Эдийн засаг
Цахим эринд-цахим төлбөр тооцоо аяны нээлт болов

Монголбанкны Ерөнхийлөгчийн санаачлагаар “Цахим эринд-цахим төлбөр тооцоо” аяныг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 12 сарын 10-ны өдрийн хүртэл хоёр сарын хугацаатайгаар зохион байгуулж байна.
Энэхүү аяны хүрээнд төлбөрийн системийн талаар Монголбанкнаас баримталж буй бодлого, эрх зүйн зохицуулалт, финтекийн хөгжлийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, цахим эринд цахим төлбөр тооцоог хурдан шуурхай гүйцэтгэх дэвшилтэд шийдэл зэргийг нийтэд үнэн зөв мэдээлэх, таниулан сурталчлах, соёон гэгээрүүлэхэд чиглэсэн ажлыг хийхээр төлөвлөж байна.
Түүнчлэн, банк санхүүгийн байгууллагын цахим төлбөр тооцооны талаар иргэд, харилцагчид сурталчлах, төлбөрийн системийн оролцогчийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихэд тодорхой хувь нэмэр оруулахыг зорьж байна.
Аянаар цахим төлбөр тооцооны хөгжлийг дэмжих, нийтийн хэрэглээ болгож хэвшүүлэх, түүний давуу тал, эдийн засгийн үр өгөөжтэй холбоотой сэдвээр сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, сурталчилгааг хийнэ.
Цахим төлбөр тооцооны хууль эрх зүйн орчинг бэхжүүлэх, Финтек-ийн хөгжлийг дэмжих, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, төлбөрийн системийн нэгдмэл байдлыг хангах гэсэн 4 чиглэлээр ажлыг зохион явуулна. Иймд, төлбөрийн системийн оролцогч байгууллагуудыг банк санхүүгийн салбарын хүрээнд нэгдсэн байдлаар хамтран ажиллахыг санал болгож байна.
Монголбанк нь үндэсний төлбөрийн системийн зохицуулагч байгууллагын хувьд АХБ-ны зээлийн санхүүжилтээр Төлбөрийн системийн шинэчлэл төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд төлбөрийн ₮ картыг EMV/NFC чип технологид шилжүүлэх, автомат клирингийн системийг нэвтрүүлэх, санхүүгийн байгууллагад ашиглах тоон гарын үсгийн системийг Монгол Улсад нэвтрүүлэх зэрэг ажлыг эхлүүлээд байна.
Өнөөдөр энэ аяны нээлтийн хүрээнд цахим гарын үсгийн системийг Монголбанкны дотоод системүүд, төлбөр тооцооны бүх систем, банк болон банк бус байгууллагын Монголбанк руу хандаж буй зээлийн мэдээллийн сан, Төв банкны үнэт цаас болон валютын арилжааг гүйцэтгэх банк хоорондын цахим арилжааны гэх мэт системүүдэд нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байна. Цаашид энэхүү дэд бүтцийг ашиглан, банк, санхүүгийн байгууллагууд нэмэлт өндөр хэмжээний хөрөнгө оруулалт хийхгүйгээр дотоод системдээ шууд ашиглах боломжтой болно.
Санхүүгийн байгууллагад ашиглах тоон гарын үсгийг талаар товч танилцуулгыг хийж, энэхүү тоон гарын үсгийг Монголбанкны системд хэрхэн ашиглах талаар толилууллаа.

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Энтертайнмент14 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг18 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм17 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм15 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм15 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм18 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм15 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа