Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Эдийн засаг

Д.Аюуш: Ханшийн бодлогод Засгийн газар, Төв банкны хамтын бодлого чухал үүрэг гүйцэтгэнэ

Нийтэлсэн

-

Монголбанкны Дотоод аудитын газрын захирал Д.Аюуштай ярилцлаа.

-Юуны өмнө “Хөрөнгө оруулалтыг боо­милж болзошгүй” гэгдээд байгаа Валют зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн  гол өөрчлөлтүүдийн тухай мэдээлэл өгнө үү. Та ажлын хэсэгт нь ажиллаж байсан байх аа?

-Шинэчилсэн най­руулгын гурван гол өөрч­лөлтийг дурдая. Нэгдүгээрт, валютын биржийн болон биржийн бус захын үйл ажиллагаа нь хяналттай боловсронгуй болж, тухайн захын оролцогчдын санхүүгийн хариуцлага дээшилж, валютын ханшийн “зохиомол” өсөлтийг арилгах боломжийг бүрдүүлж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, нэгдсэн зохицуулалттай стандарчлагдсан валют арилжааны талбарт банкнаас гадна аж ахуйн нэгжүүд, Санхүүгийн зохицуулах хорооноос валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан банк бус санхүүгийн байгууллага оролцох боломжтой болсон. Мөн валютын ханшид нөлөөлөхүйц нийтийн хүртээл болгоогүй мэдээллийг эзэмшигч этгээд албан тушаалтан давуу байдлаа ашиглан валютын ханш, арилжааны хэмжээнд шууд болон шууд бусаар нөлөөлөх мэдээллийг задруулах гэх мэт  урвуулан ашиглахыг хориглож, ийм үйлдэл гаргасан нөхцөлд хүлээх хариуцлагыг хуульчилж өгсөн. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчид, бодлого боловсруулагч нарт шийдвэр гаргахад хэрэглэгдэх мэдээллийн урсгалыг чанаржуулж, гадаад валютын дотоодын захын талаарх мэдээллийн нэгдсэн систем байгуулах, валютын нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Тухайлбал, Валютын зохицуулалтын тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг нэгтгэж давхардал хийдлийг арилгаж валютын нэгдсэн зохицуулалттай болгож зөрчил гаргагчдад хүлээлгэх хариуцлагыг чангаруулсан. Монгол Улсын хилээр бэлнээр их хэмжээгээр орж гарч байгаа үндэсний мөнгөн тэмдэгт болон гадаад валютын талаарх мэдээлэл, эдийн засгийн харьяат, эдийн засгийн харьяат бустай байгуулсан зээл, хөрөнгө оруулалт, үнэт цаасны арилжааны мэдээллийг Монгол Улсын гадаад секторын статистикт ашиглах боломжийг бүрдүүлсэн. /12, 14 дүгээр зүйл/ Энэхүү мэдээллийн урсгал сайжирснаар макро эдийн засгийн бодлого боловсруулагч, зах зээлд оролцогчдын үйл хөдлөл оновчтой байх, зах зээл үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй гэж харж байгаа. Гуравдугаарт, валютын зохицуулалттай холбоотой Засгийн газрын хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг тодорхой болгож өгсөн. Дөрөвдүгээрт, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг дундажлан гаргахдаа зөвхөн арилжааны банкнуудын худалдах худалдан авах ханшаас тооцдог бус биржийн болон биржийн бус арилжааны нэгдсэн дүнгээс тооцож зарлах боломжийг бүрдүүлж өгсөн. Одоо ханшийг тооцож зарлахдаа Монголбанк нь банкны салбарт өмнөх өдрийн 16:00 цагаас тухайн өдрийн 16:00 цагийн хооронд хийгдсэн ам долларын мэдээг хүлээн авч “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тооцож зарлах журам”-ын дагуу зарладаг. Энэ үйл явц нь Монголбанк ханш тогтоогоод байгаа зүйл огт биш бөгөөд ханшийн мэдээллийг л олон нийтэд мэдээлж байгаа зүйл юм.

-Хуулийн төсөлд  Засгийн газрын үүрэг хариуцлагыг хэрхэн тодорхой болгож өгсөн бэ?

-Төслийн 15 дугаар зүйлд Засгийн газрын үүргийг тусгаж өгсөн байгаа. Засгийн газар гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээ авах, валютын ханшийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авах үүрэгтэйгээс гадна Монгол Улсын  өрийн тогтвортой байдлыг хангах, төлбөрийн тэнцлийг сайжруулах үүргийг хүлээлгэсэн. Ингэж үүрэгжүүлж өгснөөр төрийн мөнгөний бодлого, төсвийн бодлого илүү уялдаатай байж валютын нэгдсэн нэг бодлого хэрэгжих бодит нөхцөл бүрдэнэ гэж үзсэн.

-Тэгвэл энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх явцад аж ахуйн нэгжүүдэд капитал контрол тавих гэсэн захиргаадалтын арга хэмжээ авах гэж байна гэсэн шүүмжлэл тавигдаж байна шүү дээ. Үнэхээр тийм сөрөг тал бий юү?

-Юуны түрүүнд капитал контрол гэдгийг товч дэлгэрүүлэе. Хөрөнгийн хязгаарлалт (Capital control)  гэдэг нь эдийн засгийн харьяаллаас хамааруулж хил дамнасан хөрөнгийн урсгалд хязгаарлалт тогтоох арга хэмжээнүүдийг хэлдэг. Улс орнууд дараах үндсэн зорилгоор хөрөнгийн урсгалд хязгаарлалт тавьдаг. Санхүүгийн зах зээлийн төгс бус байдлыг багасгаж, нийт эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд авч хэрэгжүүлдэг. Тогтвортой эсвэл хатуу удирдлагатай (валютын) ханшийн дэглэмтэй улс орнуудад мөнгөний бодлогын бие даасан байдлыг алдахгүй байх, мөнгөний бодлогын валютын ханшид учруулах дарамтыг багасгах зорилгоор хөрөнгийн урсгалд хязгаарлалт тавьдаг.  Мөн ихээхэн хэмжээний хөрөнгийн дотогшлох урсгалтай улс орнуудад үүнээс үүдсэн инфляцын дарамттай тулгарсан, валютын ханшийн эрсдэлээс үүдэн хувийн сектор, банк санхүүгийн салбарт эрсдэл, эмзэг байдал үүссэн гэсэн хоёр тохиолдолд санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор тус хязгаарлалтыг хэрэгжүүлдэг.  Үүнээс гадна Засгийн газрын төсвийн хямд санхүүжилтийг бий болгож, тэргүүлэх салбаруудыг дэмжих зорилгоор хөрөнгийн урсгалд хяналт, хязгаарлалт тавих туршлага байдаг. Өндөр орлоготой орнууд нь хөрөнгийн хязгаарлалт багатай бөгөөд ялангуяа хатуу хязгаарлалттай орон байхгүй. Харин бага орлоготой орнуудын хувьд хөрөнгийн хязгаарлалт өндөр байх хандлагатай байдаг. Тухайлбал Хятад, Энэтхэг, Филиппин зэрэг орнууд хөрөнгийн урсгалын хувьд хатуу хязгаарлалттай байдаг.   Хуулийн төслийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын хилээр орох, гарах бэлэн валютад хязгаарлалт тогтоох” гэсэн заалт нь хатуу хяналттай болох нь гэсэн асуултыг үүсгээд байх шиг байна. Энэхүү заалт нь зөвхөн бэлэн валютад хамаатай. Үүнийг дийлэнх улс орон хуульчилсан байдаг. Олон орон мөнгө угаах, гэмт хэргийн эх үүсвэрийн урсгал, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг арга хэмжээ авах, татвараас бултах зэрэгтэй тэмцэх зорилгоор тодорхой хэмжээнээс дээш валют оруулах, гаргах тохиолдолд бүртгэх, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах зэрэг арга хэмжээг авдаг. Зарим улсын мөнгөн тэмдэгт гадаадад хөрвөх чадвар муу байдаг тул тодорхой хэмжээнээс дээш валютыг авч гарахгүй байх, мөнгөн тэмдэгтээ хамгаалах зорилгоор их хэмжээгээр авч гарахад хязгаарлалт тавьдаг. Жишээлбэл, АНУ, Канад, Мексик зэрэг улс орон 10,000 ам.доллараас дээш дүнтэй валют оруулж, гаргаж байгаа бол мэдэгдэх ёстой. Европын холбооны орнуудаас гэвэл Англи, Франц, Итали, Германи зэрэг 10,000 евро хүртэл бол манай урд хөрш БНХАУ-н хувьд  5,000 ам.доллар буюу 20,000 юаниас ихийг гаргаж байгаа  бол мэдэгдэх ёстой гэх мэт. Хуулиар бэлэн валютын орох гарах урсгалын мэдээллийг  бүрдүүлэх гэж энэхүү заалтыг оруулсан бөгөөд төсөл дэх “хязгаарлалт” гэдэг үг өөрчлөн найруулагдаж байгаа.

-Мөн стратегийн ордод хөрөнгө оруулагчдын гүйлгээг Монголбанкаар дамжуулах, Төв банк нь арилжааны банкны үүрэг гүйцэтгэх мэтээр яригдаж байгааг хэрхэн тайлбарлах вэ?

-Тус хуулийн төсөлд тусгагдсан 10 дугаар зүйлийн 4 дэх заалтаар Монголбанк Монгол Улсын эдийн засаг, төсвийн орлогын бүрдэлтэд чухал ач холбогдолтой, стратегийн хөрөнгө оруулагч эдийн засгийн харьяат бус этгээдэд харилцан тохиролцсоны үндсэн дээр валютын данс нээж болно гэсэн байгаа. Энэ нь Монголбанк шууд арилжааны банкны үүрэг гүйцэтгээд банкуудтайгаа өрсөлдөөд унана гэсэн үг биш юм. Мэдээж Монголбанкны хувьд тодорхой хэмжээний эрсдэлийг дагуулж байгаа. Гэхдээ Монголбанкны зүгээс энэ эрсдэлийг удирдах боломжтой гэж харж байгаа. Энэ бол хууль санаачлагч, УИХ-ын шийдвэрлэх хүрээний асуудал юм.

-Валютын захын зохицуулалтад төрийн байгуул­лагуудын орол­цоо хэтийдсэн байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргээх алхам болохоор байна гэж шүүмжилж байна шүү дээ?

-Төр оролцож зохицуулсан заалт бус харин иргэн, хуулийн этгээдийн эрхийг нь нээж өгсөн заалт одоогийн үйлчилж байгаа хуулиас илүү орсон шүү. Тус хуулийн төслийг боловсруулахад ОУВС-аас зөвлөх үйлчилгээг үзүүлж Gomiluk Otokwala (LEG) болон Thorvardur Tjoervi Olafsson (MCM) нар ажилласан. Хуулийн үр нөлөөллийг тооцох судалгааг мэргэжлийн хөндлөнгийн баг хийсэн. Хөндлөнгийн шинжээчид тус төсөл Үндсэн хууль болон бусад хуультай нийцтэй байна гэсэн дүгнэлт өгсөн. Хуулийн төсөлд аливаа этгээдийн гэрээ хэлэлцээр хийх эрхэд халдсан хязгаарласан зохицуулалт байхгүй. Түүнчлэн төслийн 2 дугаар зүйлд “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан байгаа.

-Зохицуулалтыг өргөн цар хүрээтэй авч үзсэн нь өнөөг хүртэл маргаантай байгаа улстөржилтийн үндсэн шалтгаан болоод буй валютын ханшийг хэн зохицуулах ёстой вэ гэдэг дээр тодорхой дэвшил гарна гэж үзэж болох уу?

-Эдийн засгийн онолд тогтсон ойлголтуудын нэг бол боломжгүйн гурвалжин хэмээн нэрлэгдсэн мөнгөний бодлогын сонголтын диаграмм байдаг. Онолын дагуу ханш инфляц хоёрыг зэрэг барихын тулд хөрөнгийн урсгалыг хязгаарлах хэрэгтэй эсвэл хөрөнгийн урсгалыг чөлөөтэй байлгавал инфляц, ханш хоёрын аль нэг нь зах зээлийн зарчимаар тогтоно. Монгол Улсын хувьд ханшийг эдийн засгийн үзүүлэлтүүдтэй нийцтэйгээр тогтоон, хөрөнгийн урсгалыг нээлттэй байлгах сонголтыг аль хэдий нь хийсэн орон.  Төв банкны тухай хуулийн 22 дугаар зүйлд “Монголбанк гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхдээ ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх, төгрөгийн тогтвортой байдал болон үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэж томьёолсон. Ярилцлагын эхэнд дурьдсанчлан хэрвээ өргөн баригдсан төсөл дэх Засгийн газрын үүрэг хасагдчихгүй л бол Төрийн мөнгөний бодлого, Төсвийн бодлого илүү уялдаатай байж валютын нэгдсэн нэг бодлого хэрэгжих бодит боломж бүрдэнэ гэж харж байна. 1990 оноос хойш ханш хөдлөхөөр л Монголбанк ханшаа барь гэж шахаж ирсэн. Гэтэл ханшийг Монголбанк интервенц хийгээд барьдаггүй. Харин ч сөрөг үр дагаварт хүрдгийг нийтээрээ өнөөдөр амсаад сууж байгаа. Ханшийн бодлогод Засгийн газар болон Төв банкны хамтын бодлого ажиллагаа маш чухал.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Ингэхдээ Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 цаг өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм2 цаг өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр2 цаг өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад20 цаг өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд1 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм1 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм1 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр1 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр1 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр2 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр2 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр2 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм2 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр2 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр2 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм3 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм3 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм3 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим