Финландын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр Тайваниас Финландад хандивласан маск нь Финландын Техникийн судалгааны төвийн (VTT Technical Research Center of Finland) шалгалтаар шүүх чадвар 99,7% болох нь тогтоогджээ. Тайвань амны хаалтны чанар Финландын албан ёсны итгэмжит байгууллагаар шалгагдаж, дээд зэрэглэлийн стандарттай болох нь тогтоогдсоноор Финландын Засгийн газар ч сэтгэл амар Тайвань амны хаалтыг өөрийн орны эмнэлгийн хэрэглээнд нийлүүлэхээр болоод байна.
Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч хатагтай Грэйс Ж.Р.Лүө хэлэхдээ “Тайвань амны хаалтны чанар Европ, Америкийн улс орнуудын шалгалтаар дээд зэрэглэлийн стандарт болох нь батлагдсан. Тайванийн зүгээс саяхан Монгол улсад 200 мянган ширхэг амны хаалт бэлэглэсэн ба MIT (Made in Taiwan) бичигтэй 99,7% шүүх чадвартай амны хаалтад итгэснээр Монгол улсын халдварын эсрэг тэргүүн шугамд ажиллаж буй хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалж чадна. Үүнээс гадна саяхан Тайвань нь Монгол улсыг халдварын эрсдэл бага орны тоонд оруулж, Монголын бизнес эрхлэгчид болон оюутнуудад үүд хаалгаа нээсэн. Цаашид Тайвань Монгол хоёр тал гар гараасаа атган корона вирусын халдварын эсрэг хамтран ажиллана хэмээн найдаж байна” гэлээ.
Тайвань энэ оны зургадугаар сарын эхээр Монгол улсад 200 мянган ширхэг амны хаалт хандивласан ба угтаа тайваньчууд энэ оны хоёрдугаар сараас эхлэн амны хаалт үйлдвэрлэлээ өргөжүүлснээр дэлхий дахинаа амны хаалт үйлдвэрлэгч хоёрдогч том орон болоод байна. Мөн дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгцээт улс орнууд руу амны хаалт хандивлаж, өнөөгийн байдлаар нийт 50,000,000 ширхэг амны хаалт хандивлаад байна. Тайванийн үйлдвэрлэсэн амны хаалт өдгөө дэлхийн өнцөг булан бүрт хүрч, шилдэг чанар нь улс орнуудын сайшаалыг хүртжээ.
Эх сурвалж: Улаанбаатар дахь Тайванийн төлөөлөгчийн газар