Дэлхий дахинд
Төвдийн асуудалтай холбоотой Америк иргэдэд Хятадын зүгээс визаны хязгаарлалт хийнэ
БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян өнөөдөр мэдэгдэл хийсэн бөгөөд тэрбээр, “Төвдийн асуудалтай холбоотой эсрэг байр суурь илэрхийлдэг АНУ-ын иргэдэд Хятадын зүгээс визаны хязгаарлалт хийж, тус нутаг дэвсгэр лүү оруулахгүй” байх шийдвэрийг засгийн газраас гаргасан талаар мэдэгдсэн юм.
Энэхүү 2 улс нь сүүлийн гурван жилийн хугацаанд түнжин муутай байгаа ба коронавирусын халдвар дэгдсэнээс хойш тэдний харилцааны байдал улам ширүүсэх болсон. АНУ-ын эрх баригчид коронавирусын цар тахалд Хятадыг буруутай гэдгээ хэд хэдэн удаа илэрхийлж, гал дээр тос нэмсэн үйлдэл болсон юм.
Хятад улс ч үүний хариуд зүгээр суухгүй гэдгээ мэдэгдэж эсрэг арга хэмжээг цаг тухай бүрт нь авч байгаа бол Хонконг, Тайван, Төвд зэрэг өөрийн хамраалтай улсуудынхаа визаны асуудалд хязгаарлалт тавих болно гэдгээ зарлаад байна.
Энэ удаад Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Хятадын засгийн газар Төвд ард түмний хүний эрхэнд дэндүү бусармагаар хандаж байна” хэмээн иш татан хэлснийх нь төлөө, Хятад тус хариуг барьжээ. Ингэснээр АНУ-ын дипломатууд, сэтгүүлчид, жуулчид тус бүс нутаг руу зорчиход саад хүндрнл үүсэж байгааг эх сурвалжууд онцолжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна