Эдийн засаг
“Ипотекийн зээлийн зорилтот бүлгийн шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт оруулж магадгүй”

Өнгөрсөн есдүгээр сард банкууд 687 зээлдэгчид 50.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноос 28.1 хувь нь хөтөлбөрийн, 71.9 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байна. Тухайн сард олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү 12.8 хувьтай аж.
Ипотекийн зээлийн үлдэгдлийн 75.5 хувь нь хөтөлбөрийн зээл, 22.2 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр, 2.3 хувь нь бусад эх үүсвэрээр олгосон зээл эзэлж байгаа юм. Харин орон нутгийн ипотекийн зээлийн 77.4 хувь нь хөтөлбөрийн зээл, 21.7 хувь нь өөрийн эх үүсвэрээр, 0.8 нь бусад эх үүсвэрээр олгогджээ.
Гэвч арилжааны банкууд ипотекийн найман хувийн зээлийг олгохгүй байгаа гэсэн гомдол иргэдээс ирэх болсон. Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Монголбанкнаас ипотекийн зээлийн хүрээнд олон улсын байгууллага болон Засгийн газартай байгуулсан гэрээнийхээ дагуу тогтмол санхүүжилтийг олгоод явж байгаа. Он гарсаар сар бүр 16 тэрбум төгрөг буюу нийтдээ 143.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Энэ нь 2103 зээлдэгч юм. Эхний хоёр улирлын 60 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2018 оны дөрөв, тавдугаар саруудад олгосон. Гуравдугаар улирлын 30 тэрбум төгрөгийн санхүүжилтийг энэ оны аравдугаар сард олгохоор банкуудад мэдэгдэж, банкууд зээлдэгчдээ олгох явц үргэлжилж байна. Үлдсэн дөрөвдүгээр улирлын 30 тэрбум төгрөгийг он дуустал Засгийн газраас олгоно. Мөн дээрээс нь Монголбанк сар бүр 16 тэрбум төгрөгийг нэмж олгоод явна. Зээлдэгчдийн хувьд найман хувийн зээлд тавигдах шаардлага хангасан тохиолдолд хэн ч зээл авч болно. Нөгөө талаас орон сууцад тодорхой шаардлага тавьж байгаа. Олон улсын байгууллагаас уг хөтөлбөрийг ирэх оноос Засгийн газарт шилжүүл гэсэн шаардлага тавьсан. Энэ хүрээнд Засгийн газар, Монголбанк хамтраад холбогдох төлөвлөгөө, судалгааг хийж байгаа. Тухайлбал, зорилтот бүлгийн шалгуур үзүүлэлтэд тодорхой өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа. Гэхдээ хөтөлбөрийг шилжүүлэх төлөвлөгөө эцэслэн батлагдсаны дараа тодорхой болно” гэлээ.

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Энтертайнмент19 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг22 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм22 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм20 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм20 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм20 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм20 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа