Энтертайнмент
Шинэ жилээр үзэхэд тохиромжтой кинонууд

Шинэ бүхний эхлэл болсон 2019 онтой удахгүй золгох гэж байна. Бид шинэ жилийн баяраар бүхий л муу муухай зүйлсээ мартаж, гэрэл гэгээтэй, хөгжөөнтэй зүйлс үзэж дор бүрнээ баярлан цэнгэдэг. Тэгвэл доорх кинонууд та бүхний мэдрэмжийг хөглөнө гэдэгт итгэлтэй байна.
34 дүгээр гудамжны гайхамшигт түүх
1947 онд дэлгэцнээ гарч байсан энэхүү кино нь Санта Клаусын талаарх гайхалтай бүтээлүүдийн нэг юм. “34 дүгээр гудамжны гайхамшигт түүх” киног Жорж Сийтон найруулсан бөгөөд Валентин Дэвисын адил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн байна. Кинонд жүжигчин Морин О’Хара, Жон Пейн, Натали Вуд болон Эдмунд Гвен нар тоглосон юм. “34 дүгээр гудамжны гайхамшигт түүх” кинонд зул сарын баяр болон жинхэнэ Санта Клаус байдаг гэдэгт итгэдэггүй охины талаар өгүүлдэг.
Гэртээ ганцаараа
Олон олон хүүхдүүдийг өөртөө татаж чадсан адал явдал бүхий тус киног мэдэхгүй хүн үгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Хүүхэд гэлтгүй томчуудын хувьд ч шинэ жилийн баяр дөхөх үед сэтгэлд дотно, дурсамж сэргээсэн нэгэн кино санаанд ордог нь “Гэртээ ганцаараа” билээ. Шинэ жилийн баяраар санамсаргүйгээр гэртээ ганцаараа үлдэж хоцорсон сэргэлэн адтай жаалхүүгийн адал явдал олон хүний сэтгэлд хоногшсон юм.
Каролын зул сар
Алдарт зохилч Чарльз Дикенсийн “Каролын зул сар” зохиолоос сэдэвлэн бүтээсэн маш олон кино бүтээл байдгаас 1984 онд гарч байсан “Каролын зул сар” кино нь үзэгчдийн таашаалд ихээхэн нийцсэн юм. Гол дүр болох санхүүч Скружа энэ дэлхийд хамгийн их гутаж гунихарсан, итгэл алдсан хүнийг ч шинэ жил дахин сэргээж, баярлуулж чаддаг гэдэгт итгүүлнэ. Мөнхүү Дикенсийн “Зул сарын сүнсний тухай хүүрнэл” зохиолыг киноны дараа уншихад тохиромжтой байж мэднэ.
Сантагийн хүүдийн дотор
Бадди асрамжийн газраас Санта Клаусын хүүдийнд орж хойд туйлд ирснээр анаахай нартай өссөн хүү юм. Харин одоо бол нас биед хүрсэн залуу болсон тэрээр өөрийгөө Санта Клаусын анаахай биш гэдгээ ойлгож, төрсөн эцэг Вольтер Хоббсыг олохоор Нью-Йорк руу явна. Урьд нь хүмүүсийн дунд байж үзээгүй түүнтэй ямар адал явдал тохиолдохыг та бүхэн шинэ жилийн орой тухлан сууж “Эльф” киноноосоо үзээрэй.
Гахай хамартай гүнж
Шинэ жилийн орой үзэхэд хамгийн тохиромжтой кинонуудын нэг. Гол дүрд Жейк Маквой болон Риз Уизерспун нар тоглосон юм. Киноны гол дүр Пенелопа гахай хамартай төрдөг ба түүнийг харсан залуус бүр зугтаадаг. Харин залуухан хөгжимчин түүний хараалыг тайлах учиртай байдаг. Пенелопа биднийг ганцхан зүйлд сургана. Энэ бол өөрийгөө байгаагаар нь хайрлах юм. Тэгж чадвал бусад бүх хүмүүс чамайг хайрлах нь зайлшгүй билээ.
Элсатай хамт
Шинэ жилийн цасгүйгээр төсөөлшгүй. Тэгүүл дэлгэц дүүрэн цас бударсан түүхээр аялахыг хүсвэл “Frozen” хүүхэлдэйг үзээрэй. Нээлтээ хийсэн даруйдаа дэлхий дахиныг шуугиулж кино театруудын хамгийн их ашиг орлогтотой хүүхэлдэйгээр тодорч байсан бүтээл бол яахын аргагүй “Frozen”. Тус хүүхэлдэйн киноны дуу 40 өөр хэл дээр орчуулагдсан Диснеэйн анхны бүтээл болсон төдийгүй 1,2 тэрбум долларын ашиг олсон юм. Хүүхэд болгон энэ дууг аялаж, сурсан байсан гэхэд хилсдэхгүй.
Гринч
Мэдээж “Гринч зул сарыг хулгайлсан нь” киногүйгээр энэ жагсаалт дуусчихаж болохгүй. Уг киног 1957 оны бичсэн Доктор Сьюзын “Гринч Зул сарыг хэрхэн хулгайлав” зохиолоос сэдэвлэн бүтээсэн юм. “Universal Pictures” болон “Imagine Entertainment”-ын хамтын бүтээл энэхүү зул сарын тухай кино нь 2000 онд дэлгэцнээ гарсан түүхтэй. Түүнчлэн уг киног Рон Ховард найруулан бүтээж продюсераар нь Бриан Жразер ажилласан бөгөөд гол дүрд нь жүжигчин Жим Керри тоглосон билээ. Энэхүү сонирхолтой бүтээл нь АНУ-ын кино чартыг дөрвөн долоо хоног тэргүүлж байсан бөгөөд бүхий л цаг үеийн дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой, зул сарын сэдэвтэй кино бүтээлийн жагсаалтын хоёрт ордог юм. Мөнхүү Гринчийг хүүхэлдэйн кино болгон хийсэн бөгөөд яг одоо кино театруудын дэлгэцнээ гарч буйг мартаж болохгүй.
Эх сурвалж: www.montsame.mn
|

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм11 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм12 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм9 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм12 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм12 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ