Дэлхий дахинд
Эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас Белорусь бэлтгэл цэргүүдээ дайчиллаа
Белорусь даяар Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэн өрнөж байгаа хөдөлгөөний улмаас тус улсын Батлан хамгалаах яам зарим цэргийн ангийн бэлэн байдлыг өндөржүүлэхийн тулд бэлтгэл цэргүүдийг дайчлан татахаар шийдвэрлэжээ. Чухам хэчнээн хүнийг бэлтгэлээс татаж, хэдийн хугацаагаар алба хаалгах талаар мэдээлээгүй байна. Армийн байлдааны бэлэн байдлыг өндөржүүлэх, шалгах ажиллагааны гурав дахь шатны ажлын хүрээнд ийн нөөцийн дайчдыг татаж байгаа гэж Батлан хамгаалах яам мэдэгдсэнээ албан ёсны сайтдаа нийтэлжээ.
“Цэргийн анги нэгтгэлүүдийн бэлэн байдлын энэ шалгалтын гол зорилго нь цэргийн ангиуд өдөр шөнө, цаг агаарын байнга өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалд байлдааны үүрэг гүйцэтгэх болон цэрэг дайчдын бэлэн байдлыг төгөлдөржүүлэх явдал. Энэ сургуулилтын явцад цэргийн анги нэгтгэлүүд нөөцийн цэргийг татах, бэлтгэх ажлыг өндөр түвшинд гүйцэтгэх дадлага сургууль хийх болно” гэж Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Белорусийн цэргийн анги нэгтгэлүүдийн бэлэн байдлыг шалгах ажиллагааны гуравдугаар шат наймдугаар сарын 24-нд эхэлж тактикийн сургууль хийснээр өндөрлөнө гэж Жанжин штаб мэдээлж байна.
Сонгуулийн дүн эсэргүүцлэн олон нийтийн жагсаал цуглаан эхэлсний дараа Белорусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко гадаадаас цэргийн аюул заналхийлж байна гэж нэг бус удаа мэдэгдсэн юм. Белорусийн Батлан хамгаалахын сайд Виктор Хренин ч бас улс орны улс төрийн нөхцөл байдал, удирдлагыг өөрчлөхийн тулд “нөхцөл байдлыг тогтворжуулах” нэрийн дор сөрөг хүчин болоод гадны хүчин хүч хэрэглэж болзошгүй байна гэж мэдэгдээд байна.
“Бүгд найрамдах Белорусь улсад бий болооод байгаа нөхцөл байдлыг тогтворжуулах нэрийн дор хүчний блокийн үйл ажиллагаа хурцдаж байгаа нь өөрийн ард түмний эсрэг алан хядлага үйлдэх замаар хүч хэрэглэж улс төрийн удирдлагыг өөрчлөхийг эрмэлзэж болзошгүй байна” гэж тэр хэлжээ. Сайд Хренинийхээр бол ийм ажиллагааг цэргийн анги нэгтгэл, салаа салбаруудыг, ялангуяа белорусийн хилийн ойролцоох ангиудыг ашиглаж болзошгүй учраас энэ сургуулилт шалгалтыг хийж байгаа гэнэ.
Энэ наймдугаар сарын 9-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараанаас сонгуулийн дүнг эсэргүүцсэн эсэргүүцлийн хөдөлгөөн Белорусь даяар өрнөсөн юм. Сонгуулийн дүнгээр өнөөгийн ерөнхийлөгч Александр Лукашенко 80,08 хувийн санал авч ялсан бол түүний өрсөлдөгч Светлана Тихановская 10.09 хувийн санал авсан юм.
Улмаар Тихановская “төрийн эрх мэдлийг яриа хэлэлцээний замаар тайван байдлаар шилжүүлэх үйл явцыг тэргүүлж зохион байгуулах” Зохицуулах зөвлөл байгуулах санал гаргасан байна.
Белорусын энэ сөрөг хүчний Зохицуулах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Нобелийн утга зохиолын шагналт Светлана Алексиевичийг тус улсын Мөрдөн байцаах хороо Зохицуулах зөвлөл гэгчийг байгуулсан гэмт хэргийн гэрч хэмээн наймдугаар сарын 26-нд ирж мэдүүлэг өгөхийг шаардан дуудлаа гэж Зохицуулах зөвлөлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Х.ӨЛЗИЙ
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна