Дэлхий дахинд
Абэ Шинзо бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж чадах нь эргэлзээтэй байна
Сүүлийн хоёр долоо хоногт Японы Ерөнхий сайд Абэ Шинзо ойр ойрхон эмнэлэгт очих болсон нь олны анхаарлыг татаж байна. Өмнө нь 2007 онд эрүүл мэндийн шалтгаанаас болж өөрийн хүсэлтээр ажлаа өгч байсан түүнийг эрүүл мэнд дахин муудсан гэх яриа үнэн болж таарчээ. Нэгдүгээр сарын сүүлчээс зургадугаар сарын сүүлч хүртэл тасралтгүй зургаан сар цар тахалтай тэмцэн ажилласан түүнийг ажлын стресс, мэдрэлийн ядаргаанд орсон байх магадлалтай гэж бичиж байгаа юм. Цар тахал эхлэхээс өмнө бараг орой бүр улс төрчид, бизнесменүүдтэй зоог барьдаг байсан Абэ сүүлийн үед оройн 6.00 цаг болмогц гэртээ харьдаг болсон нь ч хүмүүсийн анхаарлыг татах болжээ.
Өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт очсоныхоо дараа тэр “Хичээх болно” гэхээс өөр зүйл хэлээгүй юм. Үүнээс өмнө тус улсын сөрөг хүчнийхэн болон хэвлэлүүд Абэ Шинзогийн бие муудсанабэ ши талаар хариулт авахыг хүсэхэд тус улсын Засгийн газрын нарийн бичгийн дарга Суга Ёшихиде “Ерөнхий сайдын эрүүл мэндэд ямар ч асуудал байхгүй. Би түүнтэй өдөр бүр уулзаж байгаа. Тэр өдөр тутмын ажил үүрэгтээ бүх анхаарлаа хандуулж байна” гэж няцаасан хариулт өгч байсан юм.
Хамгийн сүүлд зургадугаар сарын 18-нд олны өмнө гарснаасаа хойш өдийг хүртэл нэг ч удаа олон нийтийн үйл ажиллагаанд оролцоогүй тэрбээр баасан гаригт /2020.08.28/ хэвлэлийн хурал хийнэ гэдгээ зарлаад байна. Хэвлэлийн хурал хийхийн өмнө мөн л эмчийн үзлэгт орох болсныг ойрын эх сурвалж мэдээлжээ. Уг хэвлэлийн хурлаар тэр өөрийн эрүүл мэндийн байдлын талаар болон цар тахлын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ гэж олон нийт таамаглаж байна.
Тэрбээр шархлаат колит /Ulcerative colitis/ гэх ходоодны өвчнөөр 17 наснаасаа эхэлж өвдсөн бөгөөд 2007 онд уг өвчин нь хүндэрч албан үүргээ гүйцэтгэж чадахаа больсон юм. Дэлхийн гуравдагч том эдийн засагтай улсын төрийн тэргүүний биеийн байдал хүндэрвэл Япон улс цаашид яах вэ гэдэг асуулт урган гарч ирж байна.
Өдгөө 65 настай Абэ Шинзо нь дэлхийн түүхэнд Ерөнхий сайдын албыг хамгийн удаан бөгөөд тасралтгүй хашиж буй Ерөнхий сайдаар нэрлэгдээд байгаа билээ. Энэ сарын 24-ны өдөр түүний тасралтгүй төр барисан хугацаа 2798 хоног болж, тэрбээр дэлхийн түүхэнд хамгийн удаан тасралтгүй ажилласан Ерөнхий сайд болов.
Абэ Шинзо нь 2018 он эрх баригч Либерал-Ардчилсан намын даргаар гурав дахь удаагаа сонгогдсон бөгөөд намын дүрмийн дагуу сүүлчийн удаагаа намаа удирдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэрэв түүний эрүүл мэндэд ямар нэг асуудал тулгарахгүй бол тэр 2021 он хүртэл засгийн газрыг тэргүүлэх боломжтой гэсэн үг.
София их сургуулийн улс төр судлаач, профессор Коичи Накано “Маш олон хүн түүнийг хүнд цаг үед тасралтгүй олон сар ажиллаад стресс ядаргаанд орж, улмаар энэ нь суурь өвчинтэй нь хавсарсан байж магадгүй гэж үзэж байна. Гэхдээ хэрэв тэр хүнд цаг үед улс орноо орхихоор шийдвсэн бол өөрт хамгийн халгүй арга нь эрүүл мэндийн шалтгаан юм. Өөрөөр хэлбэл, биеийн байдлаас болж албан тушаалаа өглөө гэвэл тэр улс орны эдийн засаг хүндэрч, эрүүл мэндийн салбар хүчтэй цохилтод орсон үед хариуцлагаас зугтлаа гэсэн шүүмлжлэлд өртөхгүй гэсэн үг” хэмээн ярьжээ.
Хэрэв Абэ Шинзо огцорлоо гэж бодоход тус улсын хувьд шинэ мэдээ ч эрх баригч Либерал Ардчилсан намын хувьд удаан хугацааны манлайлалд нь бараг саад учрахгүй учир цочирдох асуудал биш юм. Жил жилийн сонгуульд хялбархан олонхи болж чаддаг эрх баригч нам дараагийн Ерөнхий сайдыг сонгоход тийм ч их хугацаа шаардагдахгүй л болов уу.
Эх сурвалж: CNN
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна