АНУ-ын Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани нэгж хувьцаагаа тав хуваасны дараа ханш нь 12 хувиар өсч, тус компанийг үүсгэн байгуулагч Илон Маскийн хөрөнгө 115 тэрбум ам.доллар болжээ.
Тэрбээр хөрөнгийнхөө хэмжээгээр “Facebook” компанийг үүсгэн байгуулагч Марк Зукербергээс илүү гарч, дэлхийн баячуудын гуравт жагсах боллоо. Одоо түүний өмнө “Amazon” компанийн Жэф Безос, “Microsoft”-ийн Билл Гэйтс нар жагсч байна.
“Tesla” компанийн хувьцааны үнэ 2020 он гарсаар 500 орчим хувиар өсч, зах зээлийн үнэлгээ нь 475 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Илон Маск компанийнхаа 18 хувийг эзэмшдэг бөгөөд энэ оны нэгдүгээр сард түүний хөрөнгийн хэмжээ 32 тэрбум ам.доллар байсан аж.
Дэлхийд хөрөнгөөрөө тэргүүлж буй 10 тэрбумтан:
Эх сурвалж: CNN