Эдийн засаг
Хөгжлийн банкны 500 сая ам.долларын БОНД-ын санхүүжилт орж иржээ

Хөгжлийн банкны удирдлагууд 2018 онд хийсэн онцлох ажлаа өнөөдөр хэвлэлийнхэнд тайлагнав. 2017-2018 онд Монгол Улсын хувьд зээлжих зэрэглэл буурч, хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон, бизнес эрхлэгчдийн хувьд хүлээлтийн жил байсан боловч МУХБ-ны зүгээс үүссэн нөхцөл байдалд шинжилгээ хийж, банкныхаа эрх зүйн орчинг сайжруулах, харилцагчдын итгэлийг сэргээх, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх зорилго тавин ажиллаж тодорхой эерэг үр дүнд хүрч чадсан гэлээ.
Тухайлбал, Банкны эрх зүйн шинэ орчинд бие даасан, хараат бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон.Татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн төлбөрийг хугацаанд нь төлөх онцгой хариуцлагатай жил байсан бөгөөд 580 сая ам.долларын Евро бондыг оролцуулан нийт 1 тэрбум 22 сая ам.долларын гадаад эх үүсвэрийн эргэн төлөлтийг амжилттай хийж, олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсын болон Монгол Улсын Хөгжлийн банкны нэр хүндийг бататгаж чадсан гэж байлаа.
Мөн төсөл, хөтөлбөрүүдэд олгосон зээлийн эргэн төлөлтийг хангуулан, санхүүжилтийн үйл ажиллагааг зохион байгуулж чадсанаар 2017-2018 онд нийт 1 их наяд 7 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлж, 861 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монгол Улсын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг дэмжих хүрээнд олгосон гэв. Үйл ажиллагаандаа санхүүгийн бусад хэрэгслүүд болох санхүүгийн лизинг, хөрөнгө оруулалт, батлан даалтын механизмуудыг ашиглах боломжтой болж Ди Би Эм Лизинг ХХК, Ди Би Эм Ассет менежмент ХХК-дыг байгуулж тодорхой үр дүнд хүрсэн гэж мэдэгдлээ.
Өнгөрсөн хугацаанд банкны хөрвөх чадварын найдвартай байдлыг хангах, гадаад зах зээлээс татан төвлөрүүлсэн эх үүсвэрүүдийн эргэн төлөлтийг төлөх зорилгоор Засгийн газрын баталгаагүй 110 гаруй сая ам.доллар болон шинээр 500 сая ам долларын эх үүсвэрийг бүрдүүлээд буй аж.
Сүүлийн 7 улирлын туршид банкны актив хөрөнгийн хэмжээ 3.4-3.9 их наяд төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд энэ оны 3 дугаар улирлын байдлаар 3.4 их наяд төгрөгт хүрээд байгаа юм байна. Шинээр арилжаалсан бондын хөрөнгө болон бусад татан төвлөрүүлж буй богино, урт хугацааны эх үүсвэрүүдийн нөлөөгөөр 2018 оны сүүл рүү актив хөрөнгийн хэмжээ өсч, 3.8-4.0 их наяд төгрөгийн хооронд хэлбэлзэхээр байна гэлээ.
500 сая ам.долларын БОНД
Хөгжлийн банк 2018 оны аравдугаар сарын 16-ны өдөр олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын бондыг 5 жилийн хугацаатай, 7.25% купонтой, Засгийн газрын баталгаагүйгээр амжилттай арилжааллаа.
Хөрөнгө оруулагчид газар зүйн байрлалын хувьд Америк (39%), Eвроп (37%), Ази (24%) оролцсон бөгөөд дийлэнх буюу 86% нь Активын удирдлагын компаниуд оролцсон. Нийт захиалгын түвшин Нью-Йоркийн зах нээснээр 4.1 тэрбум ам.долларт хүрсэн нь МУХБ-ны санал болгосон хэмжээнээс 8 дахин их байсан. Олон улсын зах зээлийн нөхцөл байдал тогтворгүй байсан ч МУХБ-наас арилжаалсан бондын купон анх тооцож байснаас 75 суурь нэгж (0.75%)-ээр доогуур тогтоож чадсан нь Монгол Улсын бусад зээлдэгчдийн хувьд жишиг хүү тогтоосон чухал үйл явдал болсон. Ийнхүү бонд амжилттай арилжаалсан нь улсын валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, богино хугацааны валютын гарах урсгалыг багасгах, дотоодын валютын захад үүсээд буй хэлбэлзлийг сааруулахад эерэгээр нөлөөлөв.
Монгол Улсад болоод хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд олон улсын хөрөнгө оруулагчдын зүгээс итгэх итгэл сул байгаа өнөө үед бонд арилжаалж, доогуур хүүтэй эх үүсвэр бүрдүүлсэн, хөрөнгө оруулагчдын захиалга эрэлтээс 8 дахин давж биелсэн нь улсад болоод дотоодын аж ахуй нэгжүүдэд гадаад зах зээлээс хөрөнгө босгоход эерэгээр нөлөөлөхүйц жишиг хэлцэл боллоо гэж Хөгжлийн банкнаас мэдээлж байна.
Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бондын санхүүжилт манай улсад орж ирснийг мөн тус банкны зүгээс өнөөдөр дуулгалаа.

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Энтертайнмент18 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг22 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм21 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм19 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм19 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм19 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм22 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм19 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа