Дэлхий дахинд
Энэтхэг, БНХАУ хилийн маргаантай бүсээс цэргээ татлаа
Энэтхэг, БНХАУ өнгөрсөн зургадугаар сард цуст мөргөлдөөн болсон Гималайн хилийн маргаантай бүсээс цэргүүдээ татжээ. Үүнээс өмнө хоёр талын ахлах албан тушаалтнууд хэд хэдэн тохиролцоонд хүрсэн хэмээн мэдэгдэж байсан билээ.
Хятад цэргүүд Галван хөндийгөөс майхан болон бусад байгууламжуудаа нүүлгэсэн бөгөөд Энэтхэгийн тал ч ялгаагүй бүх цэргээ татаж, цэрэггүй бүс байгуулсан талаар албан ёсны эх сурвалжууд мэдээлжээ.
Энэтхэгийн талаас мэдээлж буйгаар уг шийдвэрийг хоёр талын цэргийн дээд албан тушаалтнууд хуралдсаны үндсэн дээр гаргасан аж. Тухайлбал, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ажит Дувалтай утсаар ярьж нөхцөл байдлын тухай хэлэлцжээ. Улмаар тэд маргаантай бүсээс цэргээ татаж, аль болох түргэн хугацаанд цэрэггүй бүс байгуулахаар тохиролцсон байна.
Эх сурвалж: RT.COM
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр17 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент19 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм19 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент18 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ