Дэлхий дахинд
Герман улс Хонг Конгчуудын цагаачлалд тусгайлан дэмжлэг үзүүлэхгүйг Ангела Меркель мэдэгджээ
Европын Холбооны дээд зөвлөлийг Герман улс даргалж эхэлсэнтэй холбоотой хэвлэлийн хурлын үеэр тус улсын канцлерь Ангела Меркель Хятад улс болон Хонг Конгийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр Хятад нь дэлхийд нөлөөтэй, тэр дундаа Европт онцгой нөлөөтэй улс тул хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой гэж хэлсэн байна.
“Хүний эрх, нийгмийн асуудлууд, хөрөнгө оруулагчдыг хамгаалах, худалдаа, уур амьсгалын өөрчлөлт гээд олон асуудлаар бид Хятад улстай цаашид хамтран ажиллах шаардлагатай. Учир нь бид уур амьсгалын өөрчлөлтийг Хятадгүйгээр зогсоох боломжгүй” гэж Меркель мэдэгджээ.
Бээжингийн эрх баригчдын баталсан үндэсний аюулгүй байдлыг хангах шинэ хууль Хонг Конгт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой, иргэдэд нь цагаачлах эрх олгох тухай асуултад хариулахдаа тэр “Герман улсад цагаачлах, оршин суух эрх бүх хүмүүст нээлттэй. Энэ тал дээр онцгойлон арга хэмжээ авах шаардлагагүй гэж бодож байна” гэж хэлсэн байна.
Одоогоор өрнөдийн орнуудаас Их Британи, Австрали улсууд Хонг Конгчуудын цагаачлалд онцгойлон анхаарал тавихаа мэдэгдээд байгаа юм.
Өчигдөр Хятадын гадаад хэргийн яам дээрх хоёр улсад хандаж “алдаатай шийдвэрээ залруулах”-ыг уриалсан байна.
Лхагва гарагт Их Британи улс тусгай паспорт эзэмшигч Хонг Конгийн иргэд гэрл бүл, насанд хүрээгүй хүүхдийн хамт тус улсад суурьших, цаашлаад иргэний харьяалал хүсэх боломжтойг зарласан юм.
Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон мөн Хонг Конгийн нөхцөл байдалд санаа зовж байгаагаа илэрхийлээд иргэдэд нь цагаачлах тусгай эрх олгох асуудлыг судалж байгаагаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр17 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент19 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм19 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент18 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ