Энтертайнмент
Тоглолтын дараа “Штутгарт” клубийн ахлагч Кристиан Гентнерийн аав нас баржээ
Өнгөрсөн амралтын өдөр буюу 12-р сарын 15-ны Бямба гарагт Германы Бундеслигийн 15-р тойргийн хүрээнд “Штутгарт” талбайдаа “Херта”-г хүлээн авч, 2:1-ийн харьцаатай хожсон байна.
Гэвч тус тоглолтыг цэнгэлдэхэд үзэж байсан “Штутгарт” клубийн ахлагч Кристиан Гентнерийн аав тоглолт дууссан даруйд амьсгал хураажээ. Түүний үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Тоглолтын дараа Гентнер ярилцлага өгсөн бөгөөд яаравчлан хувцас солих өрөөг зорьсон аж. Эмч нар хувцас солих өрөөнд түүний эцгийн амийг аврах гэж оролдсон ч амжилттай болоогүй аж.
Тус тоглолтод Герман довтлогч Марио Гомес 2 гоол оруулж, “Штутгарт”-ыг хожилд хөтөлсөн юм. Багийн ахлагч Гентнерийн хувьд 2 дахь буюу хожлын гоолын дамжуулалтыг өгчээ. Бундеслигийн багууд болон Гентнертэй хамт хүчин зүтгэж явсан хөлбөмбөгчид түүнд эмгэнэл илэрхийлсээр байна.
А.Одбаяр
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.