Дэлхий дахинд
Маргаантай бүс нутагт эзэмшлээ тэлж байгаа БНХАУ-ыг буруутгав
Вьетнам Өмнөд Хятадын газар дундын тэнгисийн Парсел болон Спратлиарлын аралд засаг захиргааны хоёр газар байгуулсан талаар БНХАУ мэдэгдсэнийг шийдвэртэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Хятад улсын телевизийн сүлжээгээр мэдээлснээр шинээр байгуулсан энэ хоёр байгууллага нь БНХАУ-ын Саньша хотын хяналтад байдаг аж.
Саньша хотын гэж нэрлэгддэг энэ байгууллага болон бусад үүнтэй холбоотой ажиллагаа нь Вьетнамын тусгаар тогтнолыг ноцтойгоор зөрчиж байна гэж тус улсын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Ле Ти Хан онцолжээ. Тэрээр “Вьетнам БНХАУ манай орны тусгаар тогтнолыг хүндэтгэх, энэ буруу шийдвэрээ цуцлахыг шаардаж байна” гэв. Ханой энэ сарын эхээр Вьетнамын загас агнуурын онгоц Парсел арлын орчим живсний дараа БНХАУ-д албан ёсоор эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна.
Мөн БНХАУ-ын эргүүлийн харуул энэ хөлөг онгоцыг хорьж, халдсаны улмаас живсэн гэв. Парселийн арал нь БНХАУ-аас өмнө зүгт 230 км газарт байдаг бөгөөд 1974 оноос хянаж байгаа аж. Гэхдээ Вьетнам энэ арлын талаар эдлэх эрхээ шаарддаг учраас энэ нь тус бүс нутагт байнга маргаан гардаг байна. Бээжин хиймэл арал барьж байгаагаас гадна АНУ болон хөрш орны эсэргүүцлийн улмаас энэ хоёр аралд эзэмшлээ бэхжүүлэхийн тулд зэвсэгт хүчнээ авчирсан байна.
Тиймээс БНХАУ-ын нөлөө энэ бүс нутагт нэмэгдэхээс АНУ, Вьетнам улсууд айж байгаа юм. Мөн АНУ БНХАУ-ыг энэ үйл ажиллагаагаа зогсоохыг уриалжээ. Түүнээс гадна Бээжин энэ бүс нутагт бусад орны байгалийн хий болон газрын тосны олборлолтыг эсэргүүцэн өдөөн хатгасан ажиллагааны талаарх мэдээлэлд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр5 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент6 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна