Улс төр
Т.Энхсайханы хэргийг шалгаж дуусчээ
Т.ЭНХСАЙХАНААС ЯМАР Ч МӨНГӨ АВААГҮЙГ УИХ-ЫН ГИШҮҮН, АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ ГЭРЧЛЭВ
2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас Төв аймагт нэр дэвшсэн Т.Энхсайхан өнгөрсөн өвөлжингөө л Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн эсрэг тэмцсэн билээ. Гэвч тэрбээр өөрөө тийм ч “гэмгүй” хүн биш бололтой. Цагдаагийн байгууллагад тэрбээр Япон хөрөнгө оруулагчаа залилж, хөрөнгийг нь шамшигдуулсан хэрэгт холбогдон шалгуулж, яллагдагчаар татагдсан байна.
“Т.ЭНХСАЙХАН НАДАД С.ЭРДЭНЭ САЙДАД МӨНГӨӨ ЗАЛИЛУУЛЛАА” ГЭЖ ХЭЛСЭН
“Фүжи холдинг” гэх Японы иргэний хөрөнгө оруулалттай банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) нэг хэсэг ажиллаж байгаад өдгөө сураг алдарчихаад буй билээ. Уг ББСБ-ыг манай улсын иргэн Т.Энхсайхан, түүний эгч Энхээ, Японы иргэн Ишибаши Рёосүкэ нар байгуулсан аж. Гэвч Японы иргэн нь манай хууль сахиулах байгууллагынханд өргөдөл гаргаж, Т.Энхсайханд залилуулсан гэх болжээ. Үүнийх нь дагуу цагдаагийнхан шалгаж эхлэхтэй зэрэгцээд тэрбээр тэмцэл эхлүүлсэн бололтой. Түүнийг буруутгаж буй гол үндэслэл нь “Фүжи холдинг”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2016 оны жилийн эцсийн баталгаажсан тайланд туссан 520 гаруй сая, 2019 онд банкан дахь харилцах данснаас 350 гаруй сая төгрөг бэлнээр авч завшин их хэмжээний хохирол учруулсан гэж буй. Хууль сахиулагчид яллах, цагаатгах нотлох баримт цуглуулах үүргийнхээ дагуу Сангийн яам, УБЕГ, Санхүүгийн зохицуулах хороо, нийгмийн даатгал, татварын байгууллага, арилжааны банкуудаас дээрх ББСБ-тай холбоотой бичиг баримтууд гаргуулсан аж. Харин хохирогч гэх Японы иргэн Ишибаши Рёосүкэ “Би Т.Энхсайхантай 2008 онд Японд танилцсан. Тэр нэг хүүтэй, түүнийх нь сургалтын төлбөрт ам.доллар өгч байлаа. Монгол руугаа буцахаар болоход нь “Ниссан Мурано” загварын автомашин авч өгсөн. 2009 онд Монголд аялж ирэхэд эгч Энхээтэйгээ танилцуулж, ББСБ ашигтай ажилладаг, хамтран ийм бизнес хийх талаар тохиролцсон юм. Ингээд 2009 онд байгуулсан ББСБ-ынхаа дүрмийн санд 2011 онд 3-4 удаа мөнгө нэмж, 1.1 тэрбум төгрөгт хүргэсэн. Өөрөөр хэлбэл, миний 980 гаруй сая төгрөг тус ББСБ-ын нийт хувьцааны 89.5 хувийг эзлэх болсон юм. Т.Энхсайхан надаас зээлсэн мөнгөөрөө авсан хувьцаа нь 10.4 хувь болдог. 2015 онд Т.Энхсайхан ББСБ-ын 180-аад сая төгрөгийг завшсаныг ажилтнуудаасаа мэдэж, түүнээс учрыг асуухад “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гэдэг хүнд мөнгөө залилуулчихлаа. Уг мөнгийг би нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших эрх авахын тулд зарцуулах бодолтой байсан юм” гээд уйлж хэлсэн. Түүнээс хойш удаа дараа мөнгө авч ББСБ-ыг хохироосон” гэсэн аж.
Т.ЭНХСАЙХАН ХУВИЙН ХАРИЛЦАХ ДАНСААРАА ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ АВЧ БАЙСАН ГЭВ ҮҮ
Хууль сахиулах байгууллагынхны шалгалтаар Т.Энхсайхан “Фүжи холдинг” ББСБ-ын гүйцэтгэх захирлаар 2010-2014 онд ажиллах хугацаандаа байгууллагаасаа гаргасан зээлийн 200-гаад сая төгрөгийг хувийнхаа харилцах болон хадгаламжийн дансаар авсан нь тогтоогдсон сурагтай. Тус байгууллага 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд кассандаа 750 орчим сая төгрөгийн үлдэгдэлтэй гэж санхүүгийнхээ тайланд тусгаж холбогдох байгууллагад өгч байсан ч уг мөнгө нь байгаагүй гэнэ. Уг мөнгийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй аж. Уг нь ББСБ-ын хөрөнгө оруулагч Японы иргэн Ишибаши Рёосүкэ арилжааны банкан дахь дансаа битүүмжлэх санал “Голомт”-ынхонд хүргүүлсэн байтал 2019 онд 300 гаруй сая төгрөгийг нь “Фүжи холдинг” ББСБ-ын нягтлан бодогч нь авсан аж. Нягтлан нь ч Т.Энхсайхантай хамт очиж уг мөнгийг авч өгсөнөө хууль сахиулах байгууллагынханд хэлжээ. Тиймээс хууль сахиулах байгууллагынхан Т.Энхсайханыг албан тушаалаа ашиглаж, ББСБ-ын хөрөнгийг зориулалт бусаар хувьдаа ашигласан гэж буруутгаж буй юм билээ. Энэ хэрэгт холбогдуулж УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээс тайлбар авсан гэнэ. Түүндээ “Би Т.Энхсайхан гэдэг хүнээс ямар нэг мөнгө төгрөг авч байгаагүй” гэжээ. Т.Энхсайханд холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорын хяналтад хүргүүлсэн юм байна. Гэвч хэргийг хянаж буй прокурорт нь хэрэгт буруутгагдаж буй талынхан гомдол гаргаснаар шинжээчийн дүгнэлтийг дахин хийлгэхээр цагдаагийн байгууллагад буцаасан аж. Харин өдгөө уг хэрэг хаана яваа нь тодорхойгүй байгаа юм.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр8 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр8 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа