Connect with us

Улс төр

Хулгайчийг бариарай гэж хулгайч л хамгийн түрүүнд хашгирдаг

Нийтэлсэн

-

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах аян орон даяар буухиалж байна. Чухамдаа Нийслэлийн засаг дарга байхдаа газар наймаалж хөлжсөнөөс эхлээд 2016 оны сонгуулийн үеэр төрийн албыг худалдаж, төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан нь яалт ч үгүй үнэн болохоор энэ хүн хууль тогтоох байгууллагыг удирдаад сууж байх ёс суртхууны эрхгүй нь үнэн.

Үүний зэрэгцээ Монгол Улсын ерөнхийлөгчөөр хоёронтаа сонгогдож суусан Ц.Элбэгдорж гэж бас нэг нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах байна аа. МАНАН-гийн толгойлогч, Асем нэрийн дор хэдэн зуун тэрбумыг халаасалсан гээд түүний бузар булай бас л дуусч дундрахгүй бололтой.

Гэхдээ өнөөдөр улс төрчдийн,  энэ хоёрыг  харлуулан тэмцээд байгаачлан М.Энхболд суудлаасаа ховхрохоор, Ц.Элбэгдоржийг барьж шүүснээр Монгол Улсын нийгэм, ард түмний амьдрал өргөс авсан мэт сайжрах уу гэдэг асуудал бас байна.

М.Энхболдыг огцрохгүй бол УИХ-ын 40 гишүүн парламентын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй, хуралдаандаа суухгүй л гэнэ, нэр бүхий таван гишүүн “УИХ-ын дарга М.Энхболд огцор” гэсэн уриа лоозон бариад Төрийн ордонд сууж л байна, УИХ-ын даргыг огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана л гэнэ. М.Энхболдын зохион байгуулсан гэх “60 тэрбумын…” гэдэг энэ хэрэг 2016 оны сонгуулиас хойш хоёр бүтэн хагас жил яригдаж байхад хэн ингэж чанга дуугарч байсан юм бэ…

Энэ хэрэгт М.Энхболд буруутайг хэзээ гэнэт мэдэж, тэмцэл  хаанаас эхэлсэн бэ гээд бодохоор У.Хүрэлсүхийн Засгийн газар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бага хүүтэй зээлийг  УИХ-ын гишүүд, сайд нар, ойрын хүрээллийнхэндээ баруун солгойгүй тарааж өгсөн хэрэг мандсантай өдөр судар нь тун ойрхон байгаа юм.

Засгийн газрын 28 сангийн нэг энэ сангийн зээл  жижиг дунд үйлдвэр байгуулж, ажлын байр бий болгох, үйлдвэрлэл эрхлэх гэсэн эзэндээ болохоор хүрч очдоггүй, өчнөөн олон баримт бичиг, тээг садаа болсоор гацдаг атал мэдээлэлд ойр, эрх мэдэл бүхий хүмүүс ганц хоёрхон утасдаад авчихаж байгаа нь олны, УИХ дахь сөрөг хүчний дургүйцлийг төрүүлж эхэлсэн.

Олны эгдүүцэл, сөрөг хүчний хараанд өртсөн Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх аргагүй шахаанд орж яг энэ санг хамаарч харьяалдаг ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоо золигт гаргаж сайдаас нь огцруулснаар л  асуудлыг намжаахыг хичээсэн. Энэ нь Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос оруулж ирэхэд хамгаалж аваад үлдсэнээс тодорхой.

Ер нь Засгийн газрын мэдлийн сангийн зээл хаашаа урсаад байгааг мэдэхгүй сууж байдаг Ерөнхий сайд гэж хаашаа харсан юм байх билээ. Өөрөө чухамдаа гар оролцсон, чиг өгч байсан болоод  л хөөрхий хурууныхаа үзүүрээр залж байсан Б.Батзоригийгоо яаж бүр түлхчих вэ гээд олонхиороо авч үлдсэн нь тэр. Түүнийг авч үлдэхэд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн биш ч гэлээ, Намын дарга гэдгээрээ нөлөөлсөн л байж таарна.

Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх засгийн газрын бусад сангуудыг ч шалгана гэж сүржин мэдэгдсэн ч энэ ажлын чимээ, үр дүн харагдахгүй л өнөө хүрч байна.

ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг ганцаараа зээл тараагаад, өөрөө ганцаараа тэр зээлээс аваад эхнэрийнхээ “Тээвэр ачлал” компанил  өгчихсөн ч юм биш. МАН-ын, УИХ-ын, Засгийн газрын гишүүд ч энэ сангийн хөнгөлөлттэй зээлийг хэдэн тэрбумаар нь халаасалсан нь дурдагдаад байгаа. У.Хүрэлсүхийн сайд болгож ивээлдээ аваад ганц сар болж байгаа ЗТХ-ийн сайд Я.Содбаатар гэхэд л “Эпота Анарваан” компанидаа 1,2 тэрбум, БХБ-ын дэд сайд Лхамсүрэн “Нүүдэлчин агро” компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан байх жишээтэй. Тэгээд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Н.Учрал, Х.Болорчулуун, М.Оюунчимэг, Г.Солтаан гээд үргэлжилж байна. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Бат-Энх нарын нэн ч энэ жагсаалтад байж л байгаа. Эд бүгдээрээ л МАН-ын шилдэг тэргүүний түшээд.

Ард түмэнд, үйлдвэрлэл эрхэлье, төрийн гар хаалгүйгээр өөрийнхөө амьдарлыг дээшлүүлье, тэгээд бас ажлын байр бий болгож бусдад нэмэр болж төрийн ачааллыг хөнгөлье гэсэн хүнд олддоггүй, хөнгөлөлттэй энэ зээл ингэж МАН-ын томцуулын гараар дамжин өндөр хүүтэй болж ард иргэдийн нуруун дээр ачаа болж байхад МАН-ын дарга У.Хүрэлсүх үүнийг мэдээгүй гэвэл түүн шиг худал зүйл байхгүй.

Эцэст нь юу болов. У.Хүрэлсүх гэдэг хүн “Зээл авсан хүмүүст хариуцлага тооцно, сэлэмдэнэ, 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй, зээл авсан хүмүүс уучлал гуй” гэж сүржигнэсээр байгаад Засгийн газраа авч үлдсэн. Чухамдаа энэ нь энэ хүмүүст хариуцлага тооцох гэж байгаад нь ч биш хэзээнээсээ газрын наймаачин гэж олон түмний дургүй байдаг УИХ-ын дарга М.Энхболдыг намынхаа удирдах зөвлөлийн хурал дээр “М.Энхболд та бол МАНАН-гийн толгойлогч, Та албан тушаалаасаа огцор” гэж улаан нүүрэн дээр нь хэлснээр нэр хүнд нь жаахан дээшилж, олны хайрыг татсантай холбоотой. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын доод албатууд ажлын байрандаа архидан согтуурч нэгнийхээ амийг бүрэлгэсэн хэрэг ч  бас л олны анхаарлын гадна үлдэх янзтай.

Энэ бүхэн бол хэзээний  “улаан хамгаалагч” шоучин У.Хүрэлсүхийн суртал нэвтрүүлгийн баг тун чадамгай ажиллаж “энэ улс оронд хамгийн бузар булай, муу муухай хүн бол УИХ-ын дарга М.Энхболд” гэдэг ухуулгыг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр гарамгай сайн явуулж байгаагийн үр дүн.

Хэвлэл мэдээллийнхэн ч үүнд нь уусан автаж, “Ми.Энхболдыг хэзээ өрөөнөөс нь чирч гаргах гэж байна”, “Энхболд хэзээ огцрох гэж байна” гэж гүйлдээд Засгийн газрын үйл ажиллагаанаас түр хөндирйч орхисон. Агаарын бохирдол хэмжээнээс хэтрэн Засгийн газрын залгисан их хөрөнгө ямар ч үр дүнгүй урсч байхад аман дотроо  л “энэ утааг яана вэ” гэхээс хэтрэхгүй.

“М.Энхболд та огцор” гэдэг энэ хэлц үг ийн  олон нийтийн сүлжээ, хэвлэлээр тархан одоо ардын баатар болох гэсэн улстөрчдийн амны уншлага болоод олон нийтэд Жижиг дунд үйлдвэрийн хөрөнгийг гарын салаагаар урсгасан Засгийн газрын буруу, булхайг мартагнуулж эхэллээ.

Монголчууд туйлшрамтгай, бас мартамхай улс. Нийслэл Хүрээг эзлээд байсан гамин цэргийг хүрээнээс хөөж гаргасан барон Унгерний гавьяаг нь л дурсан шүтэцгээж байснаас биш тэдний цагаан цэргүүдийн харгислал, дээрэм тонуулыг бас л  анзаарахгүй, бараг л уучлах нь холгүй байсан гашуун түүх бий.

Түүн лүгээ өнөөдөр хамаг муу муухай бүхний үүр М.Энхболдыг л зайлуулах гээд, улаан нүүрэн дээр нь “огцор” гэж хэлээд  байгаа У.Хүрэлсүх л ардын баатар шиг харагдаад түүний тэргүүлсэн Засгийн газрын алдааг олж харах билгийн нүдгүй болцгоож байна.

Ганцхан жишээ гэхэд л 2018 оны эхэнд 1630 төгрөгийн үнэтэй байсан АИ-92 бензиний үнэ зөвхөн энэ онд найман удаа нэмэгдэж өнөөдөр 2000 төгрөгт хүрээд байгааг ч мартсан. Оны эхнээс 400 төгрөгөөр нэмэгдсэн энэ үнийг саяхан арай гэж шоудан 100 төгрөгөөр буулгасныг энэ засгийн газрын алдар гавьяа мэтээр сэтгэн залбирцгаах. Өмнө дурдсанчлан У.Хүрэлсүх ч энэ мэтийгээ сүр бадруулан сурталчлахдаа ч гарамгай. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар У.Хүрэлсүх хэдэн зуун сая төгрөгөөр бичээчид хөлслөн энэ бүхнийг захиалан бичүүлж байгаа гэх.

Юутай ч өнөөдөр дотроо хоёр хуваагдаад байгаа эрх баригч МАН доторхи  У.Хүрэлсүхийн талынхан “УИХ-ын дарга М.Энхболд огцор” хэмээн чангаас чанга хашгирцгааж байна. УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах, бичигт У.Хүрэлсүхийн талынхан, өнөөх ЖДҮ хөгжүүлэх сангаас зээл авагсад бүгд гарын үсэг зурчихаад чанга дуугаар шаардаж явна.

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаяр арваннэгдүгээр сард мэдээлэл хийхдээ “УИХ гишүүн Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮХС-аас зээл авсан асуудал шалгагдаж байгаа. Энэ хүний хамаарал бүхий этгээдүүдэд хамааруулан шалгаж байгаа” гэжээ. Харин өнөөдөр “М.Энхболд огцор” гэж хашгирагчдын тэргүүн эгнээд энэ Л.Оюун-Эрдэнэ хамгийн чанга хашгиран гүйж явна.

ЖДҮХС-аас зээл авагсдыг нэг нүдээр үзэхгүй байсан иргэд өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн энэ булхайг умартаад бараг л ороной дээд шүтээнээ болгочих гээд хошуурч сууна.

“Хулгайчийг бариарай” гэж хулгайч л хамгийн түрүүнд хашгирч олны анхаарлыг өөр тийш нь хандуулдаг гэсэн дээ.

МАН-ын 2016 оны  сонгуулийн мөрийн хөтөлбөрийг байя гэхэд,  ойроор нь У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатын засгийн газрыг унагааж өөрийн засгийн газраа байгуулж байхдаа юу юу гэж хашгирч, амлаж байсныг эргээд нэг бодоцгооход гэмгүй л болов уу.

Тийм ээ, энэ төрд шударга ёс тогтооход М.Энхболд гэдэг хүнийг огрццлах зайлуулах нь тун чухал нөлөөтэй гэдгийг ойлгож байна.

Гэхдээ М.Энхболд гэж нэг ганц хүнийг зайлуулах их аянд дөрөөлөн мордоцгоож хошуураад гүйцэтгэх засаглал, давхар дээлтэй энэ Засгийн газрын хийх ёстой, хийж чадаагүй амлалт, булай муухай бүхнийг мартагнаад байгаа юм биш биз.

Биднийг М.Энхболд гэдэг ганц хүнийг муулаад сууж байх хооронд У.Хүрэлсүх, тэдний багийнхан ЖДҮ-ийг хөгжүүлэх  сан, бусад сангуудынхаа хамаг булхайг эвтэйхэн засч янзалчихаад нэг л өдөр барих барьцгүй, харах бараагүй болгочихсон байвал яах вэ…..

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.

Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.

Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг  санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.

Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.

Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.

Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.

Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.

Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.

Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.

Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.

Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.

Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.

Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.

Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.

“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.


Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.

Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.

Тухайлбал, хотын нийт талбайн  50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам  байх юм.

Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.

Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.

Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.

Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1.     “Эрдэнэс Тавантолгой” ХК
2.     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3.     “Эрдэнэс алт ресурс” ХК
4.     “Эрдэнэс Монгол нэгдэл”
5.     “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6.     “Энержи ресурс” ХХК
7.     “Шивээ овоо” ХХК
8.     “Багануур” ХК
9.     “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм10 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм10 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр10 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм11 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм11 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм11 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм11 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм11 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм12 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент12 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад12 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр12 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм1 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм1 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим