Нийгэм
Уур амьсгалын өөрчлөлт: 2070 он гэхэд 3 тэрбум гаруй хүн хэт халуунд амьдрах төлөвтэй байна

Хүлэмжийн хийн ялгарал буурахгүй бол олон тооны хүмүүс 29С-ийн дундаж температурт амьдрах болно.
Шинэ судалгаагаар 2070 он гэхэд гурван тэрбум гаруй хүн “амьдрах боломжгүй” температуртай газарт амьдрах болно. Хүлэмжийн хийн ялгарал буурахгүй бол олон тооны хүмүүс 29C-ээс илүү дундаж температурыг мэдрэх болно. Үүнийг хүн төрөлхтөн сүүлийн 6000 жилийн турш явагдаж ирсэн уур амьсгалын өөрчлөлт “хоргодох байр” -өөс гадна авч үздэг. Судалгааг хамтран бүтээгч Тим Лентон ВВС-д хэлэхдээ: “Энэхүү судалгаа нь уур амьсгалын өөрчлөлтийг хүн төрөлхтний нөхцөл байдалд илүү ойртуулсан гэж найдаж байна” гэжээ. Судлаачид НҮБ-ын хүн амын төлөв, дэлхийн дулаарлын хүлээгдэж буй өсөлтийг үндэслэн 3С-ийн дэлхийн дулаарлын хувилбарыг судалгаандаа ашигласан байна. НҮБ-ын тайланд Парисын уур амсьгалын өөрчлөлтийн хэлэлцээрийг дагаж мөрдөж байгаа улс орнуудад ч температурын өөрчлөлт 3С-аар нэмэгдэх төлөвтэй байна гэж тогтоожээ. Судалгаанаас харахад хүн амын өсөлт нь уур амьсгалын өөрчлөлт ихтэй буюу дундаж температур нь 11-15 хэм орчимд байдаг бүс нутагт төвлөрч байна. Цөөн тооны хүмүүс дунджаар 20-25 хэмийн дулаантай газар нутагт амьдарч байна. Дэлхийн хамгийн том мөсөн уул нурах уу? 2019 он Европын түүхэнд рекорд тогтоосон хамгийн дулаан жил байлаа. Хүмүүс ихэвчлэн халуун, дулаан уур амьсгалтай нөхцөлд олон мянган жилийн туршид амьдарч ирсэн. Гэсэн хэдий ч дэлхийн дулаарал нь агаарын температурыг гурван хэмээр өсгөвөл олон тооны хүмүүс “уур амьсгалын хоргодох байр”-аас илүү халуун температурт амьдрах шаардлага тулгарна.
Зураг. ЕРА (United States Environmental Protection Agency) АНУ-ын Байгаль орчны газар. Нөлөөлөлд өртөх төлөвтэй бүсэд Энэтхэг ба Сахарын арлын Африк орж байна.
Эксетерийн их сургуулийн Дэлхийн систем судлалын хүрээлэнгийн уур амьсгалын мэргэжилтэн, Лентон нь Хятад, АНУ, Европын эрдэмтэдтэй хамт энэхүү судалгааг хийжээ. Тэрбээр ВВС-д хэлэхдээ: “Газар нь далайгаас илүү хурдан халдаг тул газар гурван хэмээс илүү дулаарч байна. Хүн амын өсөлт аль хэдийн халуун газар, ихэнхдээ Африкийн Сахарын арлуудын бүсэд ажиглагдаж байна. “Энэ нь хүмүүсийн тархалтыг бүхэлд нь илүү халуун газар руу шилжүүлж байгаа юм. Иймээс бидний олж мэдсэнээр дунджаар 3C дулаантай дэлхийд амьдарч байгаа хүмүүс 7C орчим дулаан орчин нөхцөлд амьдарч байна.”Нөлөөлөлд өртөх төлөвтэй байгаа бүсэд Австралийн хойд хэсэг, Энэтхэг, Африк, Өмнөд Америк болон Ойрхи Дорнодын зарим хэсэг орно.Судалгаагаар ядуу, эмзэг бүс нутагт амьдардаг хүмүүс халуунаас өөрсдийгөө хамгаалах байргүй болох төлөвтэй байгаад санаа зовниж байна.”Миний хувьд судалгаа бол зөвхөн агааржуулалттай барилга дотор орж, өөрсдийгөө ямар ч зүйлээс тусгаарлаж чаддаг баян хүмүүсийн тухай биш юм. Бид уур амьсгалын өөрчлөлт, цаг уурын өөрчлөлтөд өөрсдийгөө тусгаарлах, хамгаалах арга хэрэгсэлгүй ядуу хүмүүст анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэж Лентон хэлэв. Лентоны багийн судалгааны ажлын гол мессеж нь “уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлах нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хоргодох байргүй хүмүүсийн тоог бууруулахад асар их ач холбогдолтой”. “Өнөөгийн байж болох түвшинөөс илүү дэлхийн дулаарлын градус бүрт нэг тэрбум орчим хүн байна. Тиймээс дэлхийн дулаарлын градус тутамд бид хүмүүсийн аж амьдралд асар их өөрчлөлтийг үзүүлэх боломжтой юм.”
Эх сурвалж: BBC NEWS

Нийгэм
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 9 мэдэгдлийг хүргүүлэв.
Нийгэм
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс олон талт бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны Дунд наран дахь ….тоотод оршин суух өндөр настан У.Самбуу гуайнд зочилж нарны панель-батарейгаар өрхийн эрчим хүчний хэрэглээгээ хангаж буй сайн жишигтэй танилцлаа.
У.Самбуу гуайнх өнгөрсөн нэгдүгээр сард нарны эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлж, яндангаа буулгажээ. Сонгинохайрхан дүүрэгт У.Самбуу гуайнх шиг 80 гаруй айл бий гэнэ. Тэрбээр “Сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдсэнээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Гэр хэт халж, хэт хөрдөг тохиолдол гарахгүй, үнс тоос, түлээ нүүрстэй зууралдахгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу тал бий болсон. Нүүрс түлж байхдаа 3-5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол одоо цахилгаандаа 300-100 мянган төгрөг л төлж байна” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотод нүүрс түлж байгаа 200 мянган айл өрх бий. Эдгээр өрхөөс гарч байгаа утаа агаарын бохирдлын 60 хувийг бий болгож байна. Үлдсэн 10 хувийг автомашин, бусад уурын зуухаас гарч байгаа утаа эзэлж байгаа судалгаа гарсан. Утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулахын тулд орон сууцны төсөл болон газны хэрэглээг эрчимжүүлье гэдгийг нийслэл хотын удирдлагын багийнхан ярилцаж байна. “Юрико” компанийн инженер залуус өөрсдөө санаачлан, санхүүжилтээ босгоод айл өрхийн нүүрсний хэрэглээг хэрхэн ногоон болгох вэ гэж сүүлийн гурван жил ажиллаж, эхний 80 айлыг нарны эрчим хүчний эх үүсвэрт амжилттай шилжүүлсэнд талархал илэрхийлье. Ирэх өвөл гэхэд тодорхой тооны айлыг нарны эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг эрэлхийлж байна” гэв.
Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан
“Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх боломж байна. Азийн хөгжлийн сан дотор агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэлэг технологийг нэвтрүүлэхэд тусламж үзүүлэх боломжтой сан бий. Энэ төслийг дахиад 400 айлд нэвтрүүлэх боломжтой эсэх дээр НИТХ-ын дарга А.Баяртай санал солилцож байна. Айлуудын орлого, нарны тусгал, технологийн шийдэл зэргийг олон талаас нь харна. Айл өрхөд санхүүгийн хувьд дарамт болохгүй байх гарцыг судална. Ногоон эрчим хүчийг нэвтрүүлснээр ногоон санхүүжилт авдаг санхүүгийн боломжийг хайна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд аймгийн төвүүдэд ч энэ технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.
Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны 80 айлыг нарны эрчим хүчинд шилжүүлж, яндангаас нь салгасан “Coal to Solar” төслийн захирал Г.Төвшин “Бид 80 орчим айлыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлээд байна. Ихэнх нь Улаанбаатарын айл. Цөөн хэд нь Эрдэнэтийн айл байна. Гурав дахь өвөлдөө нүүрс түлэхгүй амьдарч байгаа өрхүүд байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах агаарын чанарыг сайжруулахын тулд илүү олон айлыг хороо, дүүргээр нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ёстой” гэлээ.
Нийгэм
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдадаа англи хэл, монгол бичгийн сургалтыг амжилттай явуулсан бол энэ удаа Ховд аймгийн “Олны буян” авто сургуультай хамтран жолооны дамжаанд түрүүч, байлдагч нараа хамрууллаа.
Хугацаат цэргийн алба хаагчдаас гадна цэргийн алба хаагчдаа жолооны дамжаанд хамруулсан бөгөөд 06 дугаар сарын 13-ны өдөр жолооны үнэмлэхээ гардан авсан юм. “Олны буян” авто сургуулийн захирал Б.Бямбаа “Цэргийн алба хаагчдын суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн байлаа. Хугацаат цэргийн албаа хаангаа жолоонд суралцаж, халагдаж очоод хүссэн авто машинаа унаад явах боломж тохиож байгаад суралцагч дүү нарынхаа өмнөөс баяртай байна” хэмээгээд амжилттай суралцсан түрүүч, байлдагч нарт ангилал ахиулан үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан юм.
Жолооны үнэмлэхээ гардан авсан шинэхэн жолооч түрүүч, байлдагч нар баярт энэ өдрөөр цугласан олонд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Энтертайнмент12 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг16 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм15 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм14 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм13 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм16 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм14 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм16 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно