Дэлхий дахинд
Давосын Эдийн засгийн чуулганд Оросын төлөөлөгчид оролцоно
Давосын 2019 оны Эдийн засгийн чуулга уулзалтад ОХУ төлөөлөгчдөө оролцуулах шийдвэр гаргасанд чуулганы зохион байгуулагчид талархал илэрхийллээ. “Эдийн засаг, санхүүгийн хориг дор байгаа Оросын бизнесменүүдийн чуулганы хугацаанд тав тухтай байх бүхий л боломжийг хангахыг зорих болно” хэмээн Давосын Эдийн засгийн чуулганы гүйцэтгэх захирал Алоиса Цвингги мэдэгдэлдээ онцолжээ хэмээн РИА Новости мэдээллээ.
“ОХУ 2019 оны чуулганд Засгийн газрын өндөр дээд хэмжээний төлөөлөл бүхий багийг илгээхээр шийдсэнд бид их баяртай байна. Өнөө цагт тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэхийн тулд бүх талын оролцоо чухал юм” хэмээн Алоиса Цвингги хэлсэн байна.
Чуулга уулзалтыг зохион байгуулагчид ирэх 2019 оны ээлжит чуулганд оролцох урилгыг дэлхийн 50 гаруй орны төрийн тэргүүн, Ерөнхий сайдад илгээжээ. Үүнд, Их-20-ийн бүх улс багтаж байгаа юм. 2019 оны чуулганы гол сэдэв нь Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын ерөнхий архитектур, глобалчлал юм.
Оросын хэвлэлүүдэд өмнө нь Олег Дерипаска, Виктор Вексельберг, Андрей Костин зэрэг Оросын томоохон бизнесменүүдийн Давосын чуулганд оролцох хүсэлтийг хүлээн аваагүй хэмээн мэдээлсэн. Үүний дараа ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев хэрвээ Оросын бизнесменүүдийг оролцуулахгүй бол ОХУ төлөөлөгчөө илгээхгүй хэмээн мэдэгдсэн юм.
Давосын Эдийн засгийн чуулган 2019 оны нэгдүгээр сарын сүүлээр Швейцарийн Давос хотноо болно.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад23 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм5 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
-
Нийгэм6 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Улс төр6 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ