Дэлхий дахинд
Лукашенко сөрөг хүчинтэй яриа хэлэлцээ хийх бодолгүй байна
Белорусийн эрх баригчид сөрөг хүчинтэй яриа хэлэлцээр хийхгүй гэж тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенкогийн туслах Николай Латышенок мэдэгдсэн байна. Хэрэв ингэхэд хүрвэл тодорхой бүлгийн санаачлагаар л хийнэ гэж тэр мэдэгджээ. Ерөнхийлөгчийн туслах харин шинэ Үндсэн хуулийн тухай дурдаад “бүх асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг” уриалсан байна.
“Асуудлыг энхийн замаар шийдвэрлэе гэж нэг бус удаа хэлсэн. Бид шинэ Үндсэн хууль боловсруулж байна” гэж Латышенок хэлжээ.
Белоруст наймдугаар сарын 9-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эхэлсэн эсэргүүцлийн жагсаал тус улсад үргэлжилж нийслэл Минскт жагсагчдын эсрэг цэргийн техник, тусгай хүчнийхнийг гаргаад байгаа юм.
Ерөнхийлөгчийн туслах эсэргүүцлийн жагсаалд оролцогсдын ажиллагааг ерөнхийдөө тайван болж байгаа гэсэн байна. Харин жагсаал эхлэх үедээ энх замбараагүй байдал үүсгэж байсан гээд яагаад гэсэн асуултад тэд эхлээд бэхлэлт босгож олон нийтийн хэв журам зөрчиж байсан гээд “Гудамж хааж бэхлэлт босгох нь жирийн иргэдийн хотор чөлөөтэй явахад садаа болж нийгмийн хэв журам зөрчиж байгаа хэрэг шүү дээ” гэжээ.
Наймдугаар сарын 30-нд нийслэл Минскт “Тусгаар тоготнол, энх тайвны марш” болж хотын төвөөс эхэлсэн жагсаал “Баатар хот Минск” цогцолбор луу үргэлжилсэн байна. Жагсагчдыг хууль сахиулагчид бүслэн явсаар ерөнхийлөгч Лукашенкогийн харш Тусгаар тогтнолын ордон хүрчээ. Харшийг тусгай хүчнийхэн, цэргийн техникээр хамгаалж, орох хаалган дээр хуягт машин байрлуулсан байна.
Өдрийн 16.00 цаг гэхэд Белорусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Тусгаар тогтнолын ордны дэргэд сум үл нэвтрэх хантааз өмсөн, АКС-74У автомат буу барин зургаа татуулсан байна. “Эсэргүүцэгчид Тусгаар тогтнолын орны дэргэд цуглараад байхад ерөнхийлөгч тэнд байсан” гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн албанд ойр байдаг нэгэн “Пул Первого” Telegram сувагт мэдээлжээ.
Ерөнхийлөгчийн энэ гэрэл зургийг төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Эйсмонд оросын мэдээллийн РИА Новости агентлагийн редакци руу зориуд илгээж Минск дэх нөхцөл байдал болон ерөнхийлөгч хаана байгаа талаар мэдээлсэн байна.
Дотоод хэргийн яамны мэдээлснээр бол энэ өдрийн жагсаал эхэлснээс хойш хоёрхон цаг өнгөрөхөд нийт 125 хүнийг баривчлан саатуулсан байна. Эсэргүүцлийн жагсаалд нийт хэчнээн хүн оролцсон талаар талууд мэдээлсэнгүй. Үйл явдлыг сурвалжилсан сэтгүүлчид харин жагсаалд 100 мянга гаруй хүн оролцсон гэжээ.
Жагсаал эхлэх үеэр Минскт интернетийн сүлжээ тасалдлаа гэж РИА Новости мэдээлсэн ч удалгүй хэвийн болсон гэнэ.
Белоруст гурван долоо хоног үргэлжилж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн жагсаал наймдугаар сарын 9-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд Александр Лукашенко үнэмлэхүй ялсан нь худал хэмээн эсэргүүцэж байгаа юм. Жагсагчид шинэ сонгууль явуулах юм уу, саналын хуудсыг дахин тоолохыг шаардаж байна.
Харин Александр Лукашенко болохоор хэрвээ дахин сонгууль явуулахад хүрвэл Үндсэн хуулийг өөрчилсний дараа л явуулна гэж байна.
Сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал энэ өдөр Брест, Бобруйск, Витебск, Гомель, Могилев болон бусад хотуудад ч болжээ.
Эсэргүүцлийн жагсаал эхэлсэн анхны өдрүүдэд хууль сахиулагчид жагсагчдын эсрэг хүч хэрэглэж хаймар сум, шуугиант гар бөмбөг, усан буу ашиглаж 7000 гаруй хүнийг баривчлан саатуулсан юм. Хууль сахиулагчид баривчлагдсан хүмүүсийн эсрэг хүч хэрэглэж байсан гэсэн мэдээлэл ч байна.
Европын холбоо үүнд анхаарлаа хэдийнээ хандуулж, жагсагчдын эсрэг хүч хэрэглэхийг тушаасан хүмүүсийн эсрэг хориг тавихаа мэдэгдээд байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна