Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Эдийн засаг

А.Цолмон: Дэлхийн 81 орны валютын ханш Ам.долларын эсрэг 4-өөс илүү хувиар суларсан

Нийтэлсэн

-

Валютын зах зээлд сүүлийн үед бий болоод буй нөхцөл байдалтай холбогдуулан Монголбанкны ахлах эдийн засагч А.Цолмонтой ярилцлаа.

Гуравдугаар улирал гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн саруудад байгаагүй хурдтай суларсан. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

Юуны өмнө ханш ийнхүү суларсан нь гадаад, дотоод зах зээлийн хүчин зүйлсээс хамааралтайг онцлох нь зүйтэй юм.

Гадаад зах зээл талаа харвал дэлхийн зах зээл дээр ам.долларын ханш сүүлийн саруудад чангарах болсон. Энэ нь АНУ-ын эдийн засаг сэргэж, ажил эрхлэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Холбооны нөөцийн банк 2008 оноос хойш хэрэгжүүлсэн мөнгөний хэт зөөлөн бодлогоо аажмаар чангаруулсантай холбоотой. Хэдий аажмаар гэж хэлж байгаа боловч Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ шинжээчдийн таамаг, хүлээлтээс илүү хурдтай нэмэгдүүлж байгаа. Цаашид ч нэмэгдүүлэх хүлээлттэй байна. Холбооны нөөцийн банк 2015 оноос хойш бодлогын хүүгээ нийт 8 удаа, энэ он гарсаар 3 дахь удаагаа 2018 оны 9 дүгээр сарын 26-нд 2.25 хувь болгож өсгөөд байна. Энэ хэрээр ам.долларын өгөөж өсөж байна. Ам.долларын өгөөж нэмэгдэх болсон тул бусад улсуудын хувьд ам.доллараар санхүүжилт татахад өртөг өндөртэй болж, хөрөнгийн урсгал хөгжиж буй улсуудаас гадагшлах болсон. Дэлхий нийтээр ам.долларын нийлүүлэлт багасч байгаа нь бусад улсуудын валютын ханш сулрахад хүргэж байна. Бидэнд байгаа мэдээллээр 9 дүгээр сарын эцсийн байдлаар дэлхийн 170 орноос 81 орны валют ам.долларын эсрэг оны эхнээс 4-өөс дээш хувиар суларсан байна. Зөвхөн хөгжиж буй улсуудын валют гэлтгүй хөгжингүй орнуудын чанга валютууд ч ам.долларын эсрэг суларч байна. Ингээд харахаар зах зээлийн эдийн засагтай, хөвөгч ханшийн системтэй манай улсын хувьд төгрөгийн ханш суларсан нь гадаад зах зээлээс ихээхэн шалтгаалсан байна.

Тэгвэл дотоод зах зээл дээр ямар хүчин зүйлс төгрөг ам.долларын ханшид нөлөөлж байгаа вэ?

Манай улсын хувьд жил бүрийн 2, 3 дугаар улирал эдийн засгийн идэвхжил нэмэгддэг. Тэр дундаа энэ жилийн 8-10 дугаар сарыг харвал өвлийн түлш, шатахууны татан авалт, хэрэглээний импортын эрэлт нэмэгддэг үетэй гадаад өрийн эргэн төлөлтүүд давхацсанаар богино хугацаанд ам.долларын илүүдэл эрэлт бий болсон гэж хэлж болно. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш оны эхнээс 5.7 хувиар, евротой харьцах ханш 2.5 хувиар, иентэй харьцах ханш 6.2 хувиар тус тус суларсан байна. Харин төгрөгийн юаньтай харьцах ханш 0.3 хувиар, рубльтэй харьцах ханш 6.9 хувиар тус тус чангарсан. Манай гадаад худалдааны түнш 22 орны валютын сагсны эсрэг төгрөгийн ханш 9 сарын эцсийн байдлаар 1.8 хувиар чангарсан байна. Өөрөөр хэлбэл төгрөгийн ханш ам.доллараас бусад ихэнх валютын эсрэг чангарснаас үзэхэд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн хөдөлгөөн нь дотоод гэхээсээ илүүтэйгээр гадаад хүчин зүйлсээс шалтгаалсан шинжтэй гэж хэлж болно. Хэрэв төгрөгийн тогтвортой байдал алдагдаж, худалдан авах чадвараа огцом алдсан бол дээр дурдсан бусад валютын эсрэг чангарах үндэслэлгүй юм л даа.

Монголбанкны удирдлагууд Аргентин, Турк гэх мэт эдийн засаг, улс төрийн байдал нь хүндэрсэн орны валюттай төгрөгийг харьцуулж байна гэж зарим УИХ-ын гишүүд шүүмжилж байна. Энэ талаар?

Дэлхийн 170 гаруй орноос 81 орны валютын ам.долларын эсрэг ханш оны эхнээс 4-өөс дээш хувиар суларсан талаар өмнө нь дурдсан. Таны асууж буй Аргентин, Турк улсуудын хувьд дэлхийн зах зээлд ам.долларын ханш чангарч, бусад улс орнуудын валютын ханш суларсныг илтгэж буй хоёр жишээ юм л даа.

Эх сурвалж: Дэлхийн банк

Сонирхуулахад ам.долларын эсрэг Аргентин песогийн ханш оны эхнээс 94 хувь, Турк лирийн ханш 47 хувиар суларсан нь хамгийн өндөрт тооцогдож байгаа. Гэтэл эдгээр орнуудын гадаад өрийн дарамт, урсгал дансны алдагдал, гадаад валютын албан нөөц гэх мэт үзүүлэлтүүд 2017 оны эцсээр Монголынхоос сайн үзүүлэлттэй байна. Тухайлбал, манай улсын хувьд гадаад өр ДНБ-ий 240 хувьд хүрч байгаа бол Турк улсын хувь уг үзүүлэлт 29 хувь, Аргентин улсын хувьд 53 хувь байх жишээтэй. Урсгал дансны алдагдал манай улсын хувьд ДНБ-ий 10 хувь орчим байхад эдгээр улсынх 5-6 хувьтай байна. Харин гадаад валютын нөөц ДНБ-ий харьцаа манай улсын хувьд 26 хувь, эдгээр улсын хувьд 7-10 хувь орчим байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн суурь үзүүлэлтүүд нь эдгээр улсын хувьд манайхтай харьцуулахад харьцангуй сайн байхад ханш нь их хэмжээгээр суларчээ. Аргентин улсын хувьд 30 орчим хувийн инфляцитай, эдийн засаг нь долларжилтад нэрвэгдсэн, үүний эсрэг бодлогын хүүгээ 60 хувь хүртэл өсгөж, ханшаа тогтворжуулах зорилгоор гадаад валютын нөөцөө их хэмжээгээр барсан, улмаар эдийн засгийн уналт нүүрлэж, зах зээлийн итгэл алдарсан нь ханшид нь асар их дарамтыг үүсгэсэн байгаа юм. Тийм ч учраас одоо ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж 57 тэрбум ам.долларын зээл авахаар болоод байна. Харин Турк улсын хувьд АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон нь тус улсын мөнгөн тэмдэгт лира сулрахад нөлөөлсөн байх жишээтэй. Эдгээр улсын хувьд нөхцөл байдал манай улстай харьцуулахад өөр байгааг үгүйсгэхгүй боловч дэлхий нийтэд ам.долларын ханш бусад валютын эсрэг чангарч байгаа нь үнэн. Гэхдээ ам.долларын ханш бусад улсын валютуудын эсрэг чангарч байна, Аргентин, Турк улсуудтай харьцуулахад монгол төгрөг бага суларсан гээд Монголбанк зүгээр хараад суугаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд Монголбанк валютын захад хэр оролцоотой байсан бэ? Гадаад валютын нөөцөө 3 тэрбум ам.долларт хүргэсэн, цаашид ч үүнийгээ нэмэгдүүлнэ гэж мэдэгдээд байгаа шүү дээ.

Энэ асуултад хариулахаас өмнө нэгэн зүйл тодруулж хэлэхэд Монголбанкны хуулиар хүлээсэн үндсэн үүрэг нь төгрөгийн ханшийг тогтвортой байлгах. Энэ нь нэг талаас дотоодын үнийн түвшинг тогтвортой байлгах гэж ойлгогддог бол нөгөө талаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханш гэж ойлгогддог. Монголбанкны хувьд инфляцийн түвшинг үндсэн зорилтоо болгодог бөгөөд Монголчуудын өргөн хэрэглээний барааны 40 орчим хувийг импортын бараа бүрдүүлж байгаа өнөө үед валютын ханшийн өөрчлөлтийн инфляцид үзүүлэх нөлөөг Монголбанк давхар тооцож бодлогын шийдвэрүүдээ гаргадаг.

Түүнчлэн гадаад валютын нөөц нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна гээд Монголбанк эдийн засагт орж ирж буй бүх валютыг худалдаж аваад, зах зээлд валют нийлүүлэхгүй байна гэвэл энэ нь өрөөсгөл ойлголт. Энэ оны 3 дугаар улиралд гарсан төгрөгийн ханшийн хөдөлгөөний хувьд өмнө нь дурдсанчлан Монголбанк түр зуурын шинжтэй, богино хугацааны эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс шалтгаалсан гэж харж байна. Тиймээс ч валютын захад гадаад валютын дуудлага худалдаагаар дамжуулан шаардлагатай үед нь ам.доллар нийлүүлсэн. Тодруулбал, 2018 оны 6 дугаар сараас хойш Монголбанк нийт 774.4 сая ам.доллар нийлүүлсэн. Энэ нь 2018 онд нийлүүлсэн нийт валютын 87 хувийг бүрдүүлж байна. Улмаар төгрөгийн ханшийн хөдөлгөөн энэ оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс тогтворжиж, 10 дугаар сарын 4-ний өдөр 2568.08-д хүрээд байсан ам.долларын ханш 10 дугаар сарын 17-нд 2564.90 төгрөгтэй тэнцэж байна. Монголбанк валютын ханшийг зах зээлийн суурь зарчимтай нийцтэйгээр уян хатан тогтох боломж бололцоог бүрдүүлэх, үүсэж болзошгүй ханшийн огцом савалгааг зөөлрүүлэхийн зэрэгцээ цаашид гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Монголбанк төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилгоор одоогийн нөхцөлд валютын зах зээлд зоригтой интервенц хийх хэрэгтэй гэж шүүмжлэлд өртөж байна. Дээр дурдсан хэмжээнээс илүү хэмжээгээр интервенц хийгээд ханшаа тогтвортой байлгах боломж байсан уу?

Манай эдийн засаг жижиг, нээлттэй эдийн засаг. Ийм эдийн засгийн хувьд дэлхийн санхүү, эдийн засагт гарч буй өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авна гэдэг удаан үргэлжлэх боломжгүй, харалган арга хэмжээ гэж үзэж байна. Хэрэв бид ханшийг нэг түвшинд удаан барих гэж оролдвол гадаад валютын нөөцөө шавхаж, эцэст нь ханш буцаад зах зээлийн эрэлт нийлүүлтээрээ асар өндөр түвшинд тогтохоос өөр аргагүйд хүрнэ. 2017 оноос хойш төгрөгийн ханшийн хөдөлгөөн харьцангуй тогтворжиж, савалгаа багатай явж ирснээс сүүлийн үеийн ханшийн хөдөлгөөнийг бид мэдрэг хүлээж аваад байх шиг. Ам.долларын ханш чангарч байгаа нь импортоос хараат манай улсын хувьд иргэд аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусдаг. Хэдий тийм боловч ханшийн энэхүү өсөлт нь тэвчиж болох импортын эрэлтийг бууруулах, улмаар импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих эерэг нөлөөтэй. Товчхондоо бол гадаад валютын ханш өндөр байвал импортыг бууруулна, экспортыг дэмжинэ. Тэр хэрээр гадаад валютын гадагшлах урсгал буурч, орох урсгал нь нэмэгдэнэ. Тиймээс ч ханш уян хатан тогтох нь эдийн засгийн агентуудын үйл хөдлөлд өөрчлөлт оруулж, хожим нь эдийн засагт үүсэх ноцтой үр дагавраас сэргийлж, гадаад шокийн нөлөөллийг өөртөө шингээж байгаа нь тэр юм.

Олон нийтийн зүгээс гадаад валютын ханшийг тогтмол байлгах сонирхол их байдаг. Гэтэл гадаад эдийн засагт тодорхой бус байдал ихтэй үед бид валютын ханшийг хүчээр тогтоон барьж, тэнцвэрээс нь гажуудуулах нь ямар сөрөг үр дагавартай байдгийг бид өнгөрсөн жилүүдэд харсан. Тиймээс ч Монголбанк энэ алдааг давтахгүйн тулд валютын ханшийг зах зээлийн зарчмаар уян хатан тогтох нөхцөлийг бүрдүүлж, эдийн засагт хүндрэл учруулахуйц огцом хэлбэлзэх нөхцөл үүсвэл түүнийг тухай бүрт нь зөөллөх, хэрэглээний зээлийн өсөлтөөс шалтгаалсан валютын эрэлтийг бууруулах чиглэлээр макро зохистой бодлогын арга хэмжээ авах зэргээр богино болон урт хугацаанд чиглэсэн  арга хэмжээг авч ажиллаж байна.

Бидний урилгыг хүлээн авч, ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Ингэхдээ Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Бусад9 цаг өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм14 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд14 цаг өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм15 цаг өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм15 цаг өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм15 цаг өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм15 цаг өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр16 цаг өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм16 цаг өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр17 цаг өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр1 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр1 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр2 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм2 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр2 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр2 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм2 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм3 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Эдийн засаг3 өдөр өмнө

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Улс төр3 өдөр өмнө

Н.Учрал: Өр төлбөр, үйл ажиллагааны асуудалд орсон “Авто импекс” ТӨХК-ийг татан буулгах чиглэл өглөө

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлд ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын эрт илрүүлгийн үзлэг үргэлжилж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим