Улс төр
Э.Бат-үүл: З.Энхболд нийгмийг айлгах тест хийж байна
Саяхан Ерөнхий сайд асан М.Энхсайханыг саатуулан хорьсон.Үүний дараа АН-ын нөлөө бүхий хүмүүс болох Э.Бат-Үүл, С.Баярцогт, жүжигчин Д.Сосорбарам нар “Парламент” ТВ-ийн “Сэдвийн гүнд” нэвтрүүлэгт орж З.Энхболдыг багагүй шүүмжилсэн. Эндээс Э.Бат-Үүлийн хэлсэн ишлэлээс түүвэрлэн хүргэж байна.
Э.Бат-Үүл:
- З.Энхболд дөрөвдүгээр сарын 17-нд хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Тэр ярилцлагадаа “М.Энхсайхан манай намаас нэр дэвшихгүй. Шүүх, цагдаагаар явж байгаа учраас нэр дэвшүүлэхгүй” гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, З.Энхболд тэнд шүүхийн нэрийн өмнөөс ярьсан байгаа биз. М.Энхсайханыг хэд хэдэн зорилготойгоор баривчилсан. Үүний нэг шалтгаан нь сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зорилготой.
- Миний хамгийн их гайхаж байгаа нь З.Энхболд урьдчилан зарлаж байгаад барьж хийгээд байгаа явдал. М.Энхсайханыг нэр дэвшүүлэхгүй гэж хэлж байгаад л явуулчихлаа шүү дээ. Хэлж зарлаж байгаад хийж байгаа нь зориуд айлгаж байна. Нийгмийн айлгах тест хийж байгаа биз.
- С.Баярцогт, Да.Ганболдыг ч тэр хэрэгт татаад байгаа нь бүгд улс төрийн зорилготой. Стратегийн ордуудад хөрөнгө оруулалт оруулах ёстой.Гаднын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх төрийн бодлого явж байсан. Гэтэл Х.Баттулга Ерөнхийлөгч болсноос хойш гэмт хэрэг гээд зарлачихсан.Тэгэхээр төрийн бодлогыг хэрэгжүүлж явсан хүмүүс бүгд гэмт хэрэгтэн болно биз дээ. Фашист, коммунист, большвекууд яг ингэдэг байхгүй юу.
- Өмнөх төрийн бодлогыг гэмт хэрэгт гэж нэрлээд төрийн зүтгэлтнүүдийг бүгдийг гэмт хэрэгтэн болгодог. Яг ийм үйл ажиллагааг явуулаад байна.
- 1930-аад оны хэлмэгдүүлэлт яг ингэж эхэлсэн. Нэг хүнийг хэрэгтэн болгохын тулд орсон гарсан, уулзсан бүх хүнтэй нь уулзаж мөшгидөг. Ингээд энгийн хүмүүс өөрийгөө хамгаалахын тулд нэгийнхээ эсрэг, буруу зөрүү мэдүүлэг өгч эхэлдэг.
- М.Энхсайханыг баривчлах хүртэл би нэр дэвших ямар ч бодолгүй байсан.
З.Энхболд өнөөдөр АН-ын ахлах зөвлөх болсон. Энэ хүн ардчиллын аранга, дайсан болчихоод байгааг бид бүгд мэдэж байгаа шүү дээ. - Үндэсний аюулгүй байдлыг шүүхээс хараат бус болгож, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдаж, эрүүгийн хэрэг үүсгэдэг хуулийг хийсэн хүн нь З.Энхболд. Ийм хүн өнөөдөр АН-ын жинхэнэ дарга болчихоод суугаад байна шүү дээ. АН-ын даргын ярих эрхгүй зүйлийг ч яриад байгаа хүн шүү дээ. АН-аас хэн дэвших үгүйг энэ хүн шийдээд яриад байгаа юм. Ерөөсөө л АН-ыг ардчиллын эсрэг турхираад тэнд эзэн суучихсан байна. Тийм ч учраас би энэ хүний эсрэг нэр дэвшихээр шийдсэн.
Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь:
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм11 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр11 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр11 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа