Дэлхий дахинд
БНСУ-ын парламентын хамгийн залуу гишүүн Рю Ху Жон гэж хэн бэ?
Өдгөө төр барьж буй БНСУ-ын парламент түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент болсон юм. Тухайлбал, нийт 300 хууль тогтоогчийн 19 хувь буюу 57 нь эмэгтэй гишүүн бөгөөд тэр дунд сөрөг хүчний Шударга ёс намын гишүүн 29 настай Рю Ху Жон буй нь Үндэсний Ассамблейн хамгийн залуу гишүүн болж байна. Энэ сарын эхээр Рю Ху Жон Ассамблейн чуулганд ягаан өнгийн богино даашинзтай ирж, олныг талцуулсан үйл явдал зөвхөн солонгосчууд төдийгүй олон улсын анхаарлыг татсан билээ.
Түүнээс хойш хүмүүс Рю Ху Жоны тухай маш их сонирхон хайх болсон юм. Гол шалтгаан нь түүний нас байлаа. Тэрбээр 20-иодхон насандаа Шударга ёс намд элсэн, өндөр албан тушаал хашиж байснаас гадна оюутан насандаа цахим тоглоомын хорхойтон байсан, ажилчдын эрхийг хамгаалж явсан гэх мэт сонирхотой амьдралтай бүсгүй аж. Тиймээс бид энэ долоо хоногийн “Хүмүүс” буландаа БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн залуу гишүүн Рю Ху Жонгийн тухай онцолж байна.
Ерөнхий мэдээлэл
Нас: 1992 оны наймдугаар сарын 9-нд төрсөн, 29 настай (солонгос нас)
Боловсрол: Ихуа охидын их сургуулийн нийгэм судлалын тэнхмийг баклавр зэрэгтэй төгссөн.
Мэргэжил: Ажилчдын эрхийг хамгаалагч, улс төрч
Шашин: Паган буюу бурхангүй шашин
Нам: Шударга ёс нам
Төрөлх хот: Чанүон хот, Кёнсаннам дүүрэг
Оршин суугаа хаяг: Соннам хот, Кёнги дүүрэг, Бүндан хороо
Туршлага: Смайлгейт Мобайл IO төлөвлөгөөний баг
Ардчилсан үйлдвэрчний эвлэлийн химийн бодис, даавуу, хүнсний холбооны суртал ухуулга, олон нийттэй харилцах албаны менежер,
Шударга ёс намын Соннам хотын хорооны орлогч дарга,
Шударга ёс намын Кёнги дүүргийн эмэгтэйчүүдийн хорооны дарга,
Шударга ёс намын мэдээлэл технологийн салбарын хөдөлмөрийн тусгай хорооны дарга
Холбоосууд: Фейсбүүк, Инстаграм, Твиттер, Юүтүб
Цахим тоглоомчин
Рю Ху Жон Ихуа охидын их сургуулийн нийгэм судлалын ангид сурч байхдаа Класс Ихуа цахим тоглоомын клубын дарга, Үндэсний коллежуудын цахим спортын холбооны ерөнхий нарийн бичиг байжээ. Мөн тэрбээр 2014-2015 онд Инноспарк цахим тоглоомын компанитай хамтран ажиллаж, League of Legends тоглоомд эмэгтэйчүүдийн лиг бүрдүүлэн тоглодог байсан ажээ.
Тэрбээр Africa TV, Twitch хэмээх хоёр платформ дээр League of Legends, Overwatch, Heroes of the Storm, Hearthstone зэрэг тоглоом тоглож буйгаа шууд дамжуулдаг байжээ. Гэвч түүний тоглоом, тоглоомтой холбоотой мөнгөний асуудлууд олны шүүмжлэлд өртсөнөөр Рю Ху Жон албан ёсоор уучлалт гуйж, тоглолтын бичлэгүүдээ цахим орчинд үлдээлгүй бүгдийг нь устгасан байна. Мөн БНСУ-ын Үндэсний ассамблей өнгөрсөн оны зургадугаар сард цахим тоглоомын зөрчилтэй холбоотой хууль баталсан юм.
Ажлын гараа
Сургуулиа төгсөөд тэрбээр цахим тоглоомын Смайлгейт компанид төлөвлөлтйн баг, маркетингийн баг, тоглогч зэрэг олон үүргээр ажиллаж эхэлсэн байна. Гэвч удалгүй Смайлгейт компанид ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудал үүсч, Рю Ху Жон гэрч болжээ. Түүний мэдүүлснээр компанийн удирдах албан тушаалтан нь эмэгтэй ажилчдынхаа хацар, мөрөнд дураараа хүрдэг байсан боловч хэн ч гомдол гаргадаггүй байсан аж. Удалгүй том хэрэг мандаж, гэмт хэрэгтэн гурван сар саатуулагдаж, хохирогч нь төрийн хамгаалалтад орж байжээ. Улмаар Смайлгейт компани өмнөх шигээ байхаа больж, удалгүй Рю Ху Жон ажлаасаа гарсан байна.
Ажилчдын эрхийг хамгаалагч
Смайлгейт компаниас гарсны дараа Пангё технологийн нэгдэл ажилчдын эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнүүлж, түүнд химийн бодис, даавуу, хүнсний холбооны суртал ухуулга, олон нийттэй харилцах албаны даргын суудал санал болгожээ. Шинэ ажилдаа орсон Рю Ху Жон олон нийтэд хандан ардчилал, бэлгийн чиг баримжаа, ажилчдын эрх зэрэг асуудлаар контент бэлдэж, цахим сүлжээнд байршуулах болсон байна. Тэрбээр албаныхаа 40-хөн дагагчтай фейсбүүк хуудсыг хөтлөн, богино хугацаанд дагагчдын тоог 7800 болгож байжээ.
Улс төрд хөл тавьсан нь
Рю Ху Жон удалгүй Шударга ёс намд элсэж, Соннам хотын хорооны орлогч дарга, Кёнги дүүргийн эмэгтэйчүүдийн хорооны дарга, Мэдээллийн технологийн салбарын хөдөлмөрийн тусгай хорооны дарга зэрэг албан тушаалууд хашсан аж.
Тэрээр 21-р Үндэсний Ассемблейн сонгуульд пропорциональ төлөөлөл болж нэр дэвшихээ зарласан нь тухайн үедээ багагүй шуугиан тарьжээ. Нэр дэвшихдээ Рю Ху Жон цалингийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх, хөдөлмөрийн стандартын тухай хуульд заасан ялгаварлан гадуурхалтын эсрэг стандартыг чангатгах, аавуудад амралт олгодог болгох, өрх толгойлсон ганц биечүүд, олуулаа амьдардаг гэр бүлүүд, залуучуудын татварыг хөнгөлөх, өөрчлөх зэрэг амлалт өгсөн байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна