Дэлхий дахинд
Covid-19 өвчнийг нохойгоор үнэрлүүлж оношлох аргыг туршиж эхэллээ
Нохой коронавирусийг үнэрлэж оношилж чадах эсэхийг олж мэдэх туршилт Их Британид эхэлжээ. Хэрвээ туршилт амжилттай болбол энэхүү оношилгооны арга нь өртөг багатай, хамгийн хурдан, үр дүнтэйгээр коронавирусийг оношлох арга болох юм.
Лондоны эмнэлзүйн сургуулийн судлаачид Дурхам их сургууль болон эрүүл мэндийн оношилгооны нохой сайн дурын байгууллагатай хамтран туршилтын эхний шатыг эхлүүлсэн байна. Туршилтад Их Британийн засгийн газраас цар тахалтай тэмцэхэд зориулж төсөвлөсөн 605 сая ам.доллараас зарцуулах аж.
Нохойны үнэрлэх өндөр мэдрэмжийг хар тамхи, тэсрэх бодис илрүүлэх болон сураггүй болсон хүнийг мөрдөхөд олон жилийн турш ашигласаар ирсэн. Мөн сүүлийн үеийн судалгаануудаас үзвэл зарим нохой хэд хэдэн төрлийн хорт хавдар, хумхаа, паркинсоны өвчнийг үнэрлэж ялгах чадвартай гэнэ.
Эрүүл мэндийн оношилгооны нохой сайн дурын байгууллагынхны баталж буйгаар нохой цагт 250 хүртэлх хүнийг оношлох боломжтой аж. Мөн тэдний тодорхойлсноор коронавирусийн үнэр хоёр том усан санд нэг цайны халбага сахар хийхтэй ижил хэмжээний үнэр ялгаруулдаг бөгөөд сургаж чадвал нохой тэр үнэрийг ялгаж таних чадвартай гэнэ.
Туршилтад олон үүлдрийн нохойг оролцуулж байгаа бөгөөд гол найдвар нь лабрадор, кокер, спанель үүлдрийн ноход болоод байгаа гэнэ. Тус үүлдрийн ноход бусад үүлдрээсээ илүү үнэрлэх чадвартай, коронавирусийг агаараас ч үнэрлээд таних чадвартай хэмээн судлаачид үзэж буй аж.
Эх сурвалж: RT.COM
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр11 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм13 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм13 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ