Дэлхий дахинд
Дараагийн олимпийн наадмын бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна
Өнгөрсөн долоо хоногт болсон Олон улсын Олимпын хороон 136 дугаар чуулганы үеэр зөвхөн “Токио-2020” Олимпийн наадмаас гадна дараагийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороодын төлөөлөл тайлангаа тавьж, шинэ мэдээллээ хуваалцжээ.
“Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадмын хувьд ихэнх уралдаан тэмцээн явагдах заал танхим бэлэн болж, энэ оны сүүлээр гэхэд тамирчдын тосгон болон үндсэн цэнгэлдэхийн барилгын ажил дуусна гэдгийг мэдэгдлээ. Өнгөрсөн 12-р сард нээгдсэн сайн дурын ажилтны бүртгэлд одоогоор 840 мянган хүн бүртгүүлээд байгаа аж.
“Парис-2024” Олимпийн наадмын хувьд, хүүхэд залууст Олимпийн наадмын ач холбогдол, үнэ цэнийг түгээх ажилд ихэд анхаарч, онлайн сувгуудыг ашиглан хагас сая хүнд хүрсэн шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Мөн ус спорт, бадминтоны тэмцээн явагдах барилгын ажлууд эхэлжээ.
“Милано Кортина-2026” Олимпийн наадмын хувьд нэр дэвшигчийн статусаас шилжилт хийж, Зохион байгуулах хороог өдөр тутмын үйл ажиллагаатай болгон өөрчилсөн байна. Шинэ сайтаа ашиглалтанд оруулж, зарим түншлэлийн ажлуудыг хэрэгжүүлж эхэлснээ онцолжээ.
“Лос Анжелес-2028” наадам ч мөн адил зохион байгуулах хороогоо байгуулж, гурван оффист 65 ажилтантай болсон байна. Тэд дотоодын хүүхэд залуусын спортын хөгжилд зориулж ОУОХ-ны тусламжтайгаар 160 сая долларын хөрөнгө оруулалт хийх болжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна