Улс төр
Д.Тогтохсүрэн: ИТХ-ыг хариуцлагагүй ажиллавал тараадаг, эргүүлэн татдаг болно
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хуулийн төслийг сая УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ хуулийн УИХ-ын нийт есөн гишүүн санаачилсан. 2018 онд УИХ-аас төвлөрлийг сааруулах орон нутгийн эрхм эдлийг нэмэгдүүлэх, чиглэлээр ажиллах ажлын хэсгийг УИХ-ын даргын захиармжийн дагуу байгуулсан. Хуулийн төсөл боловсруулах хоёр шаардлага байгаа. Нэгдүгээрт, ажлын хэсэг 2018 оноос энэ хууль дээр ажиллаж эхэлсэн. Дээр нь 2019 оны 11 дүгээр сарын 14-нд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлт өөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн чиглэлээр дөрвөн том өөрчлөлт орсонтой холбогдуулан хуулийг өөрчлөх шаардлагатай болсон. Энэ хууль нийт 6 зургаан бүлэг 80 зүйлтэй хууль болсон. 40 зүйлтэй өмнөх хуулиасаа хоёр дахин томссон. Хуулийн төслийн онцлогийн талаар дөрөв, таван зүйл хэлье.
Нэгдүгээрт, бид засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж тус бүрийг зааглаж, тодорхой болгож өгсөн. Аймаг, нийслэл, сум, баг, хорооны чиг үүрэг гээд нэгж тус бүрийн чиг үүргийг тодорхой болгож өгсөн.
Хоёрт, хамгийн ойр байгаа нэгжид эрх мэдлийг олгох чиглэлд явсан. Өмнөх хуульд чиг үүрэг их давхардсан байсан. Аймаг, сум, дүүргийн засаг даргын чиг үүрэг давхацсан, эдгээрийг бүгдийг цэгцэлж оруулснаараа гол онцлогтой хууль. Хоёр дахь онцлог нь, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр хэд хэдэн асуудлыг оруулж өгсөн. Тухайлбал, орон нутагт улс төржилтийг байхгүй болгоход анхаарч ирсэн. Тухайлбал, сумын хуралд нэр дэвшүүлэхэд улс төрийн нам орж ирэхийг болиулсан. Суманд улс төржилт байхгүй гэсэн үг. Урлагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн зүйл байгаа. Хариуцлагагүй ажиллавал иргэдийн төлөөлөгчдийн хурлыг тараадаг болгож өгсөн. Иргэдийн төлөөлөгчдийг эргүүлэн татдаг болгож өгсөн. Иргэдийн хуралд намын бүлэг байгуулахыг хориглосон. Өөрөөр хэлбэл, орон нутгийн иргэдийн хурлуудыг хариуцлагатай болгох, улс төрийн намаас аль болох ангидп байлгахад чиглэгдсэн хоёр дахь том өөрчлөлтийг оруулсан.
Гурав дахь нь засаг даргатай холбоотой асуудал байгаа. Засаг дарга төрийн төлөөлөгч байна. Тийм учраас Засаг даргыг сонгоход нэлээн өмнө байсан процедуруудыг хялбарчлах, аль болохоор Засаг дарга дээд шатны удирдлага буюу Ерөнхий сайдаас хамааралтай байхаар оруулж өгсөн.
Дөрөв дэх том өөрчлөлт бол орон нутгийн санхүү, эдийн засаг, өмч, татварын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд нэлээн анхаарсан. Тав дахь нь Үндсэн хуульд орсон хот, тосгонтой холбоотой асуудал. Хот тосгонд засаг захиргааны ямар эрх хэмжээ, чиг үүргийг шилжүүлэх вэ гэдгийг тусгаж өгсөн. Бид энэ хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцчих болов уу гэж бодож байна. Бэлтгэл ажил их шаардлагатай хууль учраас 2022 оноос эхэлж хэрэгжүүлэхээр хуульд тусгаж өгсөн” гэв.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр8 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр8 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа