Улс төр
Э.Бат-Үүл АН-тай хийсэн тохироогоо МАН руу чиглүүлж булзааруулав
УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодрох дөхөх тусам үнэн төрх нь ил болж эхэллээ. Энэ жилийн 208 бие даагчийн олонхыг бүрдүүлж буй АН-ынхан ч тохироо наймаанд орж, зангаа хувиргаж эхэлсэн сурагтай. Урваж шарвагсдын түүчээ нь хотын мээр асан Э.Бат-үүл. “З.Энхболд хаана дэвшинэ, би тэнд ч очиж өрсөлдөнө” хэмээн хэдхэн хоногийн өмнө мэдэгдэж байсан түүний байр суурь өөрчлөгдөж, МАН-ын удирдлагуудыг нэг тойрогт өрсөлдөхийг уриалж буйгаа өнөөдөр мэдэгдэв. “Сүүлийн үед МАН, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс сэтгүүлчдийг ашиглан миний эсрэг гүтгэлэг явуулж байна. Тодруулбал, “Улаан бал” нэвтрүүлэг болон “Товч” сайтын лайв мэдээг эх сурвалж болгон “Улсын баатрын балаг” хэмээх ээлжит гүтгэлэг нэвтрүүлгийг томоохон телевизүүдийн оргил цагаар цацлаа. Нэвтрүүлэгт аав, хүү хоёрын хэрэг хэмээх зохиомол хэргийн тухай үзүүлэхдээ надтай холбогдуулан шалгаж байгаа хэргийн хавтаст материалыг илтэд мушгин гуйвуулж гүжирдлээ. Гүтгэлгийн цаана миний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт ажлыг гутаах гэсэн улс төрийн том зорилготой үйл ажиллагаа явагдаж байна. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг 2020 оны УИХ-ын сонгуулиар нийслэлд тэр тусмаа гэх хороололд “Гранд лайн” компанийн дахин төлөвлөлт явуулсан Баянзүрх дүүрэгт надтай өрсөлдөж, сонгогчдын шударга шүүхээр орохыг уриалж байна” гэлээ. Телевизээр гарсан баримтат нэвтрүүлэгт няцаалж хийх нь зүйн хэрэг ч сэтгүүлч бэлтгэсэн нэвтрүүлгийнхээ өмнө хариуцлага хүлээх, тэр тусмаа эрүүгийн хуулиар шийтгүүлэх хүртэлх арга хэмжээ авдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, түүнтэй болон хүүтэй нь холбоотойгоор бэлтгэсэн нэвтрүүлэг хөдөлшгүй баримтат түшиглэсэн учраас нийтэд нэвтрүүлснийг тэр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Нөгөөтэйгүүр Үүл баатрын энэ удаагийн хэвлэлийн хурал үнэндээ өөртэй нь холбоотой нэвтрүүлгээс илүүтэй АН-тай хийсэн тохироо, наймаагаа далдлах гэсэн халхавч төдий байлаа. Өөрөөр хэлбэл, намын даргынхаа зөвлөхтэй “үзэлцэнэ” хэмээн эртнээс зарлаж, айлгах тактик ашигласан нь үр дүнд хүрч, өдгөө тэрбээр намын хамгаалалтад орохоор хөшигний ард бүх яриа хэлэлцээ, наймаа тохирооо нь бат нот болжээ. Үүний нэг илрэл нь саяхан л “АН-ыг Х.Баттулга, З.Энхболд хоёр шавартай хутгасан, эд нартай үзэлцэнэ” хэмээж байсан хүн намынхаа байранд, урьдчилан бэлтгэсэн индэр дээрээс мэдээлэл хийж байгаагаас харж болно. Энэ бол АН Э.Бат-Үүлд нээлттэй болсны илрэл. Нөгөөтэйгүүр сонгууль дөхсөн өдрүүдэд намын лидерүүд толхилцож, намаасаа бус бие даан дэвшиж буй нь адаглаад иргэд сонгогчдын өмнө АН-ыг үнэ цэнгүй харагдуулах учраас ийнхүү эхнээсээ тохиролцож эхэлсэн нь ил болов. Тийм ч учраас Э.Бат-Үүл З.Энхболдын тойрогт бус Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ хэмээн мэдэгдэж орхив. Гэхдээ үүнийг эцсийн вариант гэж ойлгох аргагүй. Нэгнийхээ хийсэн хэлсэн үг, хийсэн хэргийг хэнээс ч илүү мэддэг, үүнийгээ улс төрийн зорилгоор ашиглаж, шантааж хийж сурсан АН-ынхны үзэл бодол, өдөр бус цагаар хувирдаг нь гэм биш зан болсон. Өнөөдрийн нөхцөлд дүгнэхэд ямартай ч З.Энхболд, Э.Бат-Үүл хоёр ашиг сонирхлоо нэгтгэн, тохироонд орсон нь тодорхой боллоо. Цаашид АН-ынхан нэгнээ шантаажилж, амин хувийнхаа эрх ашгаар наймаа, тохиролцоо хийж байж сонгуульд орох нь ч гарцаагүй болов.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм14 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр14 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр14 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа