Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Дэлхий дахинд

БНХАУ коронавирусийг цар тахал болж болзошгүйг эрт мэдсэн ч хав дарсан

Нийтэлсэн

-

Нэгдүгээр сарын дунд үед БНХАУ коронавирус маш аюултай цар тахал болж болзошгүйг олж мэдсэн ч айх зүйл байхгүй хэмээн дэлхийн улс орнуудаас нуусаар байсныг өчигдөр/2020.04.15/ Associated Press мэдээлжээ.

Үндэсний эрүүл мэндийн хорооны дарга Ма Шиаовэй болон бусад мэргэжилтнүүдтэй нэгдүгээр сарын 14-нд нууцаар утсаар ярьсан тэмдэглэлд “Шинэ вирус хүнээс хүнд халдах боломжтой”, “Бүх нутгууд бэлтгэлтэй байж, тахал үүсэхээс сэргийлэх шаардлагатай” гэх зэрэг мэдээлэл бичигдсэн байна.

Хятадын өндөр албан тушаалтнууд коронавирус тахал болох гэж байгааг мэдсэн даруйдаа арга хэмжээ авах учиртай байсан ч оронд нь тас нууж, эрүүл мэндийн байгууллагууд шинэ вирус хүнд халдах эрсдэл маш бага хэмээн зарлаж байсан. Мөн энэ хугацаанд өвчний голомт Ухань хотод цагаан сарын бэлтгэл эхэлж, сая сая хүн хөл хөдөлгөөнд орж, хэдэн арван мянган хүн цугларсан билээ. Ухань хотын эрүүл мэндийн хороо ч гэсэн нэгдүгээр сарын 14 буюу дээрх нууц яриа болсон өдөр “Шинэ вирус хүнээс хүнд халддаг гэх нотолгоо байхгүй” хэмээн мэдээлсэн юм. Бас дараа өдөр нь/2020.01.15/ Хятадын халдварт өвчний хяналт, судалгааны төвийн дарга Ли Чун телевизээр “Шинэ коронавирус хүнээс хүнд халдах эрсдэл маш бага” хэмээн ярилцлага өгсөн байна.

Тухайн үед ДЭМБ ч Хятадын үгэнд итгэж, олон улсад ижил мэдээлэл хүргэж байсан юм. Жишээлбэл, нэгдүгээр сарын 14-нд ДЭМБ “БНХАУ-ын эрх баригчдын явуулсан судалгаа, шинжилгээний ажил шинэ коронавирус хүнээс хүнд халддагийг нарийн батлах баталгаа олоогүй байна” хэмээн жиргэжээ.

Тэр үед коронавирусийн халдвар аль хэдийнэ Тайландад бүртгэгдээд байсан бөгөөд өмнөд Азийн орнууд ДЭМБ-ын зөвлөснөөр тайван байцгааж байлаа. Дэлхий бүгдээрээ БНХАУ-ыг чагнаж, цаашид хэрхэх ёстойгоо бодож байсан ч зургаан өдрийн турш БНХАУ юу ч хийгээд хэрэггүй, айлтгүй хэмээн зөвлөж байв.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 20 буюу Ши Жиньпин коронавирус хүнээс хүнд халддаг, тахал болох аюултайг мэдсэнээсээ хойш долоо дахь өдрөө олон нийтэд зарлаж, ард иргэдээ хоорондоо зай барьж гэрээсээ хол аялахгүй байхыг сануулжээ. Мөн Хятадын халдварт өвчин судлаач Жон Наншань телевизэд “Өвчин яг үнэндээ хүнээс хүнд халддаг байжээ” хэмээн ярилцлага өгсөн байна. Харин тэр үед аль хэдийнэ 3000 гаруй хүн халдвар авсан байжээ.

Ийнхүү чухал мэдээллийг зургаан өдрөөр хоцорч мэдээлсэн нь тэдний эхний бөгөөд хамгийн том алдаа байсангүй. Уршгаар нь дэлхийн олон оронд засгийн газрууд өвчтөн илрүүлэх гэж хэдэн долоо хоногийн турш хөлөө чирч зовсон.

Өвчний дэгдэлт дөнгөж эхэлж байсан хамгийн чухал үед өвчний голомт улс ийнхүү бодит мэдээллийг хэт удаан нууцалсанд олон эрдэмтэд БНХАУ-ын дээд албан тушаалтнуудыг буруутгаж байна. БНХАУ-ын олон нийтэд мэдэгдэхгүй, үймээн самуун үүсгэхгүй байх гэсэн энэ оролдлого өдгөө хоёр сая гаруй хүний эрүүл мэнд, 133 мянга гаруй хүний амь насны үнэтэй байж. БНХАУ нэгдүгээр сарын 14-нд энэ тухай мэдсэн даруйдаа ард иргэддээ зарлаж, гэртээ байж, маск зүүхийг зөвлөсөн бол өдгөө нийт халдварын тоо 66 хувиар бага байх байсан хэмээн Английн эрдэмтэд тооцоолсон байна.

Нэгдүгээр сарын 20-нд БНХАУ халдварын 224 тохиолдол бүртгүүлсэн ч мэргэжилтнүүд бодит байдал дээр энэ тоо хэд дахин өндөр байгаа хэмээн мэдэгдсэн билээ. Мөн нэгдүгээр сарын 17-нд шинээр 50 тохиолдол бүртгэгдсэн ч бодит байдал дээр энэ тоо 35 дахин их байсан хэмээн Лондоны коллежийн эрдэмтэд тооцоолсон байна.

Хятадаас гадуурх анхны тохиолдол нэгдүгээр сарын 13-нд Тайландад бүртгэгдсэн. Улмаар Хятадын эрх баригчид дотооддоо халдварыг зогсоох талаар ямар арга хэмжээ авахаа бодож, багагүй сандарсан ч ДЭМБ-д мэдээлсэнгүй.

Уг нь арванхоёрдугаар сарын 6 хавьцаа Ухань хотын хэд хэдэн эмч коронавирус хүнээс хүнд халдах боломжтой тухай олж мэдсэн аж. Жишээ нь хэдийнэ олны танил болсон нүдний эмч Ли Вэнлиан агсан энэ тухай мэдсэн бүхнээ мэргэжил нэгтнүүддээ сэрэмжлүүлж байсан ч цагдаа нар түүнийг чимээгүй болгож, түүнийг худлаа ярьсан гэж олонд зарласан юм.

Нэгдүгээр сарын 15 болон түүнээс хойш долоо хоногт Магийн заавраар халдварт өвчин хяналт, судлалын төвийн мэргэжилтнүүд улс даяар тарж, эмнэлгийн ажилчдад сургалт явуулан, сан байгуулж, вирусийн тухай мэдээлэл цуглуулж, лабораторын судалгаа хийн, Хубэй мужийн онгоцны буудал, вокзал, автобусны буудлуудад хүмүүсийн халууныг хэмжиж эхэлжээ. Гэвч зөвхөн энэ хүрээнээс гадуурх тэрбүм гаруй хятадууд өдөр тутмын энгийн амьдралаараа амьдарсаар байв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн үед ДЭМБ-ыг Хятадын талд орж, Хятадыг өмөөрөн, тэр ч байтугай сайшаан ажиллаж байна хэмээн буруутгаад зогсохгүй санхүүжилтийг нь царцаасан билээ.

Харин ДЭМБ-ын мэргэжилтнүүд цар тахлын эсрэг БНХАУ-ын арга хэмжээг үргэлж сайшаасаар байна. Нэгдүгээр сарын 29-нд ДЭМБ-ын тэргүүн Тедрос “БНХАУ үнэндээ коронавирус бусад улсад дэгдэхээс сэргийлж чадлаа” хэмээн мэдээлж байжээ. Мөн тэр өдөр ДЭМБ-ын яаралтай тусламжийн салбарын Гүйцэтгэх захирал Майкл Райан “БНХАУ зөв зүйлс хийж байна. Бидний зүгээс БНХАУ-ын ил тод байдалд асуудал алга гэж үзэж байна” хэмээн ярьжээ.

Өвчний тархалтын хүнд үед Хятадын эрх баригчид мэдээллүүдийг хязгаарлаж, сэтгүүлчид, эмч нарыг чимээгүй болгож, цахим орчин дахь элдэв мэдээллийг устгасаар байсан билээ. ДЭМБ коронавирусийн тархалтыг гуравдугаар сарын 11-нд цар тахал боллоо хэмээн албан ёсоор зарласан юм. Харин өдгөө дэлхий даяар нийт 2 сая 83 мянга 607 хүн халдвар авч, 134 мянга 632 хүн нас баржээ.

Эх сурвалж: APNEWS.COM

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.

Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.

Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.

Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Тус бүсийн удирдлагаас оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Нутгийн зарим хэсгээр -10 хэмд хүрч хүйтрэх, цас, бороо холилдон орж, авто тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж. Энэ нөхцөл байдал ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдээллээ.
Тус бүс нутгийн өвлийн улирлын дундаж хэм нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд -15 хэмд хүрч хүйтэрдэг байна.
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Нийтэлсэн

-

Нийтэлч

Испани улсын Ерөнхий сайд Педро Санчис үерийн гамшигт үзэгдэлд өртөөд байгаа Валенциа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Тус хот нь өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар бороо орж, түүхэнд бүртгэгдэж байгаагүй үерийн гамшигт үзэгдэлд өртөж, 200 гаруй иргэн амь насаа алдсан. Үүний зэрэгцээ олон мянган иргэний болон аж ахуйн нэгжийн барилга байгууламж үерийн усанд автаж их хэмжээний хохирол учруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын хор уршгийг арилгах арга хэмжээнд 10.6 тэрбум еврогийн мөнгөн тусламж шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.
Өнөөдрийн байдлаар гудамж талбайд овоорсон лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэхэд 500 сая еврогийн үнэ бүхий тусламжийн багц, 200 сая өврогийн мөнгөн тусламжийг хөдөө аж ахуй эрхлэгчдэд үзүүлээд байгаа аж.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр3 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд4 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент4 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент5 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм5 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм5 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм5 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм5 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим