Дэлхий дахинд
10 настай хүүгийн чихэнд чихэвчнээс болж мөөгөнцөр ургажээ
Хятадын нийслэл Бээжин хотын нэгэн эмнэлэгт энэ тавдугаар сарын эхээр 10 настай хүү чихэнд нь таагүй мэдрэмж төрдөг болсон учир иржээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, эмч нар хүүг чихэвчээ олон цагаар зүүдэг байсныг сонсоод, түүний чихэнд мөөгөнцөр ургасан гэдэгт итгэлтэй болсон байна.
Тус эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч Ву Юухуа хүүгийн чихний зургийг Бээжин хотын Шуньи дүүргийн хүүхдийн эмнэлэгт танилцуулсан бөгөөд тэрбээр хүүгийн чихний зургийг хараад “Мөөгөнцөрийн хар ой” хэмээн тодорхойлжээ.
Мөөгөнцөр үүссэн шалтгааныг эмч нар “Чихэвч нь хүүгийн чихэнд халуун уур амьсгал бий болгон, чихэн дотор нь чийгтэй орчин бүрдүүлж, мөөгөнцөр ургах таатай нөхцлийг бүрдүүлсэн” гэж тайлбарласан байна. Хүүгийн чихийг цэвэрлэхийн тулд доктор Ву мөөгөнцөрийн эсрэг эмчилгээ хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар бүрэн эмчлэгдэхэд ойрхон байгаа аж.
Энэхүү содон тохиолдлын дараа доктор Ву хүмүүст хандан аль болох чихээ хуурай байлгаж, мөөгөнцөр үүсэх боломж бүү олгоорой хэмээн зөвлөжээ. Хүү жижиг, цагаан өнгийн, утасгүй холболттой Apple компанийн Airpods чихэвчтэй байсан аж. Сүүлийн жилүүдэд утасгүй чихэвчний зах зээл хүрээгээ тэлж байгаа бөгөөд үүний 41 хувийг Airpods эзэлдэг хэмээн Business Insider сайт мэдээлжээ.
Эх сурвалж: unilad.co.uk
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ