Нийгэм
БОАЖЯ шилдэг гурван яамны нэгээр шалгарчээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамт олон 2019 онд хийсэн ажлынхаа үзүүлэлтээр бусад яамыг тэргүүлсэн тул Засгийн газраас шилдэг 3 яамны нэгээр шалгарууж, цом, батламж олгосныг Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад гардууллаа. Батламжид “Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн 2019 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн тул батламж олгов” Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2019 онд Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 17 хувь байсныг 20.1 хувьд хүргэж, шинээр 31 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан юм. Тухайлбал, Ноён уул орчмыг дархан цаазат ангиллаар, Гутайн даваа, Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан юм.
Мөн хариуцлагатай уул уурхай хөгжих эхлэлийг тавьж, Ашигт малтмалын тухай хуульд “Ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авна” гэсэн заалтыг оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн бариад байна. Мөн БОАЖЯ-аар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймгийн Цэнхэр суманд хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан 11 ААН, Өмнөговь аймагт 9, Баянхонгор аймагт 5, Завхан, Увс аймагт тус бүр 1 ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гарган, УУХҮЯ, АМГТГ-т хүргүүлж, цуцлуулсан байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 2 удаа хяналт шалгалт хийж, хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан 48 ААН-ийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Олон жил ярьсан Усны агентлаг байгуулах шийдвэрийг Засгийн газраар батлуулж, 12 жилийн дараа усны асуудал эрхэлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулах ажлыг эхлүүлж, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан бохирдуулагчийн төлөх төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэв. Үүнээс гадна хөв цөөрөм байгуулах замаар гадаргын усыг ашиглах “Хөх морь” төслийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар эхлүүлээд байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог тэргүүлж буй Н.Цэрэнбатын хийсэн томоохон ажлын нэг нь яах аргагүй Улаанбаатарын утааг 50 хувиар бууруулсан явдал. Сайжруулсан шахмал түлшний улсын үйлдвэр байгуулж, нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэрийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг танилцуулж байх үед олон эсэргүүцэл гарч байсан ч 2019 оны өвөл нийслэлчүүд дээрх шийдвэрийн үр дүнг харж, утаагүй өвөлжсөн билээ.
Монгол Улсад нэг удаагийн, нимгэн нийлэг уутыг импортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхийг хориглох шийдвэр гаргаснаар хөрсөнд шингэдэггүй нимгэн уут хэрэглээнээс халагдаж, олон дахин хэрэглэх боломжтой зузаан уут хэрэглээнд нэвтэрсэн. Эдгээр нийлэг уутыг бүрмөсөн хэрэглээнээс халах ажлыг БОАЖЯ-наас үе шаттайгаар нэвтрүүлж байгаа нь олны талархлыг хүлээгээд байна. Мөн хог үйлдэрлэдэг ААН-үүдээс татвар авч, хог дахин боловсруулж буй ААН-үүдийг дэмжих Эко төлбөрийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болгов.
Монгол Улс аялал жуучлалын салбарт түүхэндээ байгаагүй өндөр төсвийг Н.Цэрэнбат сайдын үед батлуулж, тус салбарыг улсын гурван тулгуурт бодлогын нэгээр нэрлэв. Агаарын тээврийг либеральчлах бодлого баримталснаар гуравдагч авиа компаниуд Монгол Улсын агаарын тээврийн зах зээлд нэвтэрч, тийзний үнэ буурав. “Туркиш эйрлайнс” компани европоос Монгол Улс руу шууд нислэг үйлдэж эхэллээ. “Асиана эйрлайнс” компани Солонгосоос Монгол руу нислэг үйлдэж эхлэв. Увс, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь аймгийн нисэх онгоцны буудлыг олон улсын статустай болгох ажлыг санаачилснаар Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх онгоцны буудал олон улсын нислэг хүлээн авах эрхээ аваад байна. Мөн Монгол Улсыг дэлхийд сурталчлах хиймэл оюун ухаан бүхий Mongolia.travel цахим флатформыг үүсгэн, жуулчдад зориулсан хайлтын системийг бий болгожээ. Монголд анх удаа “Naadam night” үйл ажиллагааг зохион байгуулж, наадмын нээлтийг англи хэл дээр жуулчдад толилуулав. Мөн л анх удаа 15 мянган иргэнийг зочлох үйлчилгээний сургалтад үнэ төлбөргүй хамруулжээ.
Н.Цэрэнбат сайдын санаачилсан “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд ЕБС-ын ахлах ангийн 160 мянган сурагч байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аянд хамрагдаж, экологид ээлтэй ирээдүй хойч үе бэлтгэгдэж байна. “Ногоон паспорт” эзэмшигч сурагчид “Ногоон паспорт-Ногоон төгөл” аянд нэгдэж, 21 аймаг, 9 дүүрэгт тус бүр 3.5 га газарт усалгаа, хамгаалалт бүхий бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулав. НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучуудын чуулга уулзалтад анх удаа Монгол сурагчийг урьж, оролцуулсан нь “Ногоон паспорт” аяны шилдэг сурагч байсан юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүний урилгаар “Ногоон паспорт” эзэмшигч шилдэг 10 сурагч БНСУ-д болсон олон улсын “Ногоон хөгжлийн долоо хоног” чуулга уулзалтад оролцож, Н.Цэрэнбат сайдын санаачилсан “Ногоон паспорт” аяны талаар илтгэл тавьсан. 21 аймгийн шилдэг сурагч БНХАУ-ын Байгаль орчны яамны урилгаар Бээжин хотыг ногооруулсан туршлагатай танилцсан. Шилдэг багш, сурагчид БНСУ-ын байгаль орчны төрийн бус байгууллагуудын урилгаар туршлага судалсан нь энэхүү аяны үр дүн юм. Тус аяныг олон улсын Ногоон байгууллагаас хамгийн богино хугацаанд хамгийн олон хүнд хүртээмжтэй хүрсэн учир БОАЖЯ-ыг дэлхийн байгаль орчны хамгийн нэр хүнд бүхий “Ногоон алим” шагналаар шагнаж, тус аяныг санаачлагч Н.Цэрэнбатыг 2018 оны дэлхийн “Ногоон элч”-ээр шалгаруулж байв.
“Хандлагаа өөрчилье” багц ажлын нэг хэсэг болох “Цэвэрхэн наадацгаая”, “Цэвэрхэн шинэлцгээе” аянууд үр дүнгээ өгч, иргэд үндэсний баяруудаараа хоггүй баярлаж хэвшээд байна. Энэхүү аянуудыг Засгийн газраас сайшааж “Хоггүй цэвэрхэн Монгол” аяныг БОАЖЯ-аар дамжуулан 1 жилийн хугацаатай зарлаж, хог хаягдлаас салах кампанит ажлыг орон даяар эхлүүлсэн юм.
Энэхүү ажлуудыг хөрсөн дээр буулгаж, үр дүнг нь үзэхэд БОАЖЯ-ны хамт олон, харьяа газрууд, хамтран ажиллагч байгууллагуудаас эхлээд иргэн таны оролцоо хамгийн чухал байсныг онцлох нь зүйтэй. Хандлагаа өөрчилж, хамтдаа хичээсэн та бүхэндээ баярлалаа.
Эх сурвалж: БОАЖЯ

Нийгэм
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 9 мэдэгдлийг хүргүүлэв.
Нийгэм
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс олон талт бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны Дунд наран дахь ….тоотод оршин суух өндөр настан У.Самбуу гуайнд зочилж нарны панель-батарейгаар өрхийн эрчим хүчний хэрэглээгээ хангаж буй сайн жишигтэй танилцлаа.
У.Самбуу гуайнх өнгөрсөн нэгдүгээр сард нарны эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлж, яндангаа буулгажээ. Сонгинохайрхан дүүрэгт У.Самбуу гуайнх шиг 80 гаруй айл бий гэнэ. Тэрбээр “Сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдсэнээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Гэр хэт халж, хэт хөрдөг тохиолдол гарахгүй, үнс тоос, түлээ нүүрстэй зууралдахгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу тал бий болсон. Нүүрс түлж байхдаа 3-5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол одоо цахилгаандаа 300-100 мянган төгрөг л төлж байна” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотод нүүрс түлж байгаа 200 мянган айл өрх бий. Эдгээр өрхөөс гарч байгаа утаа агаарын бохирдлын 60 хувийг бий болгож байна. Үлдсэн 10 хувийг автомашин, бусад уурын зуухаас гарч байгаа утаа эзэлж байгаа судалгаа гарсан. Утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулахын тулд орон сууцны төсөл болон газны хэрэглээг эрчимжүүлье гэдгийг нийслэл хотын удирдлагын багийнхан ярилцаж байна. “Юрико” компанийн инженер залуус өөрсдөө санаачлан, санхүүжилтээ босгоод айл өрхийн нүүрсний хэрэглээг хэрхэн ногоон болгох вэ гэж сүүлийн гурван жил ажиллаж, эхний 80 айлыг нарны эрчим хүчний эх үүсвэрт амжилттай шилжүүлсэнд талархал илэрхийлье. Ирэх өвөл гэхэд тодорхой тооны айлыг нарны эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг эрэлхийлж байна” гэв.
Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан
“Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх боломж байна. Азийн хөгжлийн сан дотор агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэлэг технологийг нэвтрүүлэхэд тусламж үзүүлэх боломжтой сан бий. Энэ төслийг дахиад 400 айлд нэвтрүүлэх боломжтой эсэх дээр НИТХ-ын дарга А.Баяртай санал солилцож байна. Айлуудын орлого, нарны тусгал, технологийн шийдэл зэргийг олон талаас нь харна. Айл өрхөд санхүүгийн хувьд дарамт болохгүй байх гарцыг судална. Ногоон эрчим хүчийг нэвтрүүлснээр ногоон санхүүжилт авдаг санхүүгийн боломжийг хайна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд аймгийн төвүүдэд ч энэ технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.
Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны 80 айлыг нарны эрчим хүчинд шилжүүлж, яндангаас нь салгасан “Coal to Solar” төслийн захирал Г.Төвшин “Бид 80 орчим айлыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлээд байна. Ихэнх нь Улаанбаатарын айл. Цөөн хэд нь Эрдэнэтийн айл байна. Гурав дахь өвөлдөө нүүрс түлэхгүй амьдарч байгаа өрхүүд байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах агаарын чанарыг сайжруулахын тулд илүү олон айлыг хороо, дүүргээр нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ёстой” гэлээ.
Нийгэм
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдадаа англи хэл, монгол бичгийн сургалтыг амжилттай явуулсан бол энэ удаа Ховд аймгийн “Олны буян” авто сургуультай хамтран жолооны дамжаанд түрүүч, байлдагч нараа хамрууллаа.
Хугацаат цэргийн алба хаагчдаас гадна цэргийн алба хаагчдаа жолооны дамжаанд хамруулсан бөгөөд 06 дугаар сарын 13-ны өдөр жолооны үнэмлэхээ гардан авсан юм. “Олны буян” авто сургуулийн захирал Б.Бямбаа “Цэргийн алба хаагчдын суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн байлаа. Хугацаат цэргийн албаа хаангаа жолоонд суралцаж, халагдаж очоод хүссэн авто машинаа унаад явах боломж тохиож байгаад суралцагч дүү нарынхаа өмнөөс баяртай байна” хэмээгээд амжилттай суралцсан түрүүч, байлдагч нарт ангилал ахиулан үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан юм.
Жолооны үнэмлэхээ гардан авсан шинэхэн жолооч түрүүч, байлдагч нар баярт энэ өдрөөр цугласан олонд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Энтертайнмент13 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг17 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм16 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм14 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм14 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм17 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм14 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм17 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно