Дэлхий дахинд
Ши Жиньпиний айлчлалыг японы Ерөнхий сайд цуцлахыг шаарджээ
Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн эх барих намаас Мягмар гаригт (2020.7.8) Хятадын даргын айлчлалыг цуцлахыг шаардсан шийдвэр гаргажээ. Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг Хятадын Засгийн газар баталсныг эсэргүүцэн Ши Жиньпиний Японд хийх айлчлалыг цуцлахыг шаардсан байна. Японы Либерал ардчилсан намын дипломат албаны дарга Ясухидэ Накаяма мэдэгдэхдээ “Эрх чөлөө, хүний эрх, ардчиллын зарчмуудын тухай олон улсаас санаа зовниж буй энэ нөхцөл байдалд бид Ши Жиньпиний айлчлалыг цуцлахыг шаардахаас өөр аргагүй байна” хэмээжээ.
Үүний зэрэгцээ Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдэгдэхдээ “Ши Жиньпин даргын айлчлалыг товлох нь одоо тохиромжгүй үе. Хараахан шийдвэр эцэслэгдээгүй байна” хэмээсэн байна. Гэхдээ Японы Засгийн газраас хоёр орны төрийн дээд түвшний яриа хэлэлцээгээр дамжуулан одоогийн нөхцөл байдлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байгааг Ёшихидэ Суга тодруулжээ. Япон дахь Ши Жиньпиний айлчлал өнгөрсөн хавар товлогдсон ч коронавирусийн халдварт өвчний цар тахлаас болж тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон юм.
Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг баталснаар Хятад нь Коммунист систем болон хуучин Их Британийн колони хотын хоорондох эрх зүйн зохицуулалтыг үгүй хийсэн хамгийн шийдвэртэй алхам хэмээн шүүмжлэгчид дүгнэж буй.
Эх сурвалж: Associated Press
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна