнэт металийн арилжаа эрхлэгч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн бүртгэл, зөвшөөрлийн ажиллагааг эхлүүлсэн. Энэ нь үүргээ хангалттай сайн биелүүлсэн гэж үнэлгээ авсныг дуулгалаа. Түүнчлэн, Монголбанк, Төрийн банканд ажиллаж байгаа болон ажиллаж байсан этгээдүүд банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байгааг бид мэдэж байгаа. Хөрөнгө оруулалтын мэдүүлэг дээр давхар үйл ажиллагаагаа эрхэлж байгаагаа мэдэгдсэн учир хорооны зүгээс хариуцлага тооцох үндэслэл байхгүй гэж байлаа.
Зээлийн хүүгийн судалгааг улирал болгоноор хийж, зайнаас хяналт тавьж байгааг Ажлын хэсгийн зүгээс тайлбарлаад орон нутагт банк бус санхүүгийн байгууллагын зээлийн сарын хүү 7-10 хүрсэн гэлээ. Харин бичил зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан нь орон нутагт санхүүгийн хүртээмж хомс, зээл олголт бага байгаатай холбоотой. Тиймээс банкны зээлээ төлөхийн тулд иргэд богино хугацаатай, өндөр хүүтэй зээл нэмж авч байгааг судалж тогтоосон. Иймд УИХ-д Санхүүгийн хэрэглэгчийн тухай хуулийн төслийг өргөн бариад байна. Энэ хуулийн төсөлд мөнгө хүүлэлтийн шинжүүдийг тусгаж, өндөр хүүтэй зээл нь энэ шинжийг агуулсан бол мөнгө хүүлэлт гэж үзэн хориглохоор заасныг дурдлаа.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм6 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр6 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр6 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа