Нийгэм
Б.Батболд: ”Оюунлаг” сургуулийнхан манай эзэмшлийн газарт хууль бусаар халдсан

“Оюунлаг” дунд сургуулийнхан бусдын эзэмшил газарт хууль бусаар зам тавьсан тухай асуудал нийгэмд шуугиан тариад байгаа. Энэ асуудлаар “Эм Жи Ти Эм Эл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батболдтой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Баянзүрх дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хорооллын “Оюунлаг” дунд сургуулийн орчимд шинэ зам барьсныг нь хүчээр нураасан гэх маргаан өрнөөд байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Манай компани Нийслэлийн Засаг даргын 2015 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн А/180 тоот захирамжаар зөвшөөрөл олгогдсон Баянзүрх дүүргийн XV хороонд (65 дугаар байрны зүүн талд) байх 136003/0456 18644310775991 нэгж талбарын дугаартай 958 метр квадрат газрыг эзэмшдэг. Бид энэ сарын 14-ний өдөр газар дээрээ очтол “Нийслэпийн хот төлөвлөлт, ерөнхий төпөвлөгөөний газар Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Баянзурх дүүргийн Засаг даргын тамгын газрын захиалгатай, “Оюунпаг” дунд сургуулийн хөрөнгө оруулалттай авто замын ажил” гэсэн самбар хадаж авто зам, авто зогсоол барьж байсан. Бидний зүгээс тэр даруй Нийслэлийн хот төлөвлөпт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтнуудаас уг асуудлыг тодруулж өгөхийг хуссэн.
-Холбогдох газруудын зүгээс ямар хариу өгсөн бэ?
-Тэд “Тус зам засварын ажлын тапаар сайн мэдэхгүй байна. Төрийн эрх бүхий байгууллагуудаас ямар нэг захиалгагүй юм” гэсэн хариуг өгсөн. Үүний дараа “Оюунлаг” дунд сургуульд хандаж, энэ сарын 19-ний дотор манай газрыг чөлөөлж өгөх шаардлагыг хүргуүлсэн. Тухайн шаардлагыг биелүүлээгуй тохиолдодд манай компани өөрийн эзэмшлийн талбайг чөлөөлж, түүнтэй холбогдон гарсан зардлыг нэхэмжлэх болно гэдгээ ч тус сургуулийн удирдлагуудад мэдэгдсэн. Гэвч “Оюунпаг” дунд сургууль манай шаардлагыг хүлээж аваагүй. Харин маск зүүсэн гурван залуу манай компанийн харуулын ажилтны биед халдаж. гэмтэл учруулсан. Компани болон манай ажилтны зүгээс Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст гомдол гаргасан бөгөөд одоо уг асуудпыг шалгаж байгаа. Манай компанийн хууль ёсны эзэмшлийн газар, бид хуулиар олгогдсон эрхээ л хамгаалж байна.
-Танай компанийн эзэмшлийн газарт яагаад “Оюунлаг” дунд сургуулийнхан хөрөнгө гаргаж зам барьсан юм бэ?
-“Оюунлаг” дунд сургууль зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг бодож, сургууль руугаа авто зам татаж байна. Үүний хажуугаар манай байгууллагын эрх хөндөгдөж байгаа. Бид газар дээрээ хэрэгжүулэх төслийн талаар судалгаа, төлөвлөгөө хийж багагүй зардал гаргасан. Манай компани дээрх газар дээр 250-300 хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөж байгаа юм. Гэвч “Оюунлаг” дунд сургуулийнхан биднийг өөрсдийн өрсөлдөгчөө гэж харж манай эзэмшлийн газарт хууль бусаар хүч түрэн халдсан гэж үзэж байна. Мөн “Оюунлаг” дунд сургууль өөрийн эрх ашгийг бодож, төрийн нэрийг барьж хууль бус үйлдэл гаргалаа. Дараа нь шүүхийн байгууллагаас үнэн зөв шийдвэр гаргасан ч буруугаа хүлээж чадахгүй байна.
-Уг асуудлаар УИХ-ын гишүун Ж.Энхбаяр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод шаардлага хүргүүлсэн байсан. Хуулийн хүрээнд уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой юм бэ?
-УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн шаардлагыг мэдээллийн хэрэгслээс уншсан. Энэ асуудлыг Газрын гухай хууль, Зөрчлийн тухай хуульд тодорхой заасан байгаа. Бусдын эзэмшлийн газар дээр дур мэдэн барилга, байгууламж барих нь хууль бус үйлдэл. Үүнийг хэн ч харж, сонссон асуудал ойлгомжтой байна шүү дээ. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан. эсвэл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум. дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэсэн байдаг. Мөн тус хуулийн 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл. сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна₮ гэж заасан. Тиймээс “Оюунлаг” дунд сургуулийнхан төрийн холбогдох эрх бүхий байгууллагуудын нэрийг барьж. тэдний захиалгаар зам талбайн ажил гүйцэтгэж байгаа мэтээр иргэдийг төөрөгдөлд оруулсан. Ямар нэг хууль ёсны зөвшөөрөлгүйгээр бусдын эзэмшлийн газарт халдсан байна.
-“Оюунлаг” дунд сургуулийн захирал Д.Батсайхан “Иргэдийн чөлөөтэй зорчих талбайг өөрийн хөрөнгөөр бий болгосон” гэж байгаа. Зам засварын ажил хийгдэх гэж байгааг та бүхэнд мэдэгдсэн үү?
-“Оюунлаг” дунд сургууль нь хажуу талын орон сууцны орц гарцыг хааж хашаа барьсан. Улмаар тэндхийн оршин суугчид маш их гомдол гаргаж байгаа юм билээ. Тиймээс тус сургуулийн удирдлагуудад “Манай газрыг ашиглая” гэсэн бодол орж ирсэн бололтой. Үүнийгээ халхавчлах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагуудын нэрийг ашигласан байна шүү дээ. Өөрөөр хэлбэл.төрийн нэрийг баривал хэн ч юу ч ярихгүй гэсэн бодол төрсөн байх. Үнэхээр төрийн эрх бүхий байгууллагын захиалгаар бусдын эзэмшил газарт барилга. байгууламж, авто зам барих гэж байгаа бол Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42 1-т заасны дагуу Газрын алба нь газар эзэмшигчтэй харилцан тохиролцож нөхөн олговор, эсвэл өөр газарт өөр газраар солих арга хэмжээг авч ажилладаг, Гэтэл манай компанид мэдэгдсэн зүйл огт байхгүй.
-Одоо үүсээд байгаа энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Манай компанийн зүгээс хоёр төрлийн арга хэмжээ авахаар ажиллаж байна Нэгдүгээрт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын газарт хандана. “Оюунлаг” дунд сургуулийн зөрчлийг шалган шийдвэрлүүлэх ёстой. Хоёрдугаарт, хууль ёсны эзэмшлийн газар дээрх зөвшөөрөлгүй, хууль бусаар хийгдсэн зам. талбайг чөлөөлөхөд гарсан зардлыг нэхэмжилж. иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр ажиллана.

Нийгэм
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 9 мэдэгдлийг хүргүүлэв.
Нийгэм
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс олон талт бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны Дунд наран дахь ….тоотод оршин суух өндөр настан У.Самбуу гуайнд зочилж нарны панель-батарейгаар өрхийн эрчим хүчний хэрэглээгээ хангаж буй сайн жишигтэй танилцлаа.
У.Самбуу гуайнх өнгөрсөн нэгдүгээр сард нарны эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлж, яндангаа буулгажээ. Сонгинохайрхан дүүрэгт У.Самбуу гуайнх шиг 80 гаруй айл бий гэнэ. Тэрбээр “Сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдсэнээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Гэр хэт халж, хэт хөрдөг тохиолдол гарахгүй, үнс тоос, түлээ нүүрстэй зууралдахгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу тал бий болсон. Нүүрс түлж байхдаа 3-5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол одоо цахилгаандаа 300-100 мянган төгрөг л төлж байна” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотод нүүрс түлж байгаа 200 мянган айл өрх бий. Эдгээр өрхөөс гарч байгаа утаа агаарын бохирдлын 60 хувийг бий болгож байна. Үлдсэн 10 хувийг автомашин, бусад уурын зуухаас гарч байгаа утаа эзэлж байгаа судалгаа гарсан. Утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулахын тулд орон сууцны төсөл болон газны хэрэглээг эрчимжүүлье гэдгийг нийслэл хотын удирдлагын багийнхан ярилцаж байна. “Юрико” компанийн инженер залуус өөрсдөө санаачлан, санхүүжилтээ босгоод айл өрхийн нүүрсний хэрэглээг хэрхэн ногоон болгох вэ гэж сүүлийн гурван жил ажиллаж, эхний 80 айлыг нарны эрчим хүчний эх үүсвэрт амжилттай шилжүүлсэнд талархал илэрхийлье. Ирэх өвөл гэхэд тодорхой тооны айлыг нарны эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг эрэлхийлж байна” гэв.
Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан
“Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх боломж байна. Азийн хөгжлийн сан дотор агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэлэг технологийг нэвтрүүлэхэд тусламж үзүүлэх боломжтой сан бий. Энэ төслийг дахиад 400 айлд нэвтрүүлэх боломжтой эсэх дээр НИТХ-ын дарга А.Баяртай санал солилцож байна. Айлуудын орлого, нарны тусгал, технологийн шийдэл зэргийг олон талаас нь харна. Айл өрхөд санхүүгийн хувьд дарамт болохгүй байх гарцыг судална. Ногоон эрчим хүчийг нэвтрүүлснээр ногоон санхүүжилт авдаг санхүүгийн боломжийг хайна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд аймгийн төвүүдэд ч энэ технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.
Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны 80 айлыг нарны эрчим хүчинд шилжүүлж, яндангаас нь салгасан “Coal to Solar” төслийн захирал Г.Төвшин “Бид 80 орчим айлыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлээд байна. Ихэнх нь Улаанбаатарын айл. Цөөн хэд нь Эрдэнэтийн айл байна. Гурав дахь өвөлдөө нүүрс түлэхгүй амьдарч байгаа өрхүүд байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах агаарын чанарыг сайжруулахын тулд илүү олон айлыг хороо, дүүргээр нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ёстой” гэлээ.
Нийгэм
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдадаа англи хэл, монгол бичгийн сургалтыг амжилттай явуулсан бол энэ удаа Ховд аймгийн “Олны буян” авто сургуультай хамтран жолооны дамжаанд түрүүч, байлдагч нараа хамрууллаа.
Хугацаат цэргийн алба хаагчдаас гадна цэргийн алба хаагчдаа жолооны дамжаанд хамруулсан бөгөөд 06 дугаар сарын 13-ны өдөр жолооны үнэмлэхээ гардан авсан юм. “Олны буян” авто сургуулийн захирал Б.Бямбаа “Цэргийн алба хаагчдын суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн байлаа. Хугацаат цэргийн албаа хаангаа жолоонд суралцаж, халагдаж очоод хүссэн авто машинаа унаад явах боломж тохиож байгаад суралцагч дүү нарынхаа өмнөөс баяртай байна” хэмээгээд амжилттай суралцсан түрүүч, байлдагч нарт ангилал ахиулан үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан юм.
Жолооны үнэмлэхээ гардан авсан шинэхэн жолооч түрүүч, байлдагч нар баярт энэ өдрөөр цугласан олонд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Энтертайнмент18 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг21 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм21 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм19 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм19 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм22 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм19 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа