Connect with us

Эдийн засаг

Б.Лхагвасүрэн: Гадаад орчны нөлөөлөл бодлогын хүүг бууруулах боломжийг хязгаарласан

Нийтэлсэн

-

Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа. 

-Мөнгөний бодлогын хороо шийдвэрээ гаргаж, бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалахаар боллоо. Ийм шийдвэр гаргах гол учир шалтгаан нь юу байсан бэ? 

-Манай эдийн засгийн өсөлт сэргэж байна. Инфляцийн өсөлт ч бас Монголбанкны хяналтанд байна гэж хэлж болно. Наймдугаар сарын сүүлийн байдлаар улсын хэмжээнд 6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.4 хувьтай гарсан. Энэ бол Монголбанкны зорилт болох 8 хувь орчмын түвшинд нийцэж байгаа. Бодлогын хүүг ихэсгэх үү, багасгах уу гэдэг асуудлыг Мөнгөний бодлогын хороогоор хэлэлцэж, шийдвэрлэдэг. Хороо жилдээ дөрвөөс доошгүй удаа хуралдах ёстой. Энэ удаагийн хурлаар бодлогын хүүг хэвээр хадгалъя гэх шийдвэр гаргасан. Ийм шийдвэр гаргахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөллөө. Мэдээж эдийн засгаа дэмжих үүднээс харвал нэгэнт инфляци тогтвортой байгаа учраас хүүг бууруулах боломж бий. Гэхдээ гадаа орчны нөлөө таатай биш байна. Ялангуая том гүрнүүдийн хооронд “Худалдааны дайн” гэж нэрлэгдээд буй маргаан хүчтэй өрнөсөөр байна. Хоёрдугаарт манай голлох түүхий эдүүдийн үнэ үүнээс хамаарч уналттай байна. Зэсийн үнэ 7000 ам.доллар байсан бол 6000 руу орчихлоо. Нүүрсний үнэ  70 ам.доллараас илүү байсан бол 60 орчим ам.доллар болсон. Алтны үнэ бас 1300 ам.доллараас 1200 руу буурсан. Энэ бүх шалтгаан бодлогын хүүг бууруулах боломжийг хязгаарласан.

-Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгална гэдэг нь бизнес эрхлэгчдийн хувьд юу гэсэн үг вэ?

-10 хувьд хэвээр үлдээнэ гэдгийг бизнес талаасаа харвал бүх зүйл тогтвортой байна гэж хэлж болно. Тэгвэл яагаад буураагүй вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүнд гадаад орчны нөлөөлөл байна. Монголбанк үүнийг анхааралтай ажиглаж, хянаж байна.

-Макро зохистой бодлогын шийдвэрийн хүрээнд валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгож нэмэгдүүлэхээр болсон. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх энэ шийдвэрийн талаар та тайлбар өгнө үү?

-Мөнгөний бодлогын хорооноос гаргадаг бас нэг чухал шийдвэр нь макро зохистой бодлогын хүрээнд банк санхүүгийн секторын үзүүлэлтүүдэд тодорхой хязгаарлалт тавьж өгч байгаа.  Энэ удаад бид валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгож өсгөсөн. Өмнө нь энэ харьцаа 120 хувь байсан. Бизнес идэвхжихийн хэрээр банкнаас олгож байгаа зээл өсч байна. Оны эхнээс  30 гаруй хувиар өсөөд байна. Үүн дотроо валютын зээл 40 гаруй хувийг эзэлж байгаа. Ингээд харвал зээл авах гэж байгаа иргэн, аж ахуйн нэгж долларын орлогогүй мөртлөө, зөвхөн хүү бага гэдэг шалтгаанаар валютын зээл авч байгаа юм. Энэ нь эргээд эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгох, ханшийн хөдөлгөөнөөс үүдэлтэй эрсдэлийг нэмэгдүүлж байна. 2016 оны сүүлээр валютаар зээл авсан хүмүүс ханшийн зөрүүн дээр их хэмжээний алдагдал хүлээсэн гэдгийг бид бүхэн мэдэж байгаа. Ийм байдал үүсгэхгүйн тулд урьдчилж арга хэмжээ авч байгаа юм. Хоёрдугаарт, банкны хувьд валютаар зээл олгохдоо ханшийн эрсдэлийг зээл авсан хүн өөрөө хариуцна гэж боддог. Гэтэл нэгэнт зээл төлөгдөхгүй байгаа тохиолдолд банкинд л түвэгтэй байдал үүсдэг. Тийм учраас зээл авч байгаа иргэн, аж ахуйн нэгж банкны эрсдэлийг ч бас хамтарч, хуваалцах ёстой шүү гэдгийг илэрхийлсэн шийдвэр юм.

-Валютын ханшийн тухайд энэ оны сүүлээр ямархуу хөдөлгөөнтэй байх бол. Бизнесийнхэн ханшийн хөдөлгөөн, хүлээлтийг ажиглаж байж, дараагийн шийдвэрээ гаргаж байгаа шүү дээ. Сүүлийн үед ханш тодорхой хэмжээгээр хөдлөөд эхэлчихлээ?

-Төгрөгийн ханш ам.долларын эсрэг оны эхнээс 3.4 хувиар суларсан. Зөвхөн Монголд гэлтгүй, дэлхий нийтэд ам.долларын ханш чангарах дарамт байгаа.  Аргентины песогийн ханш ам.долларын эсрэг бараг 50 хувиар сулраад байна. Туркийн лирийн ханш нэг өдрийн дотор 5 хувиар унаж байх жишээний.  Ерөнхийдөө АНУ-ын Холбооны нөөцийн банкны шийдвэртэй холбоотойгоор хөгжиж байгаа орнуудаас ам.доллар гадагшлах үйл явц өрнөж байгаа. Энэ нь дээрх улсуудын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг сулрах дарамтыг бий болгож байгаа. Хятадын юань л гэхэд ам.долларын эсрэг 8 хувиар суларсан байгаа. Энэ бүхэнтэй харьцуулахад Монголын хувьд төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байна.

-Ер нь цаашдаа Холбооны нөөцийн банкны шийдвэртэй холбоотойгоор ам.долларын ханш чангарсаар байна гэж та харж байгаа юу?

-Америкийн Засгийн газрын бодлогоос л хамаарна. Ялангуяа худалдааны дайн буюу тариф тогтоож байгаа асуудал байна. Монголын хувьд бараг бүх түүхий эдээ Хятад руу гаргаж байгаа. Импортын хувьд Оросоос ихэнх нефть бүтээгдэхүүнээ импортолж байна.  Оросын хувьд хориг арга хэмжээнд орсон. Хятадын бараа, бүтээгдэхүүн дээр АНУ тариф тогтоогоод эхэллээ. Энэ нөхцөл байдал цаашид хүндэрсээр байвал энэ хоёр улс мэдээж эсрэг арга хэмжээ авна. Тэгэхээр зөвхөн Монголд зориулаад аливаа бодлогын өөрчлөлтөө хийхгүйгээр хүлээхгүй шүү дээ. Тухайлбал, ОХУ нефтийн бүтээгдэхүүний хилийн үнээ өсгөөд эхэллээ. Тэр хэрээр бидний худалдан авч байгаа шатахууны үнэ өсч байна гэсэн үг. Экспортын хувьд ч бас Хятад импортлох гэж байгаа түүхий эдийг хязгаарлаад, тариф тогтоогоод эхэлбэл, Монголын эдийн засагт бас л том дарамт учруулна.

-Дотоодын банк, санхүүгийн салбартай холбоотой асуудлаар таны байр суурийг тодруулъя. Эдийн засаг сэргэж байгаа ч чанаргүй зээлийн хувь хэмжээ төдийлөн буурч чадахгүй банйа. Учир шалтгаан нь юу байна вэ?

-Эдийн засаг хэдийгээр сэргэж байгаа ч бүрэн хэмжээнд сэргэж амжаагүй байгааг чанаргүй зээлийн үзүүлэлт илтгэж байна. Хэрвээ эдийн засаг үнэхээр бүрэн сэргэсэн бол чанаргүйдсэн, муу зээлүүд төлөгдөх ёстой. Эсвэл банкны шинэ зээлээр солигдох ёстой. Тэгэхээр энэ хэмжээний өөрчлөлт явагдаж чадаагүй л байна гэсэн үг. Хоёрдугаарт, энэ маань зөвхөн дотоодын асуудал биш бас л гадаад орчинтой холбогдож байгаа. Хэдийгээр уул уурхайн салбар сэргэж, экспорт нэмэгдэж байгаа ч бидний гол худалдан авагч болох Хятад улс импортын нүүрсэн дээр квот тогтоож эхэлж байна. Энэ нөхцөлд бид хэмжээ хязгааргүйгээр экспортоо өсгөж чадахгүй байна шүү дээ.

-Гадаад валютын нөөцийг хэдий хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх шаардлагатай байна вэ?

-Монгол Улсын гадаад валютын нөөцийг импортын нэг жилээс доошгүй хэмжээнд хүргэх ёстой гэдгийг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгаж өгсөн. Өнөөдөр ГВУН 3 тэрбум ам.доллар байгаа нь Монгол Улсын импортын 8 сарын хэрэгцээг хангах түвшинд байгаа. Тэгэхээр бидний хувьд дахиад 4 сарын хугацааны импортыг хангах хэмжээгээр нөөцийг нэмэгдүүлэх шаардлага бий. Гэхдээ эдийн засгийн хандлагаа харвал, Монгол Улс маань бүгдийг үйлдвэрлэж чадахгүй. Тийм учраас эдийн засаг сэргэхээр дагаад импорт нэмэгдэж эхэлдэг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын импорт эдийн засгийн сэргэлтээ дагаад өнгөрсөн онтой харьцуулахад 40 хувиар өсчихсөн байна.  Энэ нөхцөл байдал бидэнд нөөцөө хуримтлуулах боломжийг хязгаарлаж байна.

-Монголбанкнаас ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоосон.  Ирэх оноос мөрдүүлнэ. Энэ шийдвэр эдийн засагт бодитойгоор ямар нөлөө үзүүлэх бол?

-Эдийн засгийн сэргэлтийг дагаад зээл өсч байгаа ч дийлэнх хувь нь хэрэглээний зээл болчихоод байна. Иргэдийн орлого нэмэгдэхийн хэрээр хэрэглээ өсч байна гэж харж байгаа. Эдийн засаг сэргэж байга ч гадаад орчны нөлөөгөөр энэ сэргэлт хангалттай хэмжээнд бэхжиж амжаагүй байгааг дээр дурдсан. Тийм учраас бид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна гэсэн үг. Хэмжээ, хязгааргүйгээр хэрэглээний зээл авах хэрэггүй, өрийн дарамтанд орж болохгүй шүү гэдгийг л сануулж байгаа юм. Ипотекийн зээлээс бусад аливаа хэрэглээний зээлийн хугацаа 3 жилээс хэтрэхгүй.

-Өнөөдөр иргэдийн гар дээр очиж байгаа валютын ханшийг “Найман шарга” тодорхойлж байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл “Найман шарга” дээр ханш өссөн хэвээр байна. Энэ байдал цаашид үргэлжилсээр байх уу, төв банк ямар бодлого баримтлах вэ?

-Яг “Найман шарга” дээр эргэлтэнд орж байгаа валютын хэмжээг нийт банкны системийн хэмжээнд эргэлдэж байгаа валюттай харьцуулбал, маш бага буюу 3 хувьд ч хүрэхгүй. Гэхдээ банкнаар үйлчлүүлэхээс илүү амар гэдэг утгаар нь иргэд “Найман шарга”-ыг зорьдог л доо. Энэ утгаараа олон хүн очиж байгаа учраас хэдий том хэмжээнийх биш ч тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Тийм учраас хянаж, зохицуулахад бол асуудалгүй. Гэхдээ “Найман шарга”-ын ханш өөрөө банкны самбарын ханшаас эх үүсвэрээ авдаг. Тэр утгаараа банк хоорондын зах дээр ханш тогтвортой байвал тэнд ханш савлах шалтгаан гарахгүй.

-Ярилцсанд баярлалаа.        

Эх сурвалж: Блүүмбэрг ТВ

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.

Үүнд:

• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮

• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.

Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.

Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент8 цаг өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм8 цаг өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм9 цаг өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм9 цаг өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм9 цаг өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм11 цаг өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг11 цаг өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм11 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм11 цаг өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм11 цаг өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр11 цаг өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим